Хог хаягдалыг ингэж боловсруулдаг

By: Admin
2024-12-22
0
1736

Ямар нэгэн улс оронд ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал гарах тохиолдол элбэг байдаг. Харин гадаа хогийн саванд хийсэн хог хаягдлыг дахин боловсруулж өөр нэг зүйл үйлдвэрлэх тохиолдол ч бий. Хэрвээ Монгол оронд маань хаягдал хог дахин боловсруулах үйлдвэр нээгдчихвэл гудамжаар нэг тарсан хог хаягдал цөөрөх болов уу. Та юу гэж бодож байна?...

Хогийн бункерээс ачсан хогоо ангилж, дахин боловсруулалтанд шилжүүлдэг байна. 

Юуны түрүүнд соронзны тусламжтайгаар хог хаягдлаас төмрийг нь ялгаж авна. Ер нь л хог хаягдал дундаас бага хэмжээний төмөр л гардаг. 

Дараагийн шатанд хоолны үлдэгдэл, байгалийн хог хаягдлууд гэх мэт хооронд нь ялгаж тусгаарлана. 

Нойтон байгалийн хог хаягдлыг нэг тийш, төмөр, шил, картон, хуванцар зэргийг нөгөө тийш нь ялгаж салгана. Хог дахин боловсруулах үйлдвэрийн дуудлага нь энгийн хогны машины дуудлагаас хамаагүй хямд байдаг байна. 

Харин хуванцар, картон, полиэтилен зэргийг машинаар ялгаж дууссаны дараа үлдэгдэл ажлыг ажилчид хийдэг бөгөөд гурван хэсэгт хуваадаг аж. 

Дахин боловсруулалтын үйлдвэр нь цэвэрхэн, элдэв үнэргүй байгаа бөгөөд учир нь энд агааржуулалтыг маш сайн хийдэг аж. 

Ялгасан хогийг нунтаг болгож үйрүүлэх шатанд шилжүүлнэ. 

Ингээд харахад бүх юмыг автоматжуулсан учир энгийн хялбар мэт санагдаж байгаа ч үнэндээ бүх зүйлийн ард маш үнэтэй тоног төхөөрөмжүүд байгаа бөгөөд мэргэшсэн хүмүүс ажилладаг байна. 

Ийм үйлдвэр нь хог хаягдлын 70%-ийг ашигтай бүтээгдэхүүн болгож чаддаг бөгөөд харин үлдсэн 25%-ийг нь цахилгаан, эрчим хүчний үүсвэр болгон ашигладаг аж. 

Ашигтай бүтээгдэхүүнд дахин боловсруулж болох бүхий л зүйлс хамаарна. Ялангуяа цаас, хуванцар, металл зэрэг нь нэгдүгээрт багтана. 

Одоогийн байдлаар энэхүү үйлдвэр жилд 100 мянган тонн хогийг боловсруулах хүчин чадалтай гэнэ. Энэ нь зөвхөн нийт хог хаягдлын 10 хувь нь л болох аж. Гэхдээ "Дахин боловсруулалтын үйлдвэр" дэлхийн бүх улс оронд хэрэгжихгүй байгаа нь харамсалтай. 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 3 =

Create Account



Log In Your Account