Нээлттэй дуудлагын худалдааны зар

By: Admin
2024-12-22
0
1777

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 486 дугаар тогтоолын дагуу Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Мицубиши Эл 200, УАЗ-220692, фургон, Хьюндай грейс маркийн автомашинуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

  1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдааны хэлбэр

Нээлттэй

Гэрээний зүйл

  1. Мицубиши Эл 200 маркийн 30-75 ХОҮ дугаартай 2003 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2013 онд Монголд орж ирсэн бага оврын ачааны пикап автомашин
  2. УАЗ фургон маркийн 49-95 ХОА улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн Монголд орж ирсэн суудлын автомашин
  3. Хьюндай грейс маркийн 79-85 ХОҮ улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн Монголд орж ирсэн суудлын микро автомашин

Дуудлагын худалдаа болох хугацаа

2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагт

Дуудлагын худалдаа болох газар

Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн төв байр 205 тоот өрөө

Худалдах доод үнэ

  • Мицубиши Эл 200 – 1,500,000 /Нэг зуун таван зуун мянга/ төгрөг
  • УАЗ220692 фургон – 800,000 /Найман зуун мянга/ төгрөг
  • Хьюндай грейс – 500,000 /Таван зуун мянга/ төгрөг

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

  • Мицубиши Эл 200 – 375,000 /Гурван зуун далан таван мянга/ төгрөг
  • УАЗ220692 фургон – 200,000 /Хоёр зуун мянга/ төгрөг
  • Хьюндай грейс – 500,000 /Таван зуун мянга/ төгрөг

Ялсан этгээдийг тогтоох журам

Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

Худалдах худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дэнчиг байршуулах данс

Хүлээн авагч хуулийн этгээд: Ховд ЦТС ХХК

Дансны дугаар: 5845173227

Дансны нэр: Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК

 

  1. Дуудлагын худалдаа төсөлд ирүүлэх, оролцогчдыг бүртгэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв цэвэр бөглөж дэнчин төлснийг нотлох баримт, Иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбарын хамт/  2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг хүртэл Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн төв байрны 206 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.  

  1. Худалдах, хөрөнгийн талаарх мэдээлэл худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Ховд цахилгаан сүлжээ Төвөө сүлжээ компанийн төв байранд ч үзэж болох бөгөөд хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг 95929119 дугаар утсаар авна уу.

                                                                      ХОВД ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ХХК

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 5 =

Create Account



Log In Your Account