Монгол туркийн эрдэмтэд чуулав

By: Admin
2024-11-14
0
1632

БНТУ-ын Олон улсын хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (ТИКА)-ын дэмжлэгтэйгээр болон монгол эрдэмтдийн оролцоотойгоор “Түрэгийн бичээсийн гэрэлд Монгол –Туркийн Түүхийн Бага Хурал” яг одоо эхэлж байна.

Тус хуралд Станбулийн их сургуулийн Уран зохиолийн факультетийн Түүхийн судалгааны төв, МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 14-15 өдрүүдэд манай улсын нийслэлд болж буй юм.

Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ын ректор Я.Төмөрбаатар, БНТУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухиттин Ахмет Яазал, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вейсэл Чифтжи, Станбулийн их сургуулийн Түүхийн судалгааны төвийн захирал Махир Аядин нар нээж үг хэллээ. Хоёр улсын эрдэмтдийн оролцож буй бага хурал хоёр өдөр үргэлжлэх юм.

А.Уянга


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 7 =

Create Account



Log In Your Account