Монгол Улс ОХУ-тай бизнесийн харилцаагаа бэхжүүлнэ

By: Admin
2024-12-23
0
1121

Монгол Улс ОХУ-д ээлтэй, бизнесийн харилцааг хөгжүүлэх сонирхолтой орон юм. Энэ тухай Монгол Улсаас Кызыл хотод суугаа Ерөнхий консул Чимидийн Ганболд Хакас улсад болсон “Том хэмжээний бизнес” хэмээх бизнес форумын үеэр хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа дурджээ.

- “Монгол Улс ОХУ-д ээлтэй орон, бид бизнест нухацтай оролцож байгаа. Манай бизнес эрхлэгчдийн хувьд бүх нөхцөлд Оросын түншүүдтэй хамтран ажиллах боломжтой” хэмээн Ерөнхий консул хэлсэн юм. Чуулганд Ерөнхий консулын газрын төлөөлөгчид идэвхтэй оролцсон бөгөөд Монгол Улс сүүлийн жилүүдийн хүндрэлийг үл харгалзан Хакастай хамтын ажиллагаагаа системтэйгээр хөгжүүлж байгаа юм. Хакас, Монголын хооронд тогтвортой худалдааны эргэлт бий болсон. Хамгийн ирээдүйтэй салбар бол хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн барааны худалдаа, барилгын материалын салбар юм.

Тэрчлэн Хакас улс Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сонирхож байгаа.

Мөн Монгол, Хакасийн харилцан сонирхсон асуудал бол хоёр талын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Бүгд найрамдах улсаар дамжин Монгол руу чиглэсэн тээврийн маршрут бий болгох явдал юм. Орос, Монгол хоёр урт удаан харилцаатай. Фашист Германы эсрэг дайнд ЗСБНХУ-д тусалсан анхны улс бол Монгол улс бөгөөд Зөвлөлтийн ард түмэнд 700 гаруй вагон хоол хүнс, хувцас, төрөл бүрийн материал илгээсэн. 500 мянга орчим монгол адуу фронтод ашиглагдаж, ар талд ажилласан билээ.

Өнөөгийн хүндрэлтэй нөхцөлд ч Орос Монголын харилцаа тасрахгүй, харин улам бэхжиж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Станислав Ошчепков.

Орчуулсан Г.Төрмөнх.

Xakasiya


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 3 =

Create Account



Log In Your Account