Ахмад дайчдын ган бат нөхөрлөл

By: Admin
2024-12-22
0
653

Олон улсын хамтын ажиллагаа

ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын Нийслэлийн ахмадын зөвлөлийн урилгаар Монгол Улсын Баян-Өлгий аймгийн ахмад үеийн төлөөллөөс бүрдсэн төлөөлөгчид Аугаа их ялалтын баярыг тэмдэглэхээр Горно-Алтайск хотод зочилсон юм. Зочин багийг Хантарбай Бейбитхан ахалж байв.

Монголын ахмад дайчид Горно-Алтайскын ахмад дайчидтай хамтран урт удаанаар идэвхтэй амьдрах хэв маягийг төлөвшүүлэх, залуу хойч үеийг эх орноо хайрлах сэтгэлээр хүмүүжүүлэхэд хамтран туслалцах ажлын хүрээнд урт хугацааны гэрээ байгуулахаар болжээ. Айлчлалын хүрээнд Дугуй ширээний уулзалт болсон бөгөөд энэхүү уулзалтын гол үр өгөөж нь Орос, Монголчуудын өмнөх үеийн түүхэн уламжлал, дэлхийн хоёрдугаар дайны үед Ази- Номхон далайн талбарт Зөвлөлт-Монголын зэвсэгт хүчний байгуулсан хамтын ялалтын түүхэн үнэ цэнийг хадгалан хамгаалахад чиглэгдсэн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан явдал байв.

Уулзалтад оролцогчид 1939 онд Халхын голын дайны баатрууд тэрчлэн 1945 онд өвөр Монгол, Хятадын газар нутгийг дайснаас чөлөөлсөн “чөлөөлөх дайн”-ы баатруудын гэгээн дурсгалыг мөнхжүүлэх талаар олон санал дэвшүүлэв. Тодруулбал, удахгүй болох Аугаа их ялалтын 80 жилийн ойд зориулан, Орос, Монголын ахмад дайчдыг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх байлдаан болсон газруудаар аялуулахаар уг гэрээнд тусгасан байна. Ийм арга хэмжээний зайлшгүй оролцогчид нь орос хэлний дөмөг сайн мэдлэгтэй өсвөр насныхан, Горно-Алтайск хот, Баян-Өлгий аймгийн сургуулийн сурагчид байхаар заажээ. Мөн ахмад дайчдын концерт, ахмад гар урчуудын бүтээлийн үзэсгэлэн, тэр дундаа сонирхогчдын уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Эдгээр нь мэдээж эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тулалдааны түүхээрээ гагнагдсан хоёр ард түмний найрамдлд зориулагдсан хэрэг. Мөн манай түүхийг гутаан доромжилж буй барууны орнуудын суртал ухуулгын машиныг эсэргүүцэхэд бэлэн байгаагаа хоёр улсын ахмад дайчид илэрхийлснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Энэ чиглэлийн цуврал бүтээлийн хувьд сэтгүүлч Алексей Ивашкины “Монголын халуун наран дор” цуврал номын тав тав дахь дэвтэр түүнчлэн Монгол Улсын БХЯ-ны болон Монгол Улсын Их Сургуулийн түүхчдийн Дэлхийн 2-р дайны ялалтын 80 жилийн ойн баярт зориулсан эрдэм шинжилгээний хэд хэдэн бүтээл хэвлэгдэн гарч байгаа ажээ.

Монголын төлөөлөгчид М.Кармаевын нэрэмжит нэгдүгээр лицей сургуулийн музейд зочилж, уг музейн “Найрамдал-Найрамдал” хэсгийн өвөрмөц үзмэрүүдтэй танилцлаа. Урьд энэ сургуулийг Монгол Улсын маршал Чойбалсангийн нэрэмжит болгосон байдаг.  Шинжлэх ухааны доктор Александр Гурьевын удирддаг музейд одоогийн ахмад дайчдын маань залуу насны нөхөрлөлийн дурсамжууд,  60-70-аад оны үеийн түүхэн баримтууд, гэрэл зургууд хадгалагдаж байдаг. Дашрамд сонирхуулахад, Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж буй Мара Шананас 1966 онд Манжерокд болсон Зөвлөлт-Монголын залуучуудын анхдугаар наадмын оролцогчдын гэрэл зургаас аавынхаа зургийг харж таниад сэтгэл нь үлэмж хөдөлсөн билээ.

Тавдугаар сарын 9-ий өдөр Монголын төлөөлөгчид Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд зочилж, бие бүрэлдэхүүний жагсаалыг үзэж, мөнхийн галд цэцэг өргөж, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогсч, цэргийн будаа амталж, мөн хууль сахиулах байгууллагын ахмад дайчидтай уулзав.

Ирина Сунозова ахлагчтай уянгын дууны "Ретро" чуулга монгол анд нөхөдтэйгээ уулзах уулзалтад оролцов. Зочид Патмос арлын Чемальский дүүрэгт зочилж, Горно-Алтайскын түүхэн дурсгалт газруудтай танилцав. Монголын ахмад дайчид маань халуун дотноор хүлээн авч, зочилсон Горно-Алтайск хотын дарга Ольга Сафроновад талархал илэрхийлж, хотын даргыг Монгол түмний үндэсний их баяр наадмаар Баян-Өлгий аймагт зочилохыг урьсан юм.

Дмитрий СОКОЛОВ

 

  

   

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 3 =

Create Account



Log In Your Account