Аймгийн баяр наадмын Шагайн харваанд 40 гаруй харваач оролцсон.
Үүнээс "Цуваа харваа"-ны төрөлд:
Тэргүүн байрт: Говь-Алтай аймгийн Есөн уул сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн харваач Аймгийн гоц мэргэн Г.Өнөрбаясгалан
Дэд байрт: Буянт сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ний харваач С.Лхагвадорж
Гуравдугаар байрт: Алтай сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ний харваач М.Энхмаргал
Дөрөвдүгээр байрт: Дуут сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ний харваач Б.Мөнгөншагай
Тавдугаар байрт: Завхан аймгийн Их уул сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн харваач М.Жамбалсүрэн нар тус тус шалгарчээ.
Харин "Багийн харваа"-ны төрөлд:
Тэргүүн байрт: Аймгийн гоц мэргэн Б.Нармандах ахлагчтай “Хос-Алтай” багийн тамирчид
Дэд байрт: Аймгийн гоц мэргэн М.Энхжаргал ахлагчтай “Ховд Дулааны станц” ТӨХК-ний багийн тамирчид
Гуравдугаар байрт С.Сандагсүрэн ахлагчтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид тус тус шалгарсан байна.
Энэ удаагийн наадмын үеэр Буянт сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ний харваач С.Лхагвадорж, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, “Хос-Алтай” багийн харваач Ш.Оюунбат нар “Аймгийн гоц мэргэн” цолны болзол хангасан юм.