Вакцин нь халдвараас бүрэн сэргийлэх боломжгүй харин хүндрэхээс сэргийлэх боломжтой

By: Admin
2024-11-14
0
1538

Ховд аймагт ХӨСҮТ-ийн тархвар судлалын албаны багийнхан ажиллаж байна. ХӨСҮТ-ийн тархвар судлалын албаны дарга Азжаргалаас нөхцөл байдлыг тодруулахад ХӨСҮТ-ийн тархвар судлалын албанаас 6 хүний бүрэлдэхүүнтэй ирж ажиллаж байна. Бидний гол зорилго нь халдварын тархалтыг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, мөн мэргэжлийн байгууллагын зүгээс ямар ямар чиг үүргийг өгөх вэ гэдэг тал дээр хамтран ажиллаж байна.

Улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын идэвхтэнүүд, эмнэлгийн эмч нийгмийн ажилтануудад тандалт судалгаа хэрхэн хийх, сэжигтэй эсвэл батлагдсан тохиолдол илэрсэн тохиолдолд ямар хариу арга хэмжээ авах талаарх сургалтыг хийх гэж байна.

          Ховд аймагт халдварын тархалтын хувь сүүлийн 7 хоногт нэлээд өссөн байдал ажиглагдаж байна. Энэ нь зуны амралтын аялал жуулчлалтай холбоотой өссөн байх магадлалтай.

Нэн  тулгамдаж буй асуудал нь батлагдсан тохиолдолын ойрын хавьталуудаас шинж тэмдэг илрээгүй тохиолдолд шинжилгээ өгөх гээд байгаа нь ачааллыг нэмж байгаа нэг асуудал болж байна. Тиймээс хэрэв та батлагдсан тохиолдолын ойрын хавьтал болсон бол гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлаад, энэ хугацаанд ямарваа шинж тэмдэг илрээгүй тохиолдолд шинжилгээ өгөх шаардлагагүй. Хэрэв шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өрхийн эмнэлэгтэй шинжилгээ өгөх боломжтой.

Тухайн хүнд шинж тэмдэг илэрсэн ч шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд юу гэсэн үг гэхээр вирус хэдийн гадагшлаад эдгэчихсэн харин шинж тэмдэг хожуу үед илрэх тохиолдол байж болно. Энэ тохиолдолд PCR буруу шинжилж байна гэж ойлгож болохгүй.

Вакцин нь халдвараас бүрэн сэргийлэх боломжгүй харин хүндрэхээс сэргийлэх боломжтой. Вакцины 2 тунг хийлгүүлээд халдвар авсан тохиолдол байж болно. Учир нь хүн бүрийн дархлаа, эсрэг биеийн агууламж өөр өөр тогтдог. Тэгэхээр тухайн хүний онцлогоос хамаарна гэсэн үг.

Дельта вирус нь коронавирусний мутацчилагдсан хувилбар бөгөөд улсын хэмжээнд 33 дахь 7 хоногт дельта вирусний тархалт 34,7 хувьтай байна. Эмнэл зүйн шинж тэмдэгийн хувьд харьцангуй тархалт өндөртэй учир хүн хоорондын зайгаа сайн барьж, амны хаалтаа сайн зүүж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах нь чухал.

Г.Мичидмаа


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 3 =

Create Account



Log In Your Account