Стандартыг мэддэг болцгооё-III-Нүхэн жорлонгийн стандарт

By: Admin
2024-12-22
0
479

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код: 91.140.80

Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага

MNS 5924 : 2015 MNS 5924 : 2008-ын

оронд

Pit latrine and sewage pit. Technical requirements

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор батлав.

Энэхүү стандартыг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө.

Зорилго

Стандартын зорилго нь хүн амын амьдрах аюулгүй орчин бүрдүүлэх, байгаль орчныг бохирдлоос хамгаалах, халдварт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэхэд оршино.

1.Хамрах ба хэрэглэх хүрээ

  • Төвлөрсөн болон бие даасан ариутгах татуургын системд холбох боломжгүй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын ахуйн хэрэгцээнд хэрэглэх зориулалттай нүхэн жорлон, угаадасны нүхний зураг төсөл зохиох, барьж ашиглах, хяналт тавихад энэхүү стандартыг мөрдөнө.
  • Энэхүү стандартаар төвлөрсөн инженерийн байгууламж, шугам сүлжээнд холбогдсон болон бие даасан ариутгах татуургын системтэй инженерийн хийцтэй барилга, байгууламжийн үйл ажиллагааг зохицуулахгүй болно.
  • Энэхүү стандартынХавсралт А/ Мэдээлэл/-ийн дагуу үйлдвэрийн хийцтэй болон бусад төрлийн жорлонгийн ашиглалт, үйлчилгээг зохицуулна.

2. Норматив ишлэл

Энэхүү стандартад дараах норматив баримт бичиг, стандартаас ишлэл хийсэн бөгөөд тэдгээрт нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлийн албан ѐсны эх материалыг ишлэл болгоно. Үүнд:

  • MNS3342:82Байгаль орчны хамгаалал. Усан мандал. Газрын доорхи усыг бохирдлоос хамгаалах ерөнхий шаардлага.
  • MNS4996:2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны гэрэлтүүлгийн норм, хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага.
  • MNS 4990:2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага.
  • MNS 4931:2000 Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага.
  • MNS 6055:2009 Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага.
  • MNS6279:2011 Ус хангамж, ариун цэврийн байгууламж. нэр томъѐо, тодорхойлолт- тайлбар толь. Дэлхийнэрүүл мэндийн байгууллагын гарын авлага 

3. Нэр томьѐо, тодорхойлолт

  • Нүхэн жорлон - тав тухтай орчинд бие засах зориулалт бүхий хүчитгэсэн болон энгийн доторлогоотой, тооцоолсон эзлэхүүнтэй нүхэнд хүний өтгөн, шингэн ялгадсыг цуглуулах, хуримтлуулж зайлуулахшаардлага хангасан хийц бүхий байгууламж
  • Угаадасны нүх- хүчитгэсэн болон энгийн доторлогоотой, тооцоолсон эзлэхүүнтэй нүхэнд ахуйн хэрэглээнээс гарсан бохир угаадсыг хуримтлуулах, зайлуулах, шаардлага хангасан хийц бүхий байгууламж
  • Хагас нэвчилттэй жорлон, угаадасны нүх - Энгийн доторлогоотой, тооцоолсон эзлэхүүнтэй нүхэнд хүний өтгөн, шингэн ялгадас болон ахуйн хэрэглээнээсялгарсан бохир угаадсыг цуглуулах, хуримтлуулж зайлуулан нэг удаа ашиглах шаардлага хангасан хийц бүхий байгууламж
  • Нэвчилтгүйжорлон, угаадасны нүх - Хүчитгэсэн доторлогоотой, тооцоолсон эзлэхүүнтэй нүхэнд хүний өтгөн шингэн ялгадас болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир угаадсыг цуглуулах, хуримтлуулж зайлуулан давтан ашиглах шаардлага хангасан хийц бүхий байгууламж
  • Жорлонгийн бүхээг -хүн бие засахад тохиромжтой хэмжээг хангасан, чанар, стандартын шаардлага хангасан материалаар хийсэн тоноглол бүхий хийц
  • Агааржуулалтын хоолой - жорлон, угаадасны нүхнээс бохир агаарыг өөрийнх нь урсгалаар гадагш зайлуулах малгайвч бүхий хоолой
  • Хаяавч - жорлон, угаадасны нүхний газрын доорх болон дээрх хэсгийн хийцүүдийг холбосон тэдгээрт ус, хог хаягдал орохоос хамгаалсан цементэн зуурмагаар хийсэн налуу хийц
  • Угаадасны нүхний амсар – газрын гадаргаас дээш нүхний амсар дээр байрласан нүх, тор бүхий тагтай хийц
  • Угаадасны нүхний хүзүүвч таг – суурийн нүхэнд бохир уснаас бусад зүйл орохоос хамгаалсан нээж, хаахад
  • хялбар хаалт Nuxen jorlon 1

4. Ангилал

Нүхэн жорлон, угаадасны нүхийг дараах байдлаар ангилна. Үүнд:

  • Шингэнхаягдал хөрсөнд шүүрэх байдлаар нь:
    • Нэвчилтгүйсуурийн нүхтэй
    • Нэвчилттэйсуурийн нүхтэй
    • Суурийннүхний байрлалаар нь:
    • Газартбүрэн суулгасан суурийн нүхтэй

                 Газарт хагас суулгасан суурийн нүхтэй

  • Хэрэглэгчийнзориулалтаар нь:
    • Насандхүрэгчдэд
    • Хүүхдэд
    • Хөгжлийнбэрхшээлтэй, өндөр настанд зориулсан бүхээгтэй гэж ангилна

6. Ерөнхий шаардлага

  • Нүхэнжорлон нь суурийн нүх, шал, бүхээг, хаяавч, агааржуулалтын хоолойн хэсгээс бүрдэнэ.
  • Суурийннүх
    • Суурийн нүхний эзлэхүүнийг хэрэглэгчийн тооноос хамааруулан тооцно. Суурийн нүхний өндөрийг газрын хөрсний хөлдөлтийн түвшинтэй уялдуулж, хөрсний уснаас дээш 2м-ээс багагүй түвшинд ухна.
    • Дулааны улиралд угаадасны нүхэнд тунгаагдсанбохир ус жорлонгийн нүхэнд орж байхаар жорлон угаадасны нүхийг холбосон халих хоолой хийж болно.
    • Бүхээгийн ар талын хананаас хойшхи нүхний дунд хэсэгт бохирыг соруулах, ухаж цэвэрлэхэд зориулсан хүзүүвч бүхий зориулалтын тагтай байна.
    • Хүчитгэсэн доторлогоотой нүх нь ээлжлэн ашиглаж болох зэрэгцээ нүхтэй байж болно.
    • Суурийн нүх нь хөрсний усны түвшин өндөр, намагтай, нурамтгайхөрстэй газарт зайлшгүй магниум хавтан зэрэг хүчитгэсэн доторлогоотой байна.
    • Хадчулуутай хөрсөнд суурийн нүхийг хүзүүвч хэлбэрээр газрын гадаргуугаас дээш өндөрлөж болно.
    • Суурийн нүхэн дэх ялгадсын хэмжээ нүхний амсраас доош 50 см хүрсэн тохиолдолд энгийн доторлогоотой бол булна, хүчитгэсэндоторлогоотой бол бохирыг соруулж зайлуулна
    • Суурийн нүхний эзэлхүүнийг ашиглах хүний тоо, ашиглахаар төлөвлөсөн жил, суурь коффициент 0.06 м3-ээр үржвэрээр тооцоолно.
    • Суурийннүхэнд ариун цэврийн хэрэглэл, хог хаягдал хийхийг хориглоно.
  • Шал
    • Бүхээгийн шалыг суурийн нүхний амсар дээр ачаалал даах, бат бэх материалаар дамнуурга зориулалтаар хэрэглэнэ. Тэдгээрийг нүхний амсар дээр дамнуулан суулгахдаа хөрсний шинж чанарыг харгалзах бөгөөд уртын дагуу нүхний доторлоогүй амсраас 150 мм, хөрсний түвшингээс 100 мм-ээс багагүй байхаар тус тус ухаж байрлуулна.
    • Бүхээг тавих дамнуургын хэсэг дээр 50 мм-ээс багагүй зузаан банз түүнтэй адилтгах материалаар зай завсаргүй шаллаж, жорлонгийн бүхээгийг байрлуулан сайн бэхэлж тогтоосон байна. Шалыг бетон хавтангаар хийж болно.
    • Жорлонгийн шалны дунд хэсэгт бие засах нүх гаргаж, суух гишгүүр байрлуулж бэхэлнэ. Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жорлонд суурин болон зөөврийн суултуур суурилуулж болно.
    • Насандхүрэгчдийн жорлонгийн шалны бие засах нүхний урт 380 мм, өргөн нь 250 мм байхаар тооцож, зууван хэлбэрийн нүх гаргах бөгөөд бүхээгийн ар хана талаас нүхний ирмэг хүртэл 180 мм-ээс багагүй зайтай байна. Хүүхдийн жорлонгийн бие засах нүхний урт 280 мм, өргөн 180 мм-ээс ихгүй байна.
  • Бүхээгийн шалыг будах буюу хальтиргаа, гулгаанаас хамгаалсан зориулалтын материалан өнгөлсөн байна.
  • Бүхээг
    • Бүхээгийн хана, дээвэр, тэдгээрийн уулзвар зай завсаргүй, хаалга нь бүрэн онгойж хаагдаж байхаар, цэвэр, өнгө үзэмжтэйбайна. Бүхээгийг амархан сөхөгддөг, буулгахад хялбархан, хөнгөн, бөх бат материалаар гүйцэтгэвэл зохино.
  • Бүхээгийн хаалга тал нь өндөр, ар тал нь нам, хажуу талууд нь ижил өндөртэй байна. Нийтийн жорлонгийн бүхээгийн ерөнхий урт нь суултуурын тооноос хамаарах бөгөөд суултуур бүр нь ханаар бүрэн тусгаарлагдсан байна.
  • Бүхээгийнхэмжээ нь 1-р хүснэгтэд заасан хэмжээтэй тохирсон байна.

1-р хүснэгт

 

Бүхээгийн ялгаа

Хэмжээ, мм

Нүүрэн талын өндөр

Ар талын өндөр

Хажуу талын өргөн

Том хүний жорлон

2400

2100

1200

Хүүхдийн жорлон

1600

1400

900

Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настны жорлон

 

2400

 

2100

 

1800

ТАЙЛБАР: Нийтийн жорлонгийн урт нь талын уртыг суудлын тоогоор үржүүлсэнтэй тэнцүү байна.

  • Жорлонгийн бүхээгийн хаалгыг нарны гэрлийн тусгалын эсрэг тал руу харуулж байрлуулахбөгөөд хаалганы дээд талд 400 мм урт, 200 мм өргөн цонхтой байна.
  • Бүхээгийн хаалга гадна, дотор талдаа түгжээтэй байх бөгөөд шөнийн цагт гэрэлтүүлэгтэй, бүхээгний хаалганы дээр ялаа, шавьж орохоос хамгаалсан тор бүхий цонхтой байна.
  • Бүхээг дотор ариун цэврийн цаас, өлгүүр, тагтай хогийн сав, цэвэрлэгээний тоноглол, хэрэгсэл байрлуулсан байна.

6.4.7. Бүхээгийн материал сонголтоос хамааруулан сууринд ирэх ачааллыг тооцсон байвал зохино.

  • Хаяавч
    • Жорлонд цас, борооны ус орох, ялааны авгалдай хөрсөөр нэвтэрч гарахаас хамгаалан жорлонгийн бүхээгний эргэн тойронд 500 мм-ийн зайнд бетон зуурмаг, чулуу, тоосго, хайрга зэрэг материалаар жорлонгийн суурийг нүхний амсартай зай завсаргүй холбосон 100 мм-ийн зузаан, жорлонгийн хананаас гадагш налуу бүхий хаяавч хийнэ.
  • Агааржуулалтынхоолой
    • Жорлон бүр агааржуулалтын хоолойтой байх ба уг хоолой нь бүхээгийн ар талын ханын дунд хэсэгт нүхний харалдаа байрлуулсан байна. Салхивчийн хоолойн өндөр бүхээгний арын хананы өндрөөс 200 мм- ээс багагүйөндөр, голч нь 200 мм буюу дөрвөлжин бол 200 мм х 200мм хэмжээтэй хийж, түүний дээд үзүүрт малгайвч, ялааны тороор тоноглосон байвал зохино.
  • Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жорлон дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
    • Тэргэнцэртэй хүн багтахуйц зайтай буюу бүхээгний өргөн, уртын хэмжээ 1.65 м х 1.8 м-ээс багагүй, суурин болон зөөврийн суултуур байрлуулах ба түүнийхажуу хэсэгт тэргэнцэр байршуулах чөлөөтэй орон зайтай байна.
    • Хаалганы өргөн нь 1.0 м-ээс багагүй байхба зориулалтын бариултай байна.
    • Тэргэнцэртэй хүнд шаардлагатай үед тусламж дуудах хонх, чимээ гаргах тоноглолтой байна.
    • Тэргэнцэртэй ижил өндөртэй, зөөлөвч бүхий суултуур, хамгаалалтын бүстэй байна.
    • Тэргэнцэрээссуултуурт шилжин суухад туслах, сууж байхад гар, мөр, нурууг дэмнэх тулгуур суурилуулж тогтоосон байвал зохино.
    • Хаалга нь босгогүй, довжооны налуу нь стандартын шаардлага хангасан байна.
    • Жорлонгийн босгоноос гэрийн хаалга хүртэл тэргэнцэрээр явж болохуйц налуу довжоо, замтай байна
  • Жорлон, угаадасны нүхийг байрлуулахдаа орон сууц, гэрийн байрлал, салхины урсгалын чиглэл, усны эх булаг зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж байршилыг сонгоно.
  • Хот, суурин газар жорлонгийн гадна, дотор талд гэрэлтүүлэг, гэр, орон сууцны хаалганаас жорлон хүртэлх зайд зам тавьж орчныг цардах, нягтруулах зэргээр тохижуулахаас гадна жорлонг доторлож зай завсаргүй битүүлсэн байна.
  • Жорлонгийн хаалга гадна, дотор талдаа түгжээтэй, угаадасны нүх тагтай байх бөгөөд хаалга, таглааг байнга хаалттай байлгана. Хаалга түгжигдсэн байгааг гаднаас мэдэх боломжтой түгжээтэй байвал зохино.
  • Ус түгээх цэг, голын эргийн ойролцоо байрлах жорлон, угаадасны нүхний хана, ѐроолыг барилгын норм ба дүрэм, инженерийн бат бөхийн тооцоо шаардлагыгхангасан ус, чийг тусгаарлах материалаар доторлон тохижуулж хийц, материалын чанарын үзүүлэлтийг тухайн сум, баг, хорооны тухайн асуудал хариуцсан ажилтанд тэмдэглүүлнэ.
  • Нийтийнзориулалттай жорлонд тавигдах нийтлэг шаардлага
    • Нийтийн нүхэн жорлонд эмэгтэй, эрэгтэй тусдаа, бүхээгний тооны харьцаа 3:1 байна.
  • Нийтийн нүхэн жорлонд хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгчдэд зориулсан 1-ээс багагүй бүхээгтэй байна.
  • Хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгчид зориулсан гар угаагууртай байна.
  • Эрэгтэйөрөөнд шээлтүүр байрлуулж болно.

7. Эрүүл ахуйн шаардлага

  • Жорлонгийн бүхээгийг ариутгаж цэвэрлэх боломжтой, ус чийгэнд тэсвэртэй, өвчин үүсгэх мөөгөнцөр, нян бактери, хортон шавьж үржихгүй, гэрлийн тусгалаас хамгаалагдсан материалаар доторлосон байвал зохино.
  • Жорлонгийн бүхээг дотор ариутгал цэвэрлэгээний зөвшөөрөгдсөн бодис ба хэрэгслэлүүдийг бага насны хүүхдийн гар хүрэхээргүй газарт байрлуулан тавьсан байна.
  • Жорлон, угаадасны нүхний орчинд ялаа шавьж үржих, орогнох боломжийг таслах зорилгоор дулааны улиралд ариутгал, халдваргүйжүүлэлтэд шинэ технологи, био бэлдмэлийг зохих стандартын дагуу устгал, ариутгалхийнэ.
  • Нүхэн жорлон, угаадасны нүхийг гэр, сууцнаас аль болох хол зайд, орон сууц, нийтийн байр, үйлчилгээний газраас 15 метр, ус түгээх цэгийн байрнаас 20 метр, уурхайн болон өрөмдмөл худгаас 150 -аас 250 метр, голын эргээс 200-250 метрээс багагүй зайд, татмын гадна ноѐлох салхины доод талд барьж ашиглана.
  • Бие засах нүх зориулалтын тагтай байх бөгөөд хэт халуун болон шөнийн цагаар таглаж, салхитай өдөронгорхой байлгавал зохино.
  • Жорлон, угаадасны нүхний орчинд ялаа шавьж үржих, орогнох боломжийг таслах зорилгоор дулааны улиралд стандартын шаардлага хангасан зориулалтын бодис хэрэглэн 7 хоног тутамд устгал хийж байна.

8. Хүрээлэн буй орчны шаардлага

  • Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглагч, эзэмшигч нь тэдгээрийн ашиглалтын явцад ил задгай болон газрын доорх усны эх үүсвэр, хөрс агаарыг бохирдуулахгүй байх, хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрах байгаль орчинг хамгаалах нөхцөлийг хангахаар төлөвлөж, байгуулж ашиглана.
  • Угаадасны нүх, жорлонг аль болох нэг дор ойролцоо байхаар тооцоолон байрлуулна.
  • Нүхэн жорлон, угаадасны нүхийг нийтийн эзэмшлийн газар, үерийн ус буудаг газарт барьж байгуулахыг хориглоно.
  • Нүхэн жорлон, угаадасны нүхийг ноѐлох салхины доод тал 2-р хүснэгтэд заасан хэмжээнээс багагүй зайд барьж байгуулахыг зөвшөөрнө.

                         2-р хүснэгт

Гэр, амины орон сууц

8 метр

Орон сууц, нийтийн байр, үйлчилгээний газар

20 метр

Ус түгээх цэг, гүний худаг

25 метр

Усны эх үүсвэр, голын эрэг

200 метр

  • Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглагч нь эдэлбэр газрынхаа орчны тохижилт, зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг байгаль орчныг хамгаалах хууль, дүрэм, норм стандартын дагуу гүйцэтгэсэн байна.
  • Жорлон, угаадасны нүхэнд элдэв хог, хаягдал цаас, хоолны үлдэгдэл хийхгүй, жорлонд хэрэглэсэн цаас, бусад хогийг тагтай саванд хийж цуглуулан, хог хаягдалтай хамт зайлуулна.

9. Галын аюулгүйн шаардлага

  • Жорлонгийн бүхээгний хийц, дулаалга, өнгөлгөө, доторлогоонд орох материалууднь галд тэсвэртэй байх, эсвэл тухайн материалыг галд тэсвэртэй бодисын уусмалаар түрхлэг хийж шингээгдсэн байна.
  • “MNS4244:1994 Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Галын аюулгүй байдал ерөнхий шаардлага” стандартын шаардлага хангасан байна.

10. Угсралтын үед тавигдах шаардлага

  • Жорлон, угаадасны нүхийг зохих шаардлагад нийцсэн зураг, төсвөөр барьж байгуулна.
  • Жорлон, угаадасны нүхний байршлын сонголтыг хэрэглэгчийн байрлал, салхины урсгалын чиглэл, усны эх булаг зэрэг хүчин зүйлийг харгалзан холбогдох норм, дүрэм, стандартад нийцүүлсэн байна.
  • Угаадаснынүх, жорлонг нэг дор ойролцоо байхаар тооцоолон байрлуулна.
  • Хот, суурин газар жорлонгийн гадна дотор талд гэрэлтүүлэг, гэр, сууцны хаалганаас жорлон хүртэлх зайд зам тавьж орчныг цардах, нягтруулах зэргээр тохижуулахаас гадна жорлонг доторлож зай завсаргүй битүүлсэн байна.

11. Суурийн нүхийг суллах, ариутгах, дахин ашиглах 

  • Нэвчилтгүй суурийн нүхний эзлэхүүний 90 % нь ялгадас, хөлдүүсээр дүүрэх үед түүнийг соруулах буюу суллаж бохирыг холбогдох журмын дагуу зайлуулж, ариутгал хийж дахин ашиглана.
  • Жилд 2 удаа суурийн нүхийг суллах, бохирыгзайлуулах, ариутгах ажлыг гүйцэтгэвэл зохино.

12. Буулгах шаардлага

  • Дахин ашиглах боломжгүй жорлон, угаадасны нүхний бохирдсон хөрсийг зайлуулж халдваргүйжүүлэлт хийн эрүүл хөрсөөр дүүргэж ариутгана.

13. Угаадасны нүх, түүнд тавигдах шаардлага

  • Угаадасны нүхний эзлэхүүн хэмжээ нь ашиглах хүний тоо, усны хэрэглээ ашиглах хугацаа зэргээс хамаарах бөгөөд 3-р хүснэгтэд заасан хэмжээтэй тохирсон байна.

                                         3-р хүснэгт

 

Угаадасны нүх

Дундаж хэмжээ, мм

урт

өргөн

гүн

3000

2500

3000

ТАЙЛБАР: Нэг хүнээс жилд 3600 л буюу 3.6 м3 бохир ус гарахаар тооцож үзвэл 4-5 ам бүлтэй нэг айлд 14.4 – 18 м3 багтаамжтай нүх ухвал жилийн турш ашиглахад хүрэлцээтэй гэж жишгээр тооцно.

  • Угаадасны нүхний ханыг бетон, тоосго, магниум хавтан, чулуу зэрэг ус чийгнээс хамгаалах стандартын шаардлага хангасан тусгаарлагч материалаар доторложѐроолын хөрс хэвээр үлдээж тэгшилээд 100-аас 150 мм зузаан ул хийнэ. Шаардлагатай гэж үзвэл бохир ус хөрсөнд нэвчихээс найдвартай хамгаалсан бетон хашлага, доторлогоо хийнэ.
  • Нүхний амсар дээр мод, төмөр, төмөр бетон, магнум хавтан зэргийг дамнуулантавьж зай завсаргүй, цөмөрч доошоо унахааргүй таглаа хийж, нүүрсний үнс, модны үртэс зэргээр дулаалж шороогоор бага зэрэг өндөрлөж хучилт хийнэ.
  • Угаадасны нүхний таглааны дунд хэсэгт түүний талбайн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний бохир ус соруулах, ухаж лайдах зориулалтын таг байрлуулж , агааржуулалтын 0.5 - 1.0 м өндөр яндан хоолой гаргаж өгнө.
  • Угаадасны нүхний хучилтыг хүзүүвчээс гадагш бага зэрэг налуу хийж, налуулсан ирмэгийг шавардах буюу чулуу, шавраар өнгөлнө.

14. Буулгах үед тавигдах шаардлага

  • Нэвчилттэй жорлон, угаадасны нүхний эзлэхүүний 90 хувь нь ялгадас, хөлдүүсээр дүүрэх үед жорлонгийн бүхээгийг зайлуулан нүхийг 30 см-ээс багагүй зузаан шороогоор булна. Ялгадас доош шингэж хөрс суулт өгөх бүрт шороогоор нэмж булна.
  • Жорлон, угаадасны нүхэн доторх ялгадас, угаадасыг соруулж халдваргүйжүүлэлт хийсний дараа эрүүл хөрсөөр дүүргэж булна. Ялгадас, угаадасыг зөвшөөрөгдсөн цэгт зохих журмын дагуу зөөж зайлуулна.

14.3 Жорлон, угаадасны нүх байсан суурин дээр мод, зүлэг тарьж хөрсийг нөхөн сэргээнэ.

ТАЙЛБАР: Байгууллага иргэдээс бололцоогоо ашиглан энэхүү стандартад заасан ерөнхий шаардлага, зураг дээр үзүүлсэн загваруудад нийцүүлэн дэвшилтэт жорлон, угаадасны нүх барьж ашиглахыг зөвшөөрнө.

Nuxen jorlon 2

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 9 =

Create Account



Log In Your Account