МЗЭ-ийн "Алтай" салбарын Удирдах зөвлөл хуралдав

By: Admin
2024-12-22
0
1951

Монголын Зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай салбарын Удирдах зөвлөлийн хуралдаан 2019 оны 03 сарын 01-нд болж, ирэх 9 дүгээр сард Ховд аймагт болох Баруун бүсийн утга зохиолын чуулганы бэлтгэл ажлын төлөвлөгөө, МЗЭ-ийн Ховд аймаг дахь “Алтай” салбарт гишүүн элсүүлэх журмын тухай, мөн Ховд аймгийн зохиолчдын ээлжит бус хуралдаан товлон зарлах асуудлыг хэлэлцэв.  

85.8 хувийн ирцтэйгээр хуралдсан энэ хуралдаанаар Алтай салбарт гишүүн элсүүлэх шалгуурыг тогтоохдоо салбар холбооны үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцдог, хичээл чармайлт гаргадаг, шүлэг зохиол нь салбарын түвшинд үнэлэгдэж, олон түмэнд тодорхой хэмжээнд танигдсан, МЗЭ-ийн Алтай салбарын дүрмийг хүлээн зөвшөөрч, гишүүнээр элсэх хүсэл сонирхол бүхий зохиолч, яруу найрагч, утга зохиол судлаач, сонирхогч, эхлэн бичигчдийг Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн нэгээс доошгүй зохиолчийн батлан даалттайгаар Удирдах зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэж байхаар санал нэгдэж баталлаа. Салбарын удирдах зөвлөлийнхөн тус салбарын гишүүд болон гишүүнээр элсэх хүсэл сонирхолтой зохиолч, уран бүтээлчдийн бүтээлийг танин мэдэх, үнэлэмж өгөх, мөн гишүүд зохиолчдынхоо бүтээлийг уншигч олонд сурталчилан таниулахад нэмэр нөлөө болгох үүднээс ном бүтээлээ хэвлүүлсэн зохиолч уран бүтээлч бүхэн МЗЭ-ийн Алтай салбарт тухайн бүтээлээсээ 10-аас ширхэгийг өгч байх нь зохистой гэдэг дээр удирдах зөвлөлийн гишүүд  мөн санал нэгдсэн юм.        

2019 оны 9 дүгээр сард Ховд аймагт зохион байгуулах Баруун бүсийн утга зохиолын чуулганы бэлтгэлийг хангахын тулд 13 ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөснийг хэлэлцэж дэмжиснээс гадна. Ховд аймгийн Зохиолчдын ээлжит бус уулзалт, хуралдааныг  2019 оны 3 сарын 15-ны өдөр хийхээр тогтлоо.      


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 1 =

Create Account



Log In Your Account