Уул уурхайн салбарын баруун бүсийн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

By: Admin
2024-12-22
0
2144

           Уул уурхайн салбарын баруун бүсийн нээлттэй хаалганы өдөрлөг зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Ховд аймагт явагдлаа. Уг арга хэмжээ нь Уул уурхайн салбарын бодлого, үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлагын талаар олон нийтэд мэдээлэл өгөх, сурталчилан таниулах зорилготой бөгөөд УУХҮЯ-ны санаачлагаар ийнхүү зохион байгуулагдсан.  

           Нээлттэй хаалганы өдөрлөгт УУХҮЯ-ны газрын дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд, СЕСМИМ төслийн Монгол дахь орлогч захирал Вит Сименюк, мөн төслийн ахлах зөвлөх Сурахбаяр, Ховд аймгийн ЗДТГ, аймгийн БОАЖГ, МХГ-ын мэргэжилтнүүд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд болон иргэд олон нийт оролцлоо.

           Энэ үеэр Уул уурхайн компаний мэргэжилтнүүд, ажиллагсад мөн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд, ажилтнуудад зориулсан Уул уурхай, Байгаль орчны салбарын хууль тогтоомж, түүний хэрэгжилт” сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгуулснаас гадна “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн зүгээс 1072 хувьцааны талаар лавлагаа мэдээлэл өгч, бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх, мөн өдөрлөгийн хүрээнд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулах, уул уурхайн компаниуд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулах ажлууд хийгдэв.

           Ховд аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас өгсөн мэдээллээр  нийт 18 төрлийн ашигт малтмалын 59 орд, 47 төрлийн 473 илрэл, ирээдүйтэй эрдэсжсэн цэг, олон тооны геохимийн шлихийн сарнилын хүрээ, геофизикийн аномалууд тэмдэглэгдсэн байна. Ирээдүйтэй ашигт малтмал нь оптикийн түүхий эд, нүүрс, барилгын материал тул цаашид судалгааны ажил хийх шаардлагтай байгаа ажээ. Өнөөгийн байдлаар Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайд “МоЭнКо” ХХК, Зүүн Хөшөөтийн нүүрсний уурхайд “Теффис майнинг” ХХК, Алтай сумын нутаг дахь Оцог хадны гянтболдын ордод “Талст молор” ХХК-ууд тус, тус олборлох үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

                                                                                                                                                                                                                         Н.Эрдэнэтуул


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 5 =

Create Account



Log In Your Account