Увс аймгийн Бөхмөрөн сумыг "Улсын тэргүүний сум"-д уламжилна

By: Admin
2024-12-22
0
2114

Баруун Бүсийн Зөвлөлийн анхдугаар хуралдаан 04 дүгээр сарын 09-нд болов. Хуралдаанд Ховд аймгийн Засаг дарга, Баруун Бүсийн Зөвлөлийн дарга Д.Галсандондог болон Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн албаны төлөөлөл, Баруун бүсийн зөвлөлийн гишүүд оролцов.

Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум шалгаруулах” болзлын дагуу энэ онд Ховд аймгийн Булган, Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Тосонцэнгэл, Говь-алтай аймгийн Төгрөг , Баян-Өлгий аймгийн Толбо сум нэр дэвшиж, холбогдох материалаа Баруун бүсийн зөвлөлд хүргүүлсэн юм. Улсын тэргүүний сум шалгаруулах ажлын хэсэг тухайн сумдын ажлыг газар дээр нь танилцаж дүгнэсэн үнэлгээний нэгдсэн дүнгээ Баруун бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд танилцуулав.

Нэгдсэн дүнгээр Увс аймгийн Бөхмөрөн сум 393.2, Ховд аймгийн Булган сум 392.2, Завхан аймгийн Тосонцэнгэл сум 385.7, Говь-Алтай аймгийн Төгрөг сум 351.85, Баян-Өлгий аймгийн Толбо сум 329.52 оноо авчээ. Баруун бүсийн зөвлөлөөс “Улсын тэргүүний сум” шалгаруулах болзлын дагуу Увс аймгийн Бөхмөрөн сумын нэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уламжлах болов. Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсэг Увс аймгийн Бөхмөрөн сумын ажилтай танилцаж, эцсийн байдлаар шалгаруулах юм.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 3 =

Create Account



Log In Your Account