Ховд аймгийн төвд иргэнийг дээрэмдсэн хэрэг гарчээ

By: Admin
2024-12-22
0
1675

           Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн иргэнийг гэртээ харьж явахад нь дээрэмдсэн хэрэг гарсныг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг хэргийг үйлдсэн 16-20 насны хоёр этгээдийн нэг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч байжээ.
            Ийнхүү иргэнийг согтуу хөлчүү болон ганцаараа, биеэ хамгаалах чадвар сул явааг нь далимдуулан тонож дээрэмдэх явдал  гарч байгааг анхааран, архидан согтуурахгүй байх, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээс гадна ийм төрлийн гэмт үйлдэлийг үзэж харсан бол цагдаагийн байгууллагд даруй мэдээлэх   хэрэгтэй гэдгийг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Булганбаатар анхаарууллаа.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 9 =

Create Account



Log In Your Account