“ХАЛЗАН БҮРЭГТЭЙ” ДЭХ АСУУДЛУУД ХИЙГЭЭД БОЛЗОШГҮЙ АЮУЛ

By: Admin
2024-12-22
3
3013

“Халзан бүрэгтэй төсөл” гэгчтэй холбоотой

ноцтой асуудлуудын тухай товч мэдээлэл 

НЭГ: Халзан бүрэгтэй дэх газрын хөрсөн доор буй ховор элементүүдийг дагалдаж уран болон торий гэх элемент байгаа бөгөөд түүнээс ялгарах цацраг идэвхийн болзошгүй аюулын талаар урьд нь эрдэмтэн, доктор Бираадоржийн Цэндээ агсан /Шинжлэх ухааны акедемийн хими технологийн хүрээлэнгийн зөвлөх шинжээч, аналитик химич байсан/, доктор Б.Оюун (МУИС, мөн 2014, 2015 оны үед Улаанбаатар их сургуулийн Хими технологийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан), доктор, дэд профессор Б.Гантөмөр (МУИС-ын Ховд дахь салбар сургуулийн дэд захирал, химич) нарын тодорхой тайлбарласан нь үндэсний хэмжээний “Эко” телевизийн 2014 онд нийтэд хүрсэн нэвтрүүлгээр гарсан байдаг. Тус газарт буй цацраг идэвхт бодисын нөлөө, байгаль дахь буюу газрын хөрсөн дээр мэдэгдэж байгаа цацрагийн идэвхийн түвшингийн тухайд компани өөрөө аюулгүй түвшинд байгаа гэсэн дүгнэлт гаргуулчихаад үзүүлээд байдаг боловч энэ нь баталгаагүй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь МУИС-ын Ховд дахь салбар сургуулийн  мэргэжилтнүүд баталгаатай хэмжилтийн багажаараа 2013 онд хэмжилт хийхэд зөшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их, аюултайтүвшинд гэж дүгнэлт гарсан. 

xz as 1

Урьд нь бүүр 1971 оноос хойш тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын геологийн экспидецийн судалгааны үр дүнд бий болсон мэдээллүүдэд цацраг идэвхт бодисын идэвхжлийн түвшин байгалийн болон ахуйн, мөн үйлдвэрлэлийн аль аль нөхцлүүдэд хүлцэх буюу аюулгүйн стандарт хэмжээнээс харьцангуй илүү /болзошгүй аюулын түвшинд/ гэж гарсан байдгийг энэ чиглэлээр судалгаа хийдэг судлаачид эш баримт болгосоор ирсэн ажээ.     

xz as 2

ХОЁР: ТУСГАЙ ЗӨШӨӨРЛИЙГ ХУУЛЬ ЗӨРЧИЖ АВСАН\:

2012-2013 онд “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь Халзан бүрэгтэйд өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд уг үйл ажиллагаа нь олон зөрчлийг агуулж байгаа талаар хэвлэл мэдээллээр мэдээлэл нийтлэлүүд гарч, уг мэдээллийг тухайн үеийн аймгийн удирдлага анхааралдаа авч, улмаар хяналт шалгалт явуулахыг Мэргэжлийн хяналтын газарт даалгаснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгаад, анх 2001 болон 2004 онд “Монтем” компанид олгогдож, дараа нь /2011 онд/ “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанид шилжүүлсэн  ашиглалтын лиценз нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.6, 26 дугаар зүйлийн 26.2.3, 26.3.1, 26.7 дахь заалтуудыг тус тус зөрчиж олгогдсон, мөн хайгуул, ашиглалтын  үйл ажиллагаа явуулах хугацаандаа  Ашигт малтмалын тухай хуулийн 6‑р зүйлийн 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44 дүгээр зүйлийн заалтуудыг бүрэн хэрэгжүүлээгүй байсан учраас 2012 оны 10 дугаар сарын 29-ны 21-05/003/675 дугаартай “ашиглалтын лиценцийг цуцлуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Уг дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга Г.Нямдаваа хууль бус тусгай зөвшөөрлийг цуцлуулахыг хүсэж Ашигт малтмалын газарт 2012 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1/774 дугаар албан бичгээр, АМГ-ын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/1297 дугаар албан бичгээр тус тус хандсан АМГ-аас ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахын тулд Байгаль орчны асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт хэрэгтэй гэж хариу өгсөн тул баримт нотолгоог үндэслэн дүгнэлт гаргаж өгөхийг хүсэж  тухайн үеийн Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яаманд 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/1415 дугаартай албан бичгээр тус тус хандсан. Гэвч БОНХЯ-наас хариу ирүүлээгүй, дүгнэлт гаргаагүй орхигдсон байдаг.  

xz as 3

xz as 5

xz as 6

xz as 7

Өвөг дээдсийн үеэс тахиж шүтэж ирсэн “Халзан бүргэтэй” уул болон түүний орчим газрын ус ургамал, ан амьтныг нь хамгаалах зайлшгүй шаардлагатай болохыг тодотгон  2013 онд  уг газрыг хамгаалалтанд авах тухай Мянгад сумын бүх багийн ИНХ-ын болон сумын ИТХ-ын тогтоол  гарч, тэрхүү тогтоолыг сумын 1000 гаруй иргэний гарын үсэгтэй хүсэлт, өргөдлийн хамт  аймгийн ИТХ-д өргөн барьсан боловч одоо хүртэл ямар ч хариу өгөөгүй байсаар байна.    

xz as 8

Дээрх зүйлүүдийг үндэслэж энэ оны 11 дүгээр сарын эхээр “Алтай бидний шүтээн” НҮТББ-аас УИХ-ын дарга болон гурван гишүүнд өргөдөл хүсэлт илгээсний зэрэгцээ сумын иргэд шийдвэртэй эсэргүүцэж Халзан бүрэгтэй дэх тусгай зөвшөлүүдийг цуцлуулах, аливаа уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй байх тухайд тодорхой шийдвэр гаргаж өгөхийг холбогдох дээд байгууллагуудаас хүсэх хүсэлт бичгэнд гарын үсгээ зурцгаасаар байна: Жич: Урьдны жилүүдэд энэ талаар хэвлэл мэдээллээр түгээгдсэн мэдээ мэдээллүүд гэвэл

  • Ховдын толь сонины 2022 оны №07/331-д нийтлэгдсэн Г.Төрмөнхийн бичсэн. “Хууль бус ашиглалтын лицензийн хамгаалах хуйвалдаан” нийтлэл /цуврал 6/
  • Ховдын толь сонины 2022 оны №08/332-д нийтлэгдсэн Г.Төрмөнхийн бичсэн. “Ултай судалж, ухаантай төлөвлөх нь чухал” нийтлэл /цуврал 7/ Жич: Энэ асуудлаар 2012 оноос сэтгүүлч Г.Төрмөнхийн бичиж нийтлүүлсэн нийт 8 цуврал нийтлэл байгаа.
  • Үндэсний Эко суваг ТВ-ийн 2 цуврал нэвтрүүлэг нийтийн цахим сүлжээн дэх ”Бид Мянгадууд” бүлэг болон бусад талбаруудад тавигдсан байгаа/
  • Мөн mongolgatag.mn, www.newsmedia.mn цахим сайтуудад тавигдсан Г.Төрмөнхийн нийтлэлүүд бий.

Төрийн бус байгууллага болон олон нийтийн хөдөлгөөний шахалт шаардлагаар 2013 оны 4 дүгээр сард явагдсан олон талын оролцоот хэлэлцүүлэг дээр “Монголиан нэшнл рийр ийрт корп” компаний гүйцэтгэх захирал асан Б.Бат-Эрдэнэ аймгийн удирдлагын ойлголт, байр суурийг ажигласныхаа дараа хэлэлцүүлэгт оролцогсдод хандаж мэдээлэл өгөхдөө “Манай компани Халзан бүрэгтэйд эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт, ашиглалт явуулах тухайд бол ямар ч төсөөлөлгүй байгаа. Би өөрөө энэ чиглэлийн мэргэжилтэй, газрын ховор элементийн  талаар зохих түвшинд судалгаа хийсэн хүн. Өнөөгийн нөхцөлд газрын ховор элементийг олборлох технологийн шийдэл манай улсад бий болоогүй. Австрали зэрэг улсын тухайн чиглэлийн технологийг миний бие судалж үзэж байсан. Үйлдвэрлэлийн процесс нь маш өндөр өртөгтэй, нарийн арга технологоор явагддаг. Тэдгээрийг одоо бид нэвтрүүлэх боломжийг нээгээгүй байна. Тэгэхээр тухайн газарт үйлдвэр байгуулаад, олборлолт хийгээд, аймагтай гэрээ байгуулаад, татвар төлөөд, аймгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулаад явчихна гэдэг бол хийсвэр хүлээлт болно. Миний хувьдаа ажиглаж, дүгнэж байгаагаар энэ төсөл маань зогсож ч магадгүй” гэж байсан нь нэгийг үгүүлнэ.

“Халзан бүрэгтэй” дэх хариуцлагагүй

уул уурхайг эсэргүүцсэн цуглаан 

Ховд аймгийн Мянгад сумын нутаг Халзан бүрэгтэйд уул уурхайн үйл ажиллагаа эхлүүлээд буй “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ын үйл ажиллагааг ард иргэд анхнаас нь эсэргүүцсээр байгаа.

Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн орд газар дахь тус компаний ашиглалтын тусгай зөвшөөрөл нь анхнаасаа хууль бусаар олгогдсон, мөн 2021 онд Мянгад сумын Засаг даргаар батлуулсан байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө нь шаардлага хангахгүй байгаа тул цуцлах үндэслэлтэй, тухайн компани аймгийн БОАЖГ-тай байгуулсан ус ашиглах гэрээгээ мөрдөхгүй, зөрчил гаргасаар байгаа, Халзан бүрэгтэйд өрөмдлөг хийсний нөлөөгөөр ойр орчимд нь нутагладаг ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөх болсон, тухайлбал ойр орчинд нь нутагладаг ард иргэдийн тухайд урагт аюултайгаар нөлөөлсөн байх болзошгүй гэж үзэхээр тохиолдлууд илэрсэн, мал амьтан өвчлөх, дотор эрхтнүүдэд нь хордлогын шинж илрэх зүйлүүд байсаар байгаа гэсэн  мэдээллүүд бий ч эрх бүхий газрууд энэ асуудлыг судлаж нягтлаж, мөрөөр нь арга хэмжээ авахыг хүсэхгүй байгаа зэрэг асуудлын улмаас нутгийн ард иргэд Халзан бүрэгтэй дэх ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд явуулж буй хайгуул өрөмдлөгийн ажлыг эсэргүүцэх болсон.

Ард иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжсээр 2022 оны 11 сарын 04-ны өдөр албан ёсны эсэргүүцлийн цуглааныг Халзан бүрэгтэйд байрлаж буй “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК, болон туслан гүйцэтгэгч “Ти ар эм эксплорэйшн” ХХК-ны буурилсан газрын /кэмп/ дэргэд зохион байгуулсан. Цуглаанд Мянгад болон ойр орчмын зарим сумдын 300 гаруй иргэд цуглажээ. Цуглаанд оролцогч морьтон Мянгадууд угсаатныхаа эртний түүхийн бэлгэдэл болгон цагаан алчуураар толгойгоо ороож, “Ард иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхэнд бүү халд!”, “Халзан бүрэгтэй дэх ашиглалтын хууль бус лицензийг цуцлуул”, “Хариуцлагагүй уул уурхайг эсэргүцэж байна”, “Халзан бүрэгтэйгээс савраа тат” гэсэн уриа лоозонгууд барьж, морьтой болон явганаар компаний буурилсан газрыг тойрон жагсаж эсэргүүцлээ илэрхийлэн, дуу хоолойгоо өргөж байсны зэрэгцээ “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК, туслан гүйцэтгэгч “Ти ар эм эксплорэйшн” ХХК, Мянгад сумын болон Ховд аймгийн ИТХ, Засаг дарга, Тамгын газарт шаадлага хүргүүлсэн юм.

Уг шаардлагыг бүрэн эхээр нь толилуулья. 

“Мянгад сумын Халзан бүрэгтэйд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК болон хайгуул өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж буй “Ти ар эм эксплорэйшн” ХХК-д шаардлага хүргүүлэх нь

 

Мянгад сумын Гахайт багийн нутагт байрлах Халзан бүрэгтэй ууланд танай компаний явуулж буй уул уурхайн үйл ажиллагаа нь хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж, үүний улмаас нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөхөд хүрээд байна.

Тухайлбал: Халзан бүрэгтэй ууланд уул уурхайн үйл ажиллагаа явуулсантай холбоотойгоор хүрээлэн байгаа орчин, хүн, мал, амьтны эрүүл мэндэд сөрөг хүчин зүйлс үүсэж, ойр орчинд нутагладаг ард иргэдийн тухайд урагт аюултайгаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэх тохиолдлууд илэрсэн, мал амьтан өвчлөх, дотор эрхтнүүдэд нь хордлогын шинж илрэх зүйлүүд байсаар байгаа тухай ард иргэдийн мэдээллийн мөрөөр судлан шинжлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулж, нөхцөл байдлыг тогтоон, шаардлагатай тохиолдолд хохирлыг арилгах арга хэмжээ авах нь зүй ёсны асуудал юм.

Мянгад сумын бүх багийн ард иргэд болон сумын ИТХ-аас хэлэлцэн тогтсоны дагуу танай компаний явуулж буй үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүдийг олон талын оролцоотой, хараат бус ажлын хэсгээс хянан шалгаж, тодорхой дүгнэлт гаргах хүртэл Халзан бүрэгтэйд явуулж буй хайгуул өрөмдлөгийн ажлаа зогсоохийг шаардаж байна” гэсэн бол аймаг сумын төр, захиргаанд хандан дараах шаардлагыг хүргүүлжээ.      

Мянгад сумын ИТХ, Засаг дарга, Тамгын газар, Ховд аймгийн

ИТХ, Засаг дарга, Тамгын газарт ШААРДЛАГА хүргүүлэх нь : 

“Мянгад сумын Гахайт багийн нутагт байрлах Халзан бүрэгтэй ууланд “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайд, уг компаний захиалгаар “Аурум металс” ХХК-ны явуулж буй уул уурхайн үйл ажиллагаа нь хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж, үүний улмаас нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөхөд хүрээд байна.

Мянгад сумын бүх багийн иргэд Халзан бүрэгтэй ууланд ямар нэг уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэсэн хатуу байр суурьтай байсаар ирсэн бөгөөд цаашид ч энэ байр суурин дээрээ бат зогсоно гэдгийг юуны өмнө мэдэгдэж байна.   

Ийнхүү ард иргэдийн хүсэл зориг эрх ашгийн эсрэг түрэмгийллийн аргаар явуулж эхлээд буй уул уурхайн үйл ажиллагаа болон түүнийг тойрсон хууль бус, зөрчилтэй зүйлүүдтэй холбогдуулан Мянгад сумын ИТХ, Засаг дарга, Тамгын газар, Ховд аймгийн ИТХ, Засаг дарга, Тамгын газраас дараах зүйлүүдийг шаардаж байна. Үүнд.    

  1. “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны батлуулсан байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө нь шаардлага хангахгүй байгаад дүгнэлт хийж, уг төлөвлөгөөг баталсан шийдвэрийг цуцлах. Мянгад сумын бүх багийн ард иргэд болон сумын ИТХ-аас хэлэлцэн тогтсоны дагуу олон талын оролцоотой, хараат бус ажлын хэсэг байгуулан, Халзан бүрэгтэй дэх уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүдийг хянан шалгах ажлыг зохион байгуулах
  2. Дээрх ажлын хэсгээс тодорхой дүгнэлт гаргах хүртэл Халзан бүрэгтэйд явуулж буй хайгуул өрөмдлөгийн ажлыг зогсоох тухай мэдэгдлийг “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК болон “Аурум металс” ХХК-д хүргүүлэх.
  3. “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ний анхнаасаа хууль бусаар авсан ашиглалтын лицензийг цуцлуулах шаардлагыг холбогдох газруудад хүргүүлж шийдвэрлүүлэх.
  4. 2013 онд Мянгад сумын ИТХ-аас гаргаж байсан шийдвэр болон холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн саналыг сэргээж, Алтан Хөхий уулын байгалийн нөөц газрын хилийг өргөтгөх замаар Халзан бүрэгтэй уул болон түүний орчим газрыг тусгай хамгаалалтанд авахуулах тухай санал боловсруулж шийдүүлэх асуудлыг судлаж хэрэгжүүлэх.
  5. Халзан бүрэгтэй ууланд уул уурхайн үйл ажиллагаа явуулсантай холбоотойгоор хүрээлэн байгаа орчин, хүн, мал, амьтны эрүүл мэндэд сөрөг хүчин зүйлс үүсэж, ойр орчинд нутагладаг ард иргэдийн тухайд урагт аюултайгаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэх тохиолдлууд илэрсэн, мал амьтан өвчлөх, дотор эрхтнүүдэд нь хордлогын шинж илрэх зүйлүүд байсаар байгаа тухай ард иргэдийн мэдээллийн мөрөөр судлан шинжлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулж, нөхцөл байдлыг тогтоон, шаардлагатай тохиолдолд хохирлыг арилгах арга хэмжээ авах.  

          Энд дурьдагдсан үйл ажиллагаануудыг ажлын гурав хоногийн дотор хэрэгжүүлж эхлэхийг шаардаж байна МЯНГАД СУМЫН НИЙТ АРД ИРГЭД” гэжээ. Энэхүү шаардлагыг биелүүлж, асуудлуудыг нэг мөр шийдвэрлэх хүртэл ард иргэдийн эсэргүүцлийн цуглаан явагдсаар байх болно хэмээн цуглааныг зохион байгуулагчид болон оролцогсод мэдэгдсэн. xz as 9

xz as 10

Ард иргэдийн буюу нийтийн эрх ашиг

зөрчигдсөн адармаатай нөхцөл байдал 

Компани шаардлагыг биелүүлэхийг хүсэхгүй байсан тул нутгийн ард иргэд, эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн хариу арга хэмжээ авч, Компанийханы Халзан бүрэгтэйд өрөмдлөг явуулахын тулд Ховд гол орчмоос тус бүр 20 тоннын багтаамжтай 4 цистернээр зөөж авч ирж байсан усыг нь өрмийн техник /механизм/-рүү хүргүүлэхгүйгээр асгуулах, мөн ус зөөлгөхгүй байх арга хэмжээ авч, хайгуулын ажиллагсдын хотхон болон өрөмдлөг явуулж буй хэсэг рүү очих замыг хоёр талаас нь хааж хяналт тогтоосон. Энэ байдал хэд хоног үргэлжилж байтал “Монголиан нэшнл рийр ийрт корп” компанийхан” хамгаалалтын компаний 50 гаруй хүний бүрэлдэхүүн бүхий хамгаалалтын багийг авч ирэн хяналтанд жижүүрлэж байсан ард иргэдэд хүч хэрэглэх замаар ус зөөврийн машиныхаа замыг чөлөөлүүлжээ. Хамгаалалтын багийнхан ард иргэдэд хүч хэрэглэж байгаа бичлэг нийтийн цахим сүлжээгээр цацагдсан даруйд Мянгад сумын ойр орчим нутаглагч ард иргэд бараг цагийн дотор тал талаас цуглан очсоноор компани болчимгүй үйлдэл хийсэндээ хүлцэл өчиж, захиалгаар ирсэн хамгаалагчид нь ч тэр газрыг орхин явцгаажээ. Энэ явдлын дараа ард иргэдийн хяналт улам чанга хатуу болж, хүчээр дайрч гараад цистерн дүүрэн /тус бүр 20 тонн/ ус соруулаад, хайгуулын кэмп өрөмдлөгийн цэг рүү эргэж ирж байсан таван машин хориглолтонд автаж гацсан юм. Ард иргэд, эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн ийнхүү компанийхны усны хэрэглээг хязгаарласан нь тодорхой шалтгаантай бөгөөд хөдөлгөөний гишүүн, Мянгадын мянган морьтон НҮТББ-ын гишүүн Т.Энхжаргалын ярьснаар “тус компани аймгийн БОАЖГ-тай ус ашиглах гэрээ байгуулахдаа усны үнэлгээ хийлгээгүй, журам зөрчиж байгуулсан, мөн батлагдсан ус ашиглах гэрээгээ мөрдөөгүй, усны хэрэглээний тоолуур суурилуулаагүй гэх мэт олон зөрчил гаргаж байсан” зэрэг нь ийнхүү арга хэмжээ авахад хүргэжээ.  

Мөнхүү “Алтай бидний шүтээн” НҮТББ болон Ховд аймагт эрдэс баялгийн хариуцлага ил тод байдлын хяналт үнэлгээний чиглэлээр ажилладаг “Ховдын толь сонин” НҮТББ, “Шинэ эвлэл” ОНСХ НҮТББ-ын шинжээчдийн судалснаар тус компаний Мянгад сумын засаг даргаар батлуулсан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөө нь БОАЖЯ-ны сайдын А/618 дугаар тушаалаар батлагдсан журмын 2.1, 3.1, Ашигт малтмалын тухай хуулийн 40.2, Соёлын өвийн хамгаалах тухай хуулийн 27.1.10, мөн Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж батлагдсан, боловсруулалтын хувьд шаардлага хангаагүй гэж үзэх 10 гаруй асуудал илэрсэн, өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулах явцад уг төлөвлөгөө нь мөн зөрчигдөж байсан тул тэдгээр байгууллагуудаас Мянгад сумын Засаг даргад уг төлөвлөгөөг баталсан шийдвэрээ хүчингүй болгох, цуцлах үндэслэл байгааг сануулж албан бичиг ч хүргүүлсэн байна.   

Ард иргэд болон эсэргүүцлийн хөдөлгөөнийхний шаардлагын дагуу Мянгад сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар байгуулагдсан хараат бус ажлын хэсгийнхэн болон МУИС-ын Ховд аймаг салбарын шинжээчдийн баг, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, сумын ИТХ-ын зарим төлөөлөгчдийн хамт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэмжилт хийхээр очтол компанийхан болон өрөмдлөг явуулж байсан нөхөд  тэнд хэмжилт хийх ажлыг нь эсэргүүцэж хориглов. Дурын аж ахуйн нэгжийн нөхөд ийнхүү Засаг даргын Захирамжаар томилогдсон ажлын хэсгийн ажлыг хийлгэхгүй байх нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 77.1, 77.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн хууль бус түрэмгийлэл мөн боловч тэнд очсон сумын удирдлагууд аяыг нь дагаж хүлцэнгүй хандсаны улмаас ажлын хэсгийнхэн хэмжилт хийлгүй буцжээ.  /Зураг 5 Ажлын хэсэг ХБ-ээс очсон үеийн/

Нөхцөл байдал ийнхүү адармаатай болсон тул уг асуудлыг тал талаасаа анхаарч Улаанбаатар хот дахь Мянгад сумын нутгийн зөвлөл /З.Мэндсайхан нар/, Мянгад сумаас Ховд аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж буй төлөөлөгч Б.Дүгэржав нар, Ховд аймаг болон Мянгад суман дахь  тухайн асуудалд анхаарал тавин ажиллаж буй төрийн бус байгуулагууд, сумын уугуул иргэд, Ховд аймгийн зарим иргэдийн оролцоо хүчин чармайлтаар Улсын их хурал, Засгийн газарт санал хүргүүлж нөхцөл байдлыг сайтар танилцуулсны үр дүнд Засгийн газраас ажлын хэсэг томилогдон, 2022 оны 11 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд Ховд аймаг, Мянгад сум, Халзан бүрэгтэйд ажиллав.

Өмнө нь Мянгад сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, мөн төрийн бус байгууллагууд иргэдийн хөдөлгөөн хамтран санал солилцож, зөвлөлдөж Ховд  аймгийн Засаг дарга болон Засгийн газрын ажлын хэсэгт эрх бүхий хүмүүсээр дамжуулан амаар санал уламжилсны үр дүнд 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө аймгийн ЗДТГ-ын танхимд оролцогч бүх талуудын төлөөллийг хамруулан хуралдаж, зөвлөлдсөн ба хяналт шалгалтыг талуудын оролцоотой явуулахаар болов. Мөн өдөртөө Халзан бүрэгтэйд очиж ажиллан, Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн гишүүд өрөмдлөг хийж буй компани болон захиалагч компаний үйл ажиллагаатай танилцаж, баримт материалуудыг үзэж судлахын зэрэгцээ Монгол улсын Цөмийн энергийн газрын Цөмийн аюулгүй байдлын албаны дарга, мэргэжилтэн, МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн Байгалийн шинжлэлийн сургууль, физик, хими технологын тэнхимын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан, мөн “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ы мэргэжилтнүүд тус тусын цацрагийн идэвхийг хэмждэг мэргэжлийн багажуудтайгаа тусгай зөвшөөрөл бүхий талбайд орж, ажлын хэсэг болон оролцогчдын хяналтын дор цацраг идэвхт бодисын идэвхийг хэмжих хэмжилт явуулав. Хэмжилтийн үр дүнд тухайн үед илэрсэн мэдээллийг тоймлон дурьдвал Халзан бүрэгтэй дэх тусгай зөвшөөрөл бүхий талбайд цацраг идэвхт бодисын идэвхийн нөлөө нь байгалийн нөхцөлдөө буюу хөрсөн дээрээ Монгол орны ердийн дундажаас 4-8 дахин их (энэ нь өрөмдлөг явуулан газрын хүйсийг цоолж хэвлийг нээсэнтэй холдбоотой), (Цөмийн энергийн газрын шинжээч, албаны дарга Нямдаваагийн танилцуулснаар ердийн дундажаас 7-8 дахин) их байгаа нь тодорхой болов. Хэмжилт болон баримт материалуудтай танилцах ажлын дараа газар дээр нь хүрэлцэн ирсэн нутгийн иргэдтэй уулзалт хийж, тэднээс мэдээлэл, санал бодлыг нь сонсох харилцан ярилцах үйл явдал өрнөсөн бөгөөд тэнд цугласан нутгийн бүх иргэд “компаний үйл ажиллагааг яг одоо зогсоогоод, эндээс явуул!” хэмээн нэгэн дуугаар шаардсан юм. 

xz as 11

xz as 12

xz as 13

Ажлын хэсгийнхэн тэр орой Ховд  аймгийн төвд ирмэгцээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж ажлын хэсгийн дүгнэлт гарах хүртэл Халзан бүрэгтэй дэх хайгуул өрөмдлөгийн ажлыг зогсоох шийдвэр гаргав. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө гэхэд аймгийн Онцгой комиссын тогтоол болон сумын Засаг даргын захирамжийн дагуу албаны хүмүүс Халзан бүрэгтэйд өрөмдлөг явуулж байсан ажлын багийн өрөмдлөгийн машин техникүүдийг лацдаж, акт үйлджээ. Аймгийн Онцгой комиссын шийдвэр гарсны дараа комиссын нарийн бичгийн дарга, аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралт мэдэгдэл хийхдээ цацраг идэвхт бодисын үйлчиллийн хэмжилтийн дүгнэлт гараагүй байхад гарсан мэтээр, ямар ч нөлөөгүй, хэвийн байгаа мэтээр, мөн Мянгад суманд 10 дугаар сарын сүүлчээр иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын санаачилга, шаардлагын улмаас зохион байгуулагдсан сумын ИТХ-ын өргөтгөсөн хуралдааныг аймгийн албан тушаалтнуудын өгсөн үүрэг чиглэлийн дагуу явагдсан мэтээр, “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК 2012 оноос хойш Халзан бүрэгтэйд үйл ажиллагаа явуулж ирэхдээ ямар ч зөрчилгүй ажиллаж ирсэн мэтээр илт худал зүйлүүдийг ярьсан нь тоогүй. Тиймээс сэтгүүлч Г.Төрмөнх энэ мэдэгдэлд шүүмжлэлтэй хандаж хариу тайлбар хийсэн. Үүний улмаас Б.Алтанбадралтын мэдэгдэл олон нийтийн шүүмжлэлд өртөв.

Засгийн газрын ажлын хэсэг, шийдвэр

гаргагчдаас шалтгаалах асуудлууд буюу хүлээлт

2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Мянгад сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны A/99 дүгээр захирамжаар байгуулагдсан хараат бус ажлын хэсэг болон тухайн асуудлаар анхааран ажиллаж буй Ховд аймаг дахь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагууд хамтран Ховд аймгийн Засаг дарга хийгээд Засгийн газраас томилогдсон ажлын хэсэгт тодорхой мэдээлэл, саналыг хүргүүлэв. Уг мэдээлэл саналыг бүрэн эхээр нь сийрүүлвэл.

ХАЛЗАН БҮРЭГТЭЙ ДЭХ ХАЙГУУЛ ӨРӨМДЛӨГТӨЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫГ ШАЛГАХ АСУУДЛААР МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Г.МАНЛАЙЖАВ ТАНАА

2022.11.14                                                                                                                           Ховд аймаг

Санал хүргүүлж, хамтран ажиллах тухай

“Юуны өмнө Монгол улсын  төрийн дээд байгууллагуудаас томилогдон ирж, бий болсон хүндрэлтэй нөхцөл байдлын талаар судлаж, хянан шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа танай багт талархал дэвшүүлэхийн дашрамд энэхүү ажилдаа ард нийт, ирээдүй хойчсын хожмын тавиланг бодолцон, хүнлэг, энэрэнгүй, шударга эрхэм дүгнэлт, шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.

Энэ дашрамд газрын ховор элементийн баялаг нөөцтэй гэх Халзан бүрэгтэй ууланд уул уурхайн үйл ажиллагаа явуулах цаг нь болоогүй хэмээн Мянгад сумын нийт иргэд болон зэргэлдээ сумдын иргэд үзэж байгаа бөгөөд ард олны энэхүү  санаа бодлыг үл хүндэтгэн халдсан ямар ч зүйлийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хатуу байр суурьтай байгааг уламжлах нь зүйтэй гэж үзэв.

Мянгад сумын Засаг даргын 2022 оны 11 сарын 07-ны өдрийн А/99 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон төрийн бус байгууллагууд хамтран “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны үйл ажиллагаатай холбоотой зарим зүйлийг судлан үзсэний үндсэн дээр хяналт шалгалтын явцдаа болон дүгнэлт гаргахдаа зайлшгүй анхааран үзэх дараах саналуудыг танай ажлын хэсэгт хүргүүлж байна. Үүнд:

  1. “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны 2021 онд Мянгад сумын Засаг даргаар батлуулсан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөө нь БОАЖ-ын сайдын 2019 оны А/618 дугаар  тушаалаар батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 2.1, 3.1, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10 дахь заалтууд, мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж батлагдсан.
  2. Энэхүү төлөвлөгөөний дагуу тус компаний явуулж байгаа үйл ажиллагааны улмаас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 49 дүгээр зүйлийн 49.3.3-т заасан нийтийн эрх ашигт харшилсан нөхцөл байдлууд илэрснийг онцгойлон анхаарах зайлшгүй шаардлага үүссэн.
  3. Батлагдсан 2022 оны хайгуулын ажлын үед мөрдөх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн  төлөвлөгөөнд юуны өмнө газрын хүйсийг цоолж, хэвлийг хөндсөн нөхцөлд цацраг идэвхт туяаны дэгдэлт, тархац бий болох болзошгүй нөхцөл шалтгааныг тооцож, түүнээс хэрхэн сэргийлэн хамгаалах, нөлөөллийг бууруулах арилгах талаар тусгаагүй.
  4. Дээр дурьдсан цацрагийн үүсэл дэгдэлтээс гадна малын бэлчээр, ан амьтны нутагшил, хүн, мал, амьтны амгалан тайван байдал, байгалийн унаган төрх, түүх соёлын үл хөдлөх дурсгал, уламжлалт ёс заншил сүсэг бишрэлтэй холбоотой хүчин зүйлүүдийн улмаас нутгийн ард олны шийдвэртэй эсэргүүцсээр ирсэн нөхцөл шалтгааныг анхаарч, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 1.5 -д заасны дагуу орон нутгийн захиргаа, аймаг нийслэлийн байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын байгууллага, ажлын хэсгээр дүгнэлт гаргуулан, түүний дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгахаар байсан боловч хэрэгжүүлээгүй. Энэ үүднээс уг төлөвлөгөө нь шаардлага хангахгүй байгаа бөгөөд дээр дурьдсанчлан нийтийн эрх ашигт харшилсан, тулгамдсан нөхцөл байдлууд үүссэн тул төлөвлөгөөг хүчингүй болгох, цуцлуулах үндэслэл байна гэж үзэж байгаа юм.

Танай ажлын хэсэг уг компаний байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг судлан үзэх явцдаа дээр өгүүлсэн зарим асуудлуудыг уг төлөвлөгөөний 2,.5, 5.1, 5.6, 5.7,  6.7, 6.8, 6.12 гэх зэрэг заалтуудаас нь анзаарах боломжтой.

Түүнчлэн дэлхийн ус намгархаг газрыг хамгаалах “Рамсар”-ын конвенцид бүртгэгдсэн байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд орсон, Алтайн ар говийн цэвэр усны нөөцийг агуулсан Хар ус нуур орчмын бүс нутаг нь эмзэг эко системтэй бөгөөд тус уурхайн үйл ажиллагааны улмаас цацраг идэвх бодисоор бохирдох аюул учирч болзошгүй гэж үзэж байна. Мөн Буянт голын сав газрын дагуух тариалангийн хөрс усанд сөрөг нөлөө үүсч, бүс нутгийн хүнсний аюулгүй байдалд аюул нүүрлэж болзошгүй гэдгийг онцгойлон анхаарахыг хүсэж байна.    

“Халзан бүрэгтэй” төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсэн “Ашид ананд” ХХК болон захиалагч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК хамтран Мянгад сумын Гахайт багийн иргэдэд хүчээр эд зүйл тараах, мөнгө төгрөг болон бусад бусармаг аргаар ард иргэдийг олзлох оролдлогыг байнга гаргасаар ирсэн тухай та бүхэн газар дээр нь болсон уулзалтаас мэдсэн бөгөөд нэмэлт баримт мэдээллүүд дээр бид хамтран ажиллах боломжтой. Мөнхүү ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх зүйн зөрчил, цацрагийн түвшний болзошгүй аюулын тухайд энд дурьдах нь илүүц гэж үзэв.

Мянгад сумын Засаг даргаас хүсэлт гаргаж, Ховд аймгийн Засаг даргаас чиглэл өгч, ажлын хэсгийн хамтарсан уулзалтаар харилцан тохиролцсон ёсоор бидний зүгээс та бүхэнд энэхүү мэдээлэл, саналыг хүргүүлж хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгааг маань хүлээн авна гэж найдаж байна.  

Судалгаа хяналт шалгалтын ажилдаа энэхүү саналуудыг хэрхэн харгалзаж, нягтлан үзсэн тухай, дүгнэлт гаргахдаа юуг нь яаж тусгаж, ашигласан тухай тодорхой нарийвчилсан мэдээллийг бидэнд ирүүлнэ үү” хэмээсэн байна. Мөн аймгийн Засаг даргад хандан:  

xz as 14

xz as 15

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.БОЛОРМАА ТАНАА 

2022.11.14                                                                                                                                    Ховд аймаг

Санал хүргүүлж, хамтран ажиллах тухай

“Мянгад сумын Засаг даргаас хүсэлт гаргаж, таны зохион байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ажлын хэсэг болон оролцогч талуудын хамтарсан уулзалтаар харилцан тохиролцсон ёсоор бидний зүгээс Засгийн газраас томилогдсон ажлын хэсэгт энэхүү мэдээлэл, саналыг хүргүүлж хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгааг маань уламжилж өгнө үү.  

Газрын ховор элементийн баялаг нөөцтэй гэх Халзан бүрэгтэй ууланд уул уурхайн үйл ажиллагаа явуулах цаг нь болоогүй хэмээн Мянгад сумын нийт иргэд болон зэргэлдээ сумдын иргэд үзэж байгаа бөгөөд ард олны энэхүү  санаа бодлыг үл хүндэтгэн халдсан ямар ч зүйлийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хатуу байр суурьтай байгааг та анзаарсан байх.  

Мянгад сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон төрийн бус байгууллагууд хамтран “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны үйл ажиллагаатай холбоотой зарим зүйлийг судлан үзсэний үндсэн дээр Засгийн газраас томилогдсон ажлын хэсэгт хяналт шалгалтын явцдаа болон дүгнэлт гаргахдаа зайлшгүй анхааран үзэх шаардлагатай дараах саналуудыг хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Үүнд:

  1. “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны 2021 онд Мянгад сумын Засаг даргаар батлуулсан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн  төлөвлөгөө нь БОАЖ-ын сайдын 2019 оны А/618 дугаар  тушаалаар батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 2.1, 3.1, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10 дахь заалтууд, мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж батлагдсан.
  2. Энэхүү төлөвлөгөөний дагуу тус компаний явуулж байгаа үйл ажиллагааны улмаас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 49 дүгээр зүйлийн 49.3.3-т заасан нийтийн эрх ашигт харшилсан нөхцөл байдлууд илэрснийг онцгойлон анхаарах зайлшгүй шаардлага үүссэн.
  3. Батлагдсан 2022 оны хайгуулын ажлын үед  мөрдөх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн  төлөвлөгөөнд юуны өмнө газрын хүйсийг цоолж, хэвлийг хөндсөн нөхцөлд цацраг идэвхт туяаны дэгдэлт, тархац бий болох болзошгүй нөхцөл шалтгааныг тооцож, түүнээс хэрхэн сэргийлэн хамгаалах, нөлөөллийг бууруулах арилгах талаар тусгаагүй.
  4. Дээр дурьдсан цацрагийн үүсэл дэгдэлтээс гадна малын бэлчээр, ан амьтны нутагшил, хүн, мал, амьтны амгалан тайван байдал, байгалийн унаган төрх, түүх соёлын үл хөдлөх дурсгал, уламжлалт ёс заншил сүсэг бишрэлтэй холбоотой хүчин зүйлүүдийн улмаас нутгийн ард олны шийдвэртэй эсэргүүцсээр ирсэн нөхцөл шалтгааныг анхаарч, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 1.5 -д заасны дагуу орон нутгийн захиргаа, аймаг нийслэлийн байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын байгууллага, ажлын хэсгээр дүгнэлт гаргуулан, түүний дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгахаар байсан боловч хэрэгжүүлээгүй. Энэ үүднээс уг төлөвлөгөө нь шаардлага хангахгүй байгаа бөгөөд дээр дурьдсанчлан нийтийн эрх ашигт харшилсан, тулгамдсан  нөхцөл байдлууд үүссэн тул төлөвлөгөөг хүчингүй болгуулах, цуцлуулах үндэслэл байна гэж үзэж байгаа юм.

Ажлын хэсгийнхэн уг компаний байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн  төлөвлөгөөг судлан үзэх явцдаа дээр өгүүлсэн зарим асуудлуудыг уг төлөвлөгөөний 2,.5, 5.1, 5.6, 5.7,  6.7, 6.8, 6.12 гэх зэрэг заалтуудаас нь анзаарах боломжтой.

Түүнчлэн дэлхийн ус намгархаг газрыг хамгаалах “Рамсар”-ын конвенцид бүртгэгдсэн байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд орсон, Алтайн ар говийн цэвэр усны нөөцийг агуулсан Хар ус нуур орчмын бүс нутаг нь эмзэг эко системтэй бөгөөд тус уурхайн үйл ажиллагааны улмаас цацраг идэвх бодисоор бохирдох аюул учирч болзошгүй гэж үзэж байна. Мөн Буянт голын сав газрын дагуух тариалангийн хөрс усанд сөрөг нөлөө үүсч, бүс нутгийн хүнсний аюулгүй байдалд аюул нүүрлэж болзошгүй гэдгийг онцгойлон анхаарахыг хүсэж байна.    

“Халзан бүрэгтэй” төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсэн “Ашид ананд” ХХК болон захиалагч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК хамтран Мянгад сумын Гахайт багийн иргэдэд хүчээр эд зүйл тараах, мөнгө төгрөг болон бусад бусармаг аргаар ард иргэдийг олзлох оролдлогыг байнга гаргасаар ирсэн тухай та болон ажлын хэсгийнхэн газар дээр нь болсон уулзалтаас мэдсэн бөгөөд нэмэлт баримт мэдээллүүд дээр бид хамтран ажиллах боломжтой. Мөнхүү ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх зүйн зөрчил, цацрагийн идэвхжлийн түвшний болзошгүй аюулын тухайд энд дурьдах нь илүүц гэж үзэв.

Судалгаа хяналт шалгалтын ажилдаа энэхүү саналуудыг хэрхэн харгалзаж, нягтлан үзсэн тухай, дүгнэлт гаргахдаа юуг нь яаж тусгаж, ашигласан тухай тодорхой нарийвчилсан мэдээллийг бидэнд ирүүлнэ үү хэмээн Засгийн газрын ажлын хэсэгт хандаж байгааг маань уламжилж, хамтран ажиллах боломжоор хангаж өгөхийг Засаг дарга танаас хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ.   /Зураг 7-албан бичиг/

xz as 16

xz as 17

Эцэст нь үгүүлэхэд Мянгад сумын нийт ард иргэд болон зэргэлдээ сумдын тэрчлэн Ховд аймгийн төв дахь зарим иргэд, олон нийт Халзан бүрэгтэйд аливаа уул уурхайн үйл ажиллагаа явуулах цаг нь болоогүй гэсэн нэгдмэл бодол санаатай байгаа билээ.  

                    Бэлтгэсэн Г.Төрмөнх

 

  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 5 =

Create Account



Log In Your Account