Улиастай-Байтаг боомтоос Булган сум хүртэлх 120 км авто замыг барихаар шийдвэрлэв

By: Admin
2024-12-22
0
1909

БНХАУ-ын ШУӨЗО-ы Цонж Хуй үндэстний өөртөө засах аймгийн Засаг даргын орлогч Ма Хун Жүн тэргүүтэй төлөөлөгчид 5 дугаар сарын эхээр Ховд аймагт ажиллав.

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог 9 дүгээр сард БНХАУ-ын ШУӨЗО-ы Үрэмч, Цонж аймагт ажилласан айлчлалын үеэр Улиастай-Байтаг боомтыг байнгын үйл ажиллагаатай болгох, БНХАУ-ын ШУӨЗО-ы Цонж Хуй үндэстний өөртөө засах аймгийн хөрөнгө оруулалтаар Улиастай-Байтаг чиглэлийн 120 км авто зам барих асуудлыг талууд хэлэлцсэн. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар Хятадын талын 100 хувийн хөрөнгө оруулалтаар энэхүү авто замыг барих эхний алхамыг шийдсэн гэнэ.


Талууд хэлэлцэн тохиролцож, жилд дөрвөн удаа ажилладаг байсан Улиастай-Байтаг боомтыг байнгын үйл ажиллагаатай болгох асуудлыг хоёр улсын Засгийн газар, холбогдох яамдад уламжилж, 2017 оны 2 дугаар хагаст шийдвэрлүүлэхээр болжээ. Мөн Улиастай-Байтаг боомтоос Булган сум хүртэлх 120 км авто замыг Хятадын тал 100 хувийн хөрөнгө оруулалтаар барих асуудлыг хэлэлцэн, БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж Хуй үндэстний өөртөө засах аймгийн Чита сум, Лю Ди Ван ХХК-ны хөрөнгө оруулалтаар барихаар шийдвэрлэсэн байна. Ховд аймагт хийгдэх томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын энэхүү ажлыг МУ-ын Засгийн газрын хувьд дэмжиж байгаа юм.Түүнчлэн уулзалтын үеэр хоёр аймгийн найрамдалт харилцааг бэхжүүлэн, уул уурхай, худалдаа, эдийн засаг, түүх соёлын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 7 =

Create Account



Log In Your Account