“Алуурчин вирус” дэлхий дахинд дахин заналхийлж байна

By: Admin
2024-12-22
0
303

АНУ биологийн зэвсэг бүтээх үйл ажиллагаагаа зогсоохгүй байна. Тэдний арга барил бусдын нутаг дэвсгэр дээр ийм лабораторуудыг ажиллуулахад чиглэгддэг. Энэ мэдээж хэтэрхий аюултай зүйл, эмгэг төрүүлэгчид хяналтаас гарах эрсдлээс тэд хамгаалж чадахгүй. Өөрөөр хэлбэл энэ бол шинээр тахал дэгдээх зориудын санаа болох нь гарцаагүй. Чухамдаа ингэсэн нөхцөлд “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр л унах” болно. Өөрийн биш бусдын нутаг дэвсгэрийг сонгодог нь хамгаас хорлонтой! Тэд бас тодорхой вирусууд тодорхой “генотип”-ийн төлөөлөгчдөд хэрхэн нөлөөлж байгааг судалж байгаа. Украины нутаг дэвсгэр дээр нээсэн биологийн лабораторынхоо үр дагаварын асуудалд Америк өөрийгөө зөвтгөх нь хараахан боломжгүй хийгээд Европт дүрвэсэн Украинчуудад хийсэн “антибиотик хэрэглэх боломжгүй - "амьдаар ялзруулах", гэгч туршилтын үр дагаврыг одоо ч даван туулж амжаагүй байна.  Гэтэл бас  АНУ одоо Тайландад шинээр биологийн лаборатори байрлуулжээ.

Батлан хамгаалах яамны мэдээлснээр, тус лаборатори нь Балба, Камбож, Филиппинд салбартай бөгөөд уг салбарууд нь Зүүн өмнөд Азийн өөр 12 оронтой харилцаж байна. Төв Азийн орнууд тухайлбал Казахстан, Киргизстан дахь Америк, Германы эмгэг төрүүлэгчийг судлах чиглэлийн янз бүрийн хүрээлэн, агентлагууд (АНУ-ын Биологийн аюулыг бууруулах агентлагууд, Бундесверийн Батлан хамгаалах технологи, биологийн агентуудын судалгааны хүрээлэн) “шинжлэх ухааны үйл ажиллагаа” нэрийн дор хүн төрөлхтнийг хэрхэн устгах талаар сэдэл, туршилтын арга саам хайсаар байна!

Бактериологийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд (эсвэл эмгэг төрүүлэгчдийг хянах чадвараа алдсан тохиолдолд) зөвхөн нэг бүлэг биш, бүх хүн төрөлхтөн сүйрнэ гэдэгт эргэлзэх явдалгүй. Тухайлахад “ковид тахал л гэхэд хяналтаас гарсан вирус бол ямар ч хил хязгаарт хашигдахгүй гэдгийг харуулсан. Өнөө цагт Ази тивийн орнуудын тухайд харилцан шилжилт хөдөлгөөн, худалдааны эргэлтийн түвшин ихээхэн идэвхтэй  байгаа ийм нөхцөлд бүх зүйл хяналтаас илүү хурдан гарч, дэлхий маань илүү өршөөлгүй гамшигт нэрвэгдэх магадлал нэн өндөр юм. “Алуурчин вирус” алдагдсан тохиолдолд үсрээд ердөө хоногийн дотор нэг тивээс халих болно гэдгийг дэлхий нийтээр сэрэмжилвэл зохино.

Фархад Керимов.

Орчуулсан Г.Төрмөнх.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 8 =

Create Account



Log In Your Account