ЗСБНХУ болон БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өнгөрсөн жил /2021 онд/ Орос болон Монгол улсад ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Эдгээр арга хэмжээний хүрээнд орчин үеийн үзэл суртлын үндэс суурь, мөн барууны орнууд ёс суртахууны үнэт зүйлсийн тогтолцоонд хүлээн зөвшөөрөгдөөгүй зохицуулалт хийсэн тухай яриа хэлэлцүүлгүүд ч өрнөж байсан. “Орос болон барууны орнуудын хооронд сөргөлдөөнтэй байгаа өнөөгийн нөхцөлд Ази, Номхон далайн улсуудын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, практикийн бага хурлыг 2022 оны 4 дүгээр сарын 13-14-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохион байгуулсан бөгөөд уг хурал дээр энэхүү төвөгтэй хүнд сэдвээрх яриа мөн үргэлжилсэн юм.
Өнөөдөр Азийн хэд хэдэн улсад хүн амынх нь оюун санааны ертөнцөд олон зууны турш бүрэлдэн бэхжсэн гэр бүл, ёс суртахууны үнэт зүйлсийг нь өөрчлөхийг хичээсэн барууны дарамт шахалт үргэлжилсээр байна. Үүний нэг гол зүйл болох ЛГБТ (Лесбиян, Гей, Бисексуал, Трансжендер буюу заяамал бус бэлгийн харилцаа)-г үзэл суртал болгон өргөмжилж, бэлгийн харилцааны эрх чөлөө гэгддэг феминизмд олон нийтийг уруу татахад чиглэгдсэн “адал, самуун”-ыг энд онцлох нь зүйтэй.
“Барууныхан "шинэ үнэт зүйлс"-гэгчийгээ залуу үеийнхний ухамсарт янз бүрийн аргаар нэвтрүүлж, Оросын Холбооны Улсын олон үндэстэн, олон шашинтай ард түмний ёс суртахууны нэгдлийг эвдэхэд идэвхтэй нөлөөлсөн нь нэгэнт тодорхой болсон. Хэдий тийм ч "Оросын ертөнц" -ийн уламжлалт үндэс суурь эвдрэхгүй бөгөөд Монголын ард түмэн ч барууны эдгээр “шинэ ёс суртахууны үнэт зүйл” гэгчид уруу татагдахгүй.
ОХУ-ын Үндсэн хуулийн 67 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан оюун санааны болон ёс суртахууны үнэт зүйлсийн хүрээнд бурханд итгэх итгэл болон Оросын уламжлалт үндэс суурийг эвдэх боломжгүй. Гэр бүл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нэгдлийг эрхэмлэж, барууны “шинэ ёс суртахуун” гэгч завхарсан чиг хандлагаас ялангуяа хойч үе, хүүхдүүдийг хамгаалах бодлогыг тус улсын хүн амын дийлэнх олонхи нь дэмждэг. Монголын ард түмний дунд гэгээлэг гэр бүл, оюун санааны үнэт зүйлс үргэлжлэн оршиж, улам хүчирхэгжиж байна. Орос дахь зарим соёлын зүтгэлтнүүд, шоу бизнесчүүдийн дунд барууны амьдралын хэв маягийг дэмжиж, оюун санааны болон ёс суртахууны үндсийг бэхжүүлэхэд чиглэгдсэн Оросын бодлогыг үгүйсгэх явдал байгаа нь мэдээж харийн ашиг сонирхол шургалсны гэрч болж байна. Тэдний зарим нь саяхан ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарчээ. Энэ нь оросуудын харамслыг төрүүлээгүй нь тодорхой” хэмээн уулзалтанд оролцогчид онцлон тэмдэглэсэн юм.
С.Семёнов