Ховд аймгийн ОҮИТБС-гийн дэд зөвлөлийн ажил цэгцэрч эхэлж байна

By: Admin
2024-12-22
0
1042

“Ховдын толь сонин”  төрийн бус байгууллагаас санаачлан “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Ховд аймгийн дэд зөвлөл”-ийг 6 дугаар сарын сүүлчээр хуралдуулж. Уг хуралдаанд дэд зөвлөлийн гишүүн “Тэфс Майнинг”, “Талст Молор” компаниуд, мөн иргэний нийгмийн төлөөллөөс “Илчит өргөө “ төрийн бус байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирээгүй тул хуралдаанд оролцогсдын саналаар 7 дугаар сард хуралдааныг дахин товлож, уг хэлэлцүүлсэн асуудлуудыг эцсийн байдлаар дахин хэлэлцүүлэхээр тогтсон байсан.

Гэвч 7 сарын 18-нд төрийн байгууллагын холбогдох нөхөд амарсан байхгүй байсан тул дахин хойшлуулж 8 дугаар сарын 4-ны өдөр хуралдсан бөгөөд Дэд зөвлөлийн дарга буюу аймгийн Засаг даргын орлогч энэ талаар тодорхой ойлголт мэдээлэл авч амжаагүй байсны улмаас хуралдааныг дахин хойшлуулж 8 сарын 10-нд дахин хуралдсан. Хуралдаанаар урьд нь хэлэлцүүлсэн ОҮИТБС-ын үндсэн ойлголт, зарчим, шаардлагууд тэрчлэн Ховд аймгийн дэд зөвлөлийн ажлыг хэрхэн сайжруулах талаар мэдээлэл хийх, аймгийн дэд зөвлөлийн 2022-2023 онд хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, мөн дүрмийн дагуу зайлшгүй хийгдэх ёстой зүйл болох оролцогч талуудын хооронд байгуулах санамж гэрээний төслийг “Ховд толь сонин” ТББ болон  “Орон нутгийн  /Ховд болон баруун бүсийн аймгууд/ Эрдэс баялгийн салбар дахь хариуцлага, ил тод байдал, стратегийн өмгөөлөл хөтөлбөр”-өөс дахин оруулж хэлэлцүүлснээр талууд зарчмын асуудлууд дээр санал нэгдэж дээрх асуудлуудыг нэг мөр болгон батлуулахаар урьдчилсан шийдвэр гаргав.

Талууд санамж бичгийг харилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бол дэд зөвлөлийн 2022-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулж, төсвийн төслийг нь Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн, аймгийн ИТХ-д өргөн барихаар болов.  

  dd


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 7 =

Create Account



Log In Your Account