Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо, нийтийн эрх ашгийн өмгөөлөл сэдэвт сургалт явагдав

By: Admin
2024-11-14
0
1768

Нээлттэй нийгэм форум төрийн бус байгууллагаас энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Ховд аймагт “Шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, нийтийн эрх ашгийн өмгөөлөл” сэдэвт сургалт зохион байгуулав. Сургалтын явцад Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг, Д.Эрдэнэчимэг, Б.Хишигсайхан нар төрд хяналт тавих чиглэлээр ажиллах тодорхой үйл ажиллагаануудад чухал ач холбогдол бүхий Нийтийн сонсголын тухай ойлголт, Нийтийн сонсголын тухай хууль”, Захиргааны ерөнхий хууль, нийтийн эрх ашгийн өмгөөлөл, Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг хууль эрх зүйн баримт бичгүүдийн үзэл баримтлал, үндсэн утга агуулга, хуулийн хэрэгжилтын байдал, амьдрал дээр гарч буй зөрчилтэй зүйлүүдийн талаар нарийн тайлбарлан таниулсан нь чухал ач холбогдолтой байв.

Орон нутгаас уг сургалтыг “Ховдын толь” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан бөгөөд аймагт үйл ажиллагаа явуулдаг, мөн Мянгад, Эрдэнэбүрэн зэрэг ойрын сумдын төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийнхэн, иргэд тэрчлэн аймгийн ИТХ, ЗДТГ болон зарим албан хаагчид хамрагдсан юм.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 2 =

Create Account



Log In Your Account