Ховд аймаг болон сумдын ИТХ-ын сонгуулийн ерөнхий дүн мэдээ

By: Admin
2024-12-22
0
2194

Ховд аймгийн 2020 оны аймаг, сумдын ИТХ-ын сонгуульд МАН, АН, МАХН, ХҮН нам гэсэн нийт 5 нам эвслээс, аймагт 41 мандат дээр 104 ,суманд 371 мандат дээр 795, нийтдээ 900 -аад.хүн нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн дүн гарахад Ховд аймгийн ИТХ-д Монгол ардын намаас 27, Ардчилсан намаас 13, Монгол ардын хувьсгалт намаас 1 төлөөлөгч сонгогдсон.  Харин сумуудын сонгуулийн урьдчилсан дүнгээр Дарви, Жаргалант, Зэрэг, Манхан, Мөнххайрхан, Ховд, Цэцэг, Чандмань Эрдэнэбүрэн гэсэн 9 суманд Ардын нам, Алтай, Булган, Буянт, Дөргөн, Дуут, Мөст, Мянгад, Үенч гэсэн 8 суманд Ардчилсан намын төлөөлөгчид олонх болж, Буянт суманд 1 бие даагч сонгогдсон байна.

Энэхүү сонгуулийн үеэр Ховд аймагт 91 хэсэг дээр 800 гаруй төрийн албан хаагч сонгууль зохион байгуулахад оролцсон бөгөөд 53872 сонгогч санал өгөхөөс 37617 нь саналаа өгч,  69,83 хувийн ирцтэйгээр санал хураалт дуусгавар болсон. Үүнээс гадна санал хураалтын дүн гарахад Дарви сумын Мөрөн баг, Дуут сумын Цагаанбургас баг, Мөнххайрхан сумын Хаг багуудад намуудаас нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул нэмэлт санал хураалтыг 10 сарын 25 нд явуулахаар шийдвэрлэсэн байна. Аймгийн Сонгуулийн хороо 2020 оны ээлжит сонгуулийн дүн мэдээг Аймгийн ИТХ-д өргөн барьсан ба, Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааныг 11 сарын 1- нд хуралдуулахаар товложээ.

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 10 =

Create Account



Log In Your Account