Монгол Улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

By: Admin
2024-05-03
0
1656

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.08/ ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 7-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байгаа 14 хүний давтан шинжилгээ болон Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирж, хянагдаж буй 192 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийж буй 25 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдрийн байдлаар нийт 237 хүнд шинжилгээ хийсэн. Тандалт судалгаа эмчийн хяналт, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 177 хүн тусгаарлагдан, ажиглалтад байна. Хойд хилээр гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн, ганцааранг нь тусгаарласан байсан иргэний анхны шинжилгээ 2020 оны гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол давтан шинжилгээнээс коронавирус илэрч, манай улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдэж байна. 

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн халдварт өвчний 16 тохиолдлын дөрөв нь эдгэрч эмнэлгээс гарсан юм.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 1 =

Create Account



Log In Your Account