Заяа Бандида Намхайжамцын мэлмий гийсний 420 жилийн ойд зориулсан VII ЭШХ-ын удирдамж

By: Admin
2024-11-14
0
1975

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, их хутагт, дуун хөрвүүлэгч Равжамба Зая Бандида Намхайжамцын мэлмий гийсний 420 жилийн ойд зориулсан Ойрад олон улсын эрдэм шинжилгээний VII хурлын удирдамж 

Зохион байгуулагч: Ховд их сургууль, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Ховд аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар. Зохион байгуулах газар: Монгол Улс, Ховд аймаг, Ховд хот Хугацаа: 2019 оны 09 дүгээр сарын 16-17-ны өдөр Үндэслэл: Монголын нэрт соён гэгээрүүлэгч, бурхны шашны болон төрийн зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч их хутагт Равжамба Зая бандида Намхайжамц 1599 онд мэндэлжээ. Тэрбээр 20 гаруй жил Буддын эрдэм ухаанд суралцан, 1639 онд Монгол нутагтаа хүрэлцэн ирж, Халх долоон хошуу, Ойрад түмний их багш хэмээн оройн титэмд залагдан, сүм дуган байгуулах, хурал номын дэг жаяг тогтоох зэргээр сүсэгтэн олныг буян номын үйлд дагуулж, соёл боловсрол, шашин номыг дэлгэрүүлэн соён гэгээрүүлэх их үйлсэд хүчин зүтгэжээ. Буддын сургаал, номлолыг монгол хэлтэнд мэдүүлэх, чинагш дэлгэрүүлэхэд, бас энэ сургаал номлолоор нэгдэн нягтрах зэрэгт тус болохын тухайтад 1648 онд нийт монголчуудад хэрэглэж болох шинэ үсэг зохиогоод түүнээ “Тод үсэг” хэмээн нэрлэжээ. Монгол Улсын тусгаар тогтнол, эрдэм боловсрол, шашин соёл, соён гэгээрүүлэх үйлсэд өөрийн ухамсарт амьдралаа зориулсан нэрт соён гэгээрүүлэгч Зая бандида Намхайжамцын түүхэн гавьяа зүтгэлийг түмэн олон, хүүхэд залуучууддаа таниулан, эх түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх шаардлагатай байна. Зорилго: Зая бандида Намхайжамцын намтар, түүхэн гавьяа зүтгэлийг нарийвчлан тодруулах, эрдэмтэн судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүнг нэгтгэн хэлэлцэх, цаашдын судалгааны чиг хандлагыг тодруулахад чиглэгдэнэ.

Хурлаар хэлэлцэх үндсэн сэдэв:

Зая бандида Намхайжамцын намтар судлал;

2. Зая бандида Намхайжамцын нийгэм, улс төрийн үзэл санаа;

3. Зая бандида Намхайжамцын шашин, соёл, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа;

4. Зая бандида Намхайжамцын хэл шинжлэлийн хөгжилд оруулсан хувь нэмэр, бичиг үсгийн шинэчлэл;

Бүртгэх хугацаа: Хуралд оролцох хүсэлтэй байгууллага, судлаачид дор дурдсан мэдээлэл, өгүүллийн товчлолыг монгол, орос, англи хэлний аль нэгээр 2019 оны 06 дугаар сарын 20-ны дотор зохион байгуулах хороонд илгээнэ үү! Хуралд биеэр болон илтгэл (эчнээ)-ээр оролцож болно. 4

Жич: Хурлын илтгэлийн эмхэтгэлийг урьдчилан хэвлэх тул өгүүллээ 2019 оны 6 дугаар сарын 20-ны дотор ирүүлсэн байна.

Оролцогчийн илгээх мэдээлэл: 1. Овог, нэр 2. Улс, хот 3. Харьяалагдах байгууллага 4. Албан тушаал, эрдмийн зэрэг цол 5. Харилцах утас, факс, электрон шуудан 6. Гадаад паспортын хувь, хүчинтэй хугацаа (гадаадын иргэн) 7. Илтгэлийн сэдэв, товч агуулга

Хурлын хэл: Монгол, англи,

Цахим хаяг: purevsuren.khu@gmail.com batsuuri6801@gmail.com ariunbolorb036@gmail.com, b.batmunkh72@yahoo.com

Шуудангийн хаяг: Монгол Улс, Ховд аймаг, Ховд хот, Жаргалант сум, Ховд их сургууль 

         Утас: +976-89980699, +976-95910583, +976-99477200

ХОВД ИХ СУРГУУЛЬ НИЙГЭМ

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛЬ


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 10 =

Create Account



Log In Your Account