Аймгийн удирдах, ажилтнуудын сургалт зөвлөгөөн

By: Admin
2024-12-22
0
1973

Монгол улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2019 оны хөтөлбөрийн зорилт, аймгийн ИТХ-ын 8-р хуралдаанаар баталсан дунд хугацааны хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, Төрийн албаны шинэ хуулийн зорилт, агуулгыг танилцуулах, 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөт ажил, төслүүдийг мэдээлэх, төрийн бүх шатны байгууллага, сумдын удирдлагуудыг "Шинэ Ховд" хөрөнгө оруулалт хөгжлийн чуулганы зорилт, ач холбогдол, Ховд аймгийн эдийн засаг нийгмийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, хөгжлийн гарц шийдэл зэрэг олон талт мэдээллээр хангах зорилгоор Ховд аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн, сургалтыг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Удирдлагын академитай хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөн, сургалтанд 17 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нараас гадна 91 багийн Засаг дарга нар, эрүүл мэнд, боловсролын салбарын удирдах ажилтнуудаас бүрдсэн 300 гаруй хүн оролцсон юм.
Зөвөлгөөний үеэр тавигдсан илтгэл, мэдээллүүдийн гол агуулгыг тоймлон уншигчдад хүргэж байна.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 9 =

Create Account



Log In Your Account