Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах түүнд хяналт тавих журмаас

By: Admin
2024-12-23
0
180

Сонгогчдын боловсролд

Сонгуулийн Ерөнхий хорооны 2024 оны 3 дугаар сарын 06-ны 14 дүгээр

тогтоолоор батлагдсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа

 явуулах, түүнд хяналт тавих журмаас хэсэглэн авав. 

Зургаа. Сонгуулийн сурталчилгааны хяналт

  • Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг цагдаагийн
    байгууллага, тагнуулын байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргана.
    2.Энэ журмын 6.1-д заасан эрх бүхий байгууллага нь цахим орчин дахь сонгуулийн
    сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу
    хянан үзээд энэ журмын 4.5-д заасан шаардлага хангасан шийдвэрийг Харилцаа холбооны
    зохицуулах хороонд хүргүүлнэ.
  • Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 6.2-д заасан шийдвэр бүхий албан
    бичгийн дагуу дараах арга хэмжээг авах талаар цахим орчны үйлчилгээ эрхлэгчид нэн
    даруй мэдэгдэнэ:
    • шийдвэрт дурдсан контентыг устгах, эсхүл хандалтыг хаах, эсхүл түр хязгаарлах;
    • шийдвэрт дурдсан цахим хаяг, цахим хуудасны хандалтыг сонгуулийн
      сурталчилгааны хугацаа дуустал хугацаанд хаах, эсхүл түр хязгаарлах.
  • Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 6.3-д заасан мэдэгдлийг тухайн
    цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин дахь хаяг эсхүл Харилцаа холбооны
    зохицуулах хороонд бүртгэлтэй цахим шуудангаар хүргүүлснээр мэдэгдсэнд тооцно.
  • 3өрчил гаргасан цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 6.3-т заасан мэдэгдэлд
    дурдсан арга хэмжээг заасан хугацаанд нэн даруй хэрэгжүүлж, хэрэгжилтийн талаарх
    мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд цахим шуудан, утсаар мэдэгдэж, албан
    бичгээр хүргүүлнэ.
  • Цахим орчны үйлчилгээ эрхлэгчийг олж тогтоох боломжгүй эсхүл энэ журмын 6.3-т заасан
    арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо дараах мэдэгдлийг
    цахим орчны үйлчилгээ эрхлэгч, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болон интернэтийн
    үйлчилгээ эрхлэгчид хүргүүлнэ:
    • тухайн цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн Монгол Улсаас хандах хандалтыг
      сонгуулийн сурталчилгааны дүн гарч дуусах хүртэлх хугацаанд, эсхүл зөрчлийг
      арилгах хүртэлх хугацаанд түр хязгаарлах;
    • шийдвэрт дурдсан хууль зөрчсөн контентыг устгах, эсхүл хандалтыг хаах, эсхүл
      түр хязгаарлах;
    • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан технологийн арга
      хэмжээ авах.
  • Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч, интернэтийн үйлчилгээ эрхлэгч болон цахим орчны
    үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 6.6-д заасан мэдэгдэлд дурдсан арга хэмжээг заасан
    хугацаанд нэн даруй хэрэгжүүлэх үүргийг хүлээх бөгөөд хэрэгжилтийн талаарх мэдээллийгХарилцаа холбооны зохицуулах хороонд цахим шуудан, утсаар мэдэгдэж, албан бичгээр
    хүргүүлнэ.
  • Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 6.1-д заасан эрх бүхий
    байгууллагаас цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн зөрчил арилсан талаарх шийдвэрийг
    ирүүлсэн тохиолдолд хандалтыг сэргээх технологийн арга хэмжээг нэн даруй авна.

Долоо. Гомдол маргаан шийдвэрлэх

  • Цахим орчин ашиглан явуулсан сонгуулийн сурталчилгаа нь хууль тогтоомж зөрчсөн
    талаарх гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журам, харьяаллын дагуу
    цагдаагийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч,
    харилцаа холбооны хяналтын улсын байцаагчид тус тус гаргана.
  • Цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгч нь иргэн, хуулийн этгээдийн гомдол маргааныг
    хүлээж авах шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг олон
    нийтэд ил тод байршуулна.
  • Цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгч нь хүн, хуулийн этгээдийн гомдол, маргаантай
    холбоотой асуудлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх бөгөөд шаардлагатай бол
    холбогдох эрх бүхий байгууллагад хандаж болно.
  • Цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгч нь хүн, хуулийн этгээдийн гомдол, маргааныг
    хэрхэн шийдвэрлэсэн талаарх тайланг сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссанаас хойш
    30 хоногийн дотор гаргаж, олон нийтэд нээлтэй мэдээлнэ.

Найм. Хариуцлага

  • Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу
    хариуцлага хүлээлгэнэ.

—оОо—


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 6 =

Create Account



Log In Your Account