Ховд аймаг 2016-аас 2020 онд

By: Admin
2024-12-21
0
1868

                                                                                                          ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ

Мал эмнэлгийн газрыг бүх сумдад шинээр байгуулав. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий Мал эмнэлгийн газар, тасгийг бүх сумдад шинээр байгуулж, 40 гаруй малын эмч ажлын байртай болж, ажиллах орчин нөхцөл нь сайжирлаа. Мал сүргийг цаг тухайд нь вакцинжуулах, эрүүлжүүлэх асуудлыг цогц байдлаар шийдэж, төр болон малчдын хамтын ажиллагааг бэхжүүлснээр сүүлийн 2 жилд малын гоц халдварт өвчин гараагүй бөгөөд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах боломж бүрдэж байна. Өнгөрөгч хаврын төл бойжилт 99,3 хувьтай байснаар 1 сая 268 мянган төл хүлээн авч, мал сүргийн тоо 4,3 саяд хүрлээ. Цаашид малын тоонд бус эрүүл мэнд, таваарлаг байдал, үүлдрийг сайжруулахад анхаарч, эрчимжсэн мал аж ахуйг бэлчээрийн мал аж ахуйтай зэрэгцүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

                                                                                                                      Газар тариалан

2020 онд Ховд аймгийн газар тариалан эрхлэгчид  245 га-гаар тариалалтаа нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой боллоо. анхаарч Нарийн ногооны төрөл, сортыг сайжруулахад тариаланчдад дэмжлэг үзүүлэхийн тулд сүүлийн 2 жилд орон нутгийн төсөвт 100 сая төгрөгийг батлан, зарцуулжээ. Хүнсний ногооны үнэ ханшийг тогтворжуулах, нийлүүлэлтийг жилийн турш дотоодын зах зээлээс хангахын тулд Жаргалант суманд 1000 тоннын багтаамжтай зоорь барьж ашиглаж эхлэв. Булган, Жаргалант, Буянт сумдад жимс, жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх агропарк төслийг эхлүүллээ. 7 суманд Социализмын үед ашиглагдаж байсан услалтын системийг сэргээн засварлав. Хоногтоо 1500 м.куб ус цэвэршүүлэх хүчин чадалтай Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн Цэвэрлэх байгууламжийг барьж байна. Тус байгууламжийг түшиглэн Үйлдвэр технологийн парк байгуулах зөвшөөрлийг Засгийн газраас аваад байна.

                                                                                       ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ

Бүх тэтгэвэр, тэтгэмжийг 15-20%-иар нэмэгдүүлэв. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр урагшлууллаа. Ингэснээр аймгийн хэмжээнд 8100 гаруй малчин өрхийн 1800 малчин өндөр настны тэтгэвэр авдаг боллоо.  “Ахмад настанд ач санах хууль” батлагдаж 2000 гаруй настан “Насны хишиг” авдаг боллоо.

                                                                                             Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд

Өрхийн болон ЖДҮ эрхлэгчдийг дэмжих “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд “Бизнес инкубатор төв”-ийг байгуулж, ажлын хувцас, гутал, бээлий зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлвэрлэдэг иргэн, ААН-үүд, баялаг бүтээгчдэд дэмжлэг үзүүлж, 60 гаруй байнгын ажлын байрыг бий  болголоо.  Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 17 сумын 212 залуу малчин өрхийг 25685 толгой малаар малжуулж, 424 ажлын байрыг бий болгов. “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Гарааны бизнес” арга хэмжээг тогтмол зохион байгуулж, 109 баг бизнесийн санаагаа танилцууллаа. Үүнээс 32 шилдэг гарааны бизнест 311 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлж, 32 байнгын ажлын байрыг бий болголоо. Мөн “START UP” залуучуудын бизнес хөгжлийн төвтэй боллоо.

“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хувиараа аж ахуй эрхлэх болон өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилготой 90 ахмад настанд эргэн төлөх нөхцөлтэй, хүүгүй зээл нийт 134,5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгов. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хөтөлбөр, төслөө өөрөө хэрэгжүүлэх чадвартай 111 иргэнд 200 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна.

Олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран 20 гаруй удаагийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, нийт 2000 гаруй бизнес эрхлэгчдийг чадавхижууллаа. Улсын болон Орон нутгийн төсөв, Олон Улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгч 60 гаруй ААН-д 2 тэрбум төгрөгийн ЖДҮ-ийн тоног төхөөрөмж олгож, хөнгөлөлттэй зээл тусламж үзүүллээ. Үүний үр дүнд 200 гаруй байнгын ажлын байрыг бий болголоо. Цаашид “Үйлдвэрлэгч Ховд” аймгийн дэд хөтөлбөрөө “Шинэ Ховд” хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогоо тууштай хэрэгжүүлнэ.

                                                                                                  ЗАСАГЛАЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭН

                                                                        “Хариуцлагатай, тунгалаг төр” хөтөлбөр хэрэгжүүлж байна

Ховд аймгийн Засаг даргын санаачлагаар “Авилга хүнд сурталгүй аймаг болох” зорилт дэвшүүлэн 2018 оноос эхлэн “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа, сургалтуудыг тасралтгүй зохион байгуулж байна.

                                                                                MNS ISO 9001:2015 Стандартыг нэвтрүүлж эхэллээ

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор олон улсын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, 2019 оны 12-р сард албан ёсоор “Батламж”-аа гардан авсан. Цаашид тус стандартыг аймгийнхаа төрийн үйлчилгээний 10 гаруй байгууллагад нэвтрүүлэх зорилгоор "Стандарттай Ховд” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын стандартын талаар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөх үйлчилгээг тогтмол авч, байгууллагын дотоод аудиторуудыг бэлтгэж байна. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр чанар стандартын шаардлага хангасан зүй зохистой, зөв хэрэглээ, үйлчилгээг бүх салбарт бий болгох, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой юм.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 3 =

Create Account



Log In Your Account