“Хоёр нүүрт “Янус”-ын явуулга юунд хүргэв?

By: Admin
2024-12-23
0
1275

Барууны орнууд Орост тавьсан хориг арга хэмжээний бодлого болон түүний дэлхийн эдийн засгийн хамтын нийгэмлэгт үзүүлэх үр дагаврын тухай асуудлыг есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын хүрээнд нухацтай, иж бүрэн хэлэлцэв.

Нэгдүгээрт, Европын орнууд АНУ-аас ОХУ-ын эсрэг эхлүүлсэн эдийн засгийн дайнд бүрэн бэлтгэлгүй байсан. Хориг арга хэмжээнийх нь хариуд Москвагаас Европын эрчим хүчний нэгдсэн системд эрчим хүч нийлүүлэхээс татгалзсан нь янз бүрийн үзүүлэлт, индексүүдэд шууд нөлөөлсөн нь бодит зүйл. Гэвч барууны орнууд эдийн засгийн үзүүлэлтээ хуурамчаар өсөлттэй байдлаар мэдээлж, магтан сурталчилж байгаа юм. Барууны орнуудын эдийн засгийн өсөлтийн муруй нь доошлож, эгзэгтэй цэг рүү гулссаныг мэдэж буй Европчууд ирж буй эрсдлээс айхын эрхэнд сандран хашгиралдах болсон. Эцсийн эцэст Герман, Голланд, Франц, Польш, Румын, Болгар, Итали зэрэг орны аж үйлдвэрийн амин судас болсон эрчим хүчний хангамж нь богино хугацаанд сааран, тасалдах байдалд хүрсэн тул олон арван үйлдвэрүүд зогсч, олон мянган хүмүүс гудамжинд гарч, барууны ардчиллын эсрэг жагсагчид, эсэргүүцэгчид олшрох болсон билээ. Манай гаригийн эдийн засгийн салбар дахь томоохон тоглогчид болох Их Британи, АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд өөрсдийн дэмжсэн хориг арга хэмжээнийхээ үр урхагт маш их хохирол амссан бөгөөд уг хоригийг дэмжсээр байвал үүнээс ч илүү хохирол амсах нь дамжиггүй. Европын орнуудын бизнес эрхлэгчдийн эрх ашиг аль хэдийн нөхөж баршгүй хохиролтой нүүр тулсан. Тиймээс Их Британи нэгэнт эхэлчихээд буй  эрчим хүчний хямралын үр дагаврыг сайтар ойлгосны учир, түүнийг далимдуулан самуун үүсгэж, дундаас нь ашиг олохын тулд хоригийг цаашид үргэлжлүүлэх, улам чангатгахыг зөвлөх мэтээр  далайн чанадаас Европыг турхисаар байгаа нь "Жинхэнэ нүүр царайгаа харуулж буй хэрэг!"

Үүний зэрэгцээ Европын орнууд руу нийлүүлдэг Оросын хийг хязгаарласны улмаас тэдэнд үүссэн хохирлыг Америкийн шатахууны зах зээлээр нөхөхөд бүрэн бэлэн биш байна. Америкт ийнхүү асар их хэмжээний дизель түлш, мазут, нефтийн бүтээгдэхүүн гаргах бааз суурь үгүй, үүнийг хаанаас бий болгох билээ. Тэрчлэн АНУ -ын тухайд Иран болон Венесуэлээс эрчим хүч импортлох нь бас боломжгүй. Нөхцөл байдал ийм байсаар атал Америкчууд бизнесийн түншүүддээ худлаа саймширан “мөрөн дээр нь алгаддаг: Тэгээд Орос та нараас татгалзсаны гайгаар л ийм юм болж байна гэж шургах  мөртлөө  "бидэнд байхгүй л дээ” гэж мөрөө хавчина. “Гэхдээ та нар манай бодлогыг дагах ёстой шүү, аа харин ямар ч тохиолдолд Москваг нурааж болохгүй” гэнэ. Тэгээд Европынхонд дараа нь, цаашид ер нь юу болох вэ? гэдэг бодол төрөх нь мэдээж. Далайн чанадын түншүүд нь хоёр нүүр гаргаад байгааг сая л ажиглах болно!

Барууны эдийн засагт учирсан хохирол үнэхээр нөхөж баршгүй гэдгийг Владивостокт болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр цохон тэмдэглэцгээсэн. Оросын эрчим хүчийг хэрэглэгчдийн гол цөмийг  бүрдүүлдэг Европын бүс нутаг хохирлын дийлэнхийг амсах нь тодорхой. "Сэм авга" өнөөдөр бүхий л хүч чадлаараа хуучин Европт дарамт шахалт үзүүлж байна. Тэрбээр “ямар ч тохиолдолд "Хойд урсгал 2" хийн хоолойг бүү хөдөлгө, бүү баталгаажуул, бид үүнийг өөрийн америк хийгээр сольж, далайн цаанаас та нарыг хангах бололцоог бий болгохыг хичээж байна. Гэхдээ та нар нарийлж болохгүй, бас тэвчээртэй байгаарай, Америкийн байгалийн хийн нийлүүлэлт нь Оросоос хоёр, гурав дахин их үнэтэй байх болно шүү. Эрчим хүчийг тээвэрлэнэ гэдэг амар хялбар зүйл биш” гэж давхар санаагаа илэрхийлнэ.

"Хоёр нүүрт “Янус"-ын энэ мэт солиу гажуу авирлалаас болоод Европын жирийн хэрэглэгчид ёстой л толгойгоо базацгааж байна.  Нийтийн үйлчилгээний төлбөрийг төлөхөд гэр бүлийн төсөв нь хүрэлцдэхгүй зовлонтой, гэхдээ өвөл хараахан болоогүй байна гэсэн бяцхан тайвширлаар биесээ хуурна ! Гудамжинд эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байсан иргэд, одоо түр зуур намжмал байдалд ороод  Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан Америкийн “зарлиг”-ийг чухам нулимж орхиод, Оросоос нөөцөлсөн цахилгаан эрчим хүч, байгалийн хийг харьцангуй хямд үнээр хэрэглэгчиддээ нийлүүлж байна. Өнөөдөртөө ийм байдалтай байгаа ч гэсэн Европын засгийн газрууд цаашид яах ёстойгоо мэдэхгүй, учраа олохгүй уймарсан байдалтай.  "Сэм авга" руу нулимж, Кремльд бөхийж, америкчууд үүнийг зөвшөөрөхгүй, тэгээд хөлдөх нь холгүй нөхцөл байдал мөд тулж ирчихээд байгааг мэдрэх аймшигтай. Ямар нэгэн “Майдан”-аас болж л тэд өөрсдөдөө ийм нөхцөл байдлыг бий болгосон нь харамсалтай. Нэг үгээр бол буцах замгүй мухар зам.

Хоёрдугаарт, АНУ Туркийг Оросын эсрэг эдийн засгийн дайнд турхирч, шахаж тулгаж буй. "Сэм авга ах" ОХУ-ын эсрэг “бусдын гараар могой бариулахад” ашиглаж болох улс гэж Туркыг үзсэн хэрэг. Турк улс хэзээнээс Крымын үзэсгэлэнт газрууд өөрийнх нь биш байгаад адгаж, тачаадсаар ирснийг “Сэм авга” ажиглажээ.  Тэгээд тэдний тэр “илүү сонирхол”-ыг нь дэмжих замаар Хар тэнгисийн бүс нутагт үйл ажиллагаа явуулахад түлхэж яагаад болохгүй гэж” гэсэн бодол төржээ.  Энэ асуудлын улмаас Анкара одоо далайн цаанаас хүчтэй дарамтанд ороод байгаа. Юу гэвэл мөнөөх сонирхлынхоо улмаас   Оросын цэргийн болон худалдааны флотод хориг саад болгож Босфорын болон Дарданеллийн хоолойг хаахыг Туркед ятгаж, шахаж байгаа юм. Олон улсын эрх зүйн үүднээс дайтагч талуудад харилцан хязгаарлалт тавьдаг жишиг  (Монтрегийн сургаалаас улбаалсан) байдаг ч гэсэн энэ нь хууль бусаар дайтагч талуудад хамаардаг зүйл. Москва, Киев хоёр хоорондоо хууль ёсоор дайтаж байгаа бөгөөд энэ нь Босфор, Дарданеллийн хоолойг хаахад зайлшгүй шаардлагатай, хангалттай, зайлшгүй нөхцөл биш юм.

Гуравдугаарт, Ази, Номхон далайн бүс нутгийн Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд хориг арга хэмжээний бодлогын тойрог замд татагдан орж байгааг Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр онцолсон. АНУ-ын аманд багтахдаа тэд үүсэх үр дагаврын талаар огт бодсонгүй. Түүний улмаас одоо Алс Дорнодыг хөгжүүлэхэд чиглэгдсэн Оросын төслүүдэд оролцож,  Оросын зах зээлд үйл ажиллагаа явуулж, олон тэрбум долларын хөрөнгө оруулалт авч буй олон тооны пүүс, компаниудын ашиг сонирхолд бодит аюул заналхийлэв. . Үүнээс дутахгүй тэднийг буруу шийдэлд хөтлөж болзошгүй бөгөөд ойлгуулж, тайлбарлавал зохих нэг зүйл бол Москва БНАСАУ-ыг Хятадын талаас цэрэг-улс төрийн хоригт оруулахад нь туслаж хамтрах, тэрчлэн "Японы хойд нутаг" гэж нэрлэгддэг Өмнөд Сахалин, Курилын асуудлыг хөндөх магадлал өнөөгийн нөхцөлд бараг үгүй гэдгийг мэдэх нь чухал

Тиймээс Дорнын эдийн засгийн форумд оролцогчид нь зөвхөн АНУ-аас хамааралтай ганц туйлт ертөнцийг халах хэрэгтэй гэдгийг бүгд ойлгож, эдийн засгийн бүх тоглогчид байр байрандаа хэрхэн очих арга замыг зөвлөлдсөнөөрөө уг чуулган нэн чухал ач холбогдолтой юм.

Алексей ЛАПИН.

Орчуулсан Г.ТӨРМӨНХ  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 7 =

Create Account



Log In Your Account