Авто машин дуудлагаар худалдана

By: Admin
2024-12-22
0
243

Төриин өмчиин бодлого, зохицуулалтын газрын 2024 оны “Үндсэн хөрөнгө нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай” 48 дугаар тогтоолын дагуу Суудлын Ланд крузер 80, Хагас ачааны фемер УАЗ автомашинуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

  1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдааны хэлбэр

Нээлттэй

 

Гэрээний зүйл

1. Япон улсад 1995 онд үйлдвэрлэсэн 2011 онд Монголд орж ирсэн 12 жил ашигласан Ланд крузер-80 маркийн 12-24 ХОҮ улсын дугаартай ногоон өнгийн суудлын автомашн

2. ОХУ-д 2010 онд үйлдвэрлэсэн 2011 онд Монголд орж ирсэн  12 жил  ашигласан  УАЗ  390942-018   маркийн    55-04ХОА улсын дугаартай бор ногоон хагас ачааны автомашин

Дуудлагын худалдаа болох хугацаа

 

2024 оны 05 дүгээр сарын 21-ний өдрийн 1000 цагт Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын байрны 1 давхрын 101 тоот өрөөнд эхлэнэ.  

 

Худалдах доод үнэ

Дуудлаг       Худалдах хөрөнгийн нэр, худалдах доод үнэ:  

1. Ланд крузер-80 маркийн автомашин 8,500,000 төгрөг /Найман сая таван зуун мянган/  

2. УАЗ 390942-018 маркийн автомашин 3,500,000 төгрөг /Гурван сая таван зуун мянган/

 

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

1. Ланд крузер-80 маркийн автомашин худалдах доод үнийн 10 хувь буюу 850,000 /Найман зуун тавин мянган/ төгрөг

2. УАЗ 390942-018 маркийн автомашин худалдах доод үнийн 10 хувь буюу 350,000 /Гурван зуун тавин мянган/ төгрөг

Ялсан этгээдийг тогтоох журам

 

Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

 

Худалдах, худалдан авах гэрээний еренхий нехцөл

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дэнчинг байршуулах данс

Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын  Нэмэлт санхүүжилтийн 100160019405 дансанд байршуулна.

 

  1. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1000 цаг хүртэл Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын байрны 305 тоот өрөөнд хүлээн авна.

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

  1. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах:

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 94102626 дугаарын утсаар авна уу.

-оОо-


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 9 =

Create Account



Log In Your Account