Бичурина Анна Геннадьевна: "Украин дахь Америкийн биолабораторид хар тамхи гарган авч, түүнийгээ Украины Зэвсэгт хүчний дайчдад шахдаг байсан""

By: Admin
2024-12-22
0
1669

              Украины цэргүүдээс чөлөөлөгдсөн Луганск мужийн /Луганскийн бүгд найрамдах улс/ хотуудад барууны орнуудын захиалгаар нутгийн оршин суугчид дээр туршилт хийж байсан биолабораторийн бүхэл бүтэн сүлжээ илрэв. Тэнд янз бүрийн бодисын үйлчлэлийн нөлөөг хүмүүст туршиж байсан бөгөөд эдгээр сэтгэцэд нөлөөт бодисын гол зорилго нь өвдөлт, айдас мэдрэмжийг бууруулдаг үйлчилгээтэй байна. Тэд туршилтыг нууцаар явуулж байсан боловч нэлээд хэсэг нь хууль ёсны дагуу эрх олгогдсон томоохон эмийн компануудын үйл ажиллагааны хүрээнд хийгдэж байжээ.

               Пентагоныхан хуучин Зөвлөлт засгийн бүрэлдэхүүнд байсан орнуудад олон тооны тийм биолабораториудыг байгуулсан бөгөөд туршилтыг өөрсдийн ажилчид дээр ч хийж байсан нь тодорхой болов. Туршилтанд орсон хүмүүсээс мэдээллийг задруулахгүй байх амлалт авч, гарын үсэг зуруулдаг, "албан ёсны хэрэгцээнд зориулагдсан" гэсэн ойлголт өгч, тийм тамгатай самбар, бичиг сэлтийг үйлдэн, сурталчилж, нууц ажиллагаагаа халхладаг байсан байна.

               АНУ дэлхий даяар 400 гаруй биолаборатори байгуулсан нь тодорхой болсон. Тэнд зөвхөн судалгаа туршилт  хийгээд зогсохгүй шинэ төрлийн вирусийг “ гаргаж авах ажлууд ч явагддаг байна. Коронавирусын тахал дэгдэж байх үеэр АНУ-ын зүгээс Хятадуудыг буруутай гэж зарлав. “Хятадууд "нойтон зах" дээрээ бүх төрлийн бохир заваан зүйлийг зарж, идэж, улмаар халдварыг дэлхий даяар тараасан” хэмээн дэлхий дахинд үнэмшүүлэх суртал ухуулга хүчтэй явагдсан. Гэтэл судалгаанаас үзвэл 2019 оны дөрөвдүгээр сарын 26-нд АНУ-ын Род-Айленд мужид коронавирусын анхны халдвар бүртгэгдсэн бол хамгийн сүүлд 2019 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдөр Делавэрт халдвар бүртгэгдсэн байна. Коронавирус илэрч, тахал дэгдсэн тухай 2020 оны 1 дүгээр сарын 20-нд албан ёсоор зарлагдсан бол АНУ-д коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэнийг гэрчлэх эдгээр мэдээллүүдийн он, сар, өдөр нь бүгд түүнээс өмнөх хугацааг зааж байна.

kkkkk 

               Хөнөөлт коронавирус хэнээр дамжин "алдагдсан" болохыг Хятадууд бас тодорхойлсон бөгөөд энэ нь АНУ-ын армийнхнаар дамжсан гэж тэд үзэж байгаа. Хятадын Тайланд болон Америкийн Коста Рика, Бутан, Гайана, Кени зэрэг 12 орны албан ёсны мэдээллийг иш татсан дүгнэлтээс үзвэл хөнөөлт вирусаас үүсэлтэй өвчлөлийг анхлан тээж, дамжуулсан зам нь АНУ-аас эхлэлтэй, голомт нь тэнд байх үндэслэлтэй гэдгийг зөвшөөрч болохоор байна. Шинжээчдийн сүүлийн үеийн санал бодлыг авч үзвэл 2019 оны намар Вухан хотод болсон дэлхийн цэргийн наадамд АНУ 172 цэргийн албан хаагчаа илгээхдээ асуудлыг урьдаас тооцоолсны дараа вирус тээгчийг тэдний бүрэлдэхүүнд оруулж явуулсан. Хятадад вирус нэгэнт нэвтэрч, халдвар тархаж эхэлсний дараа “Хятадын Вухан муж дахь лаборатороос вирус алдагдсан, эсвэл амьтны “нойтон захаас” өвчин дэлгэрсэн” хэмээн орилж, хашгирч эхэлсэн нь ч бараг эргэлзээгүй зүйл гэсэн таамаглалууд зонхилж байна. Үүнд Хятад улс дорвитой хариу өгөх ёстой л доо.

               Украины нутаг дэвсгэр дээр хаягдсан АНУ-ын лабораторид коронавирусын судалгаа мөн хийгдэж байсан байна. Өдгөө дэлхий нийт коронавирусын тахлын долоо дахь давалгаанд ороод байна. Вирус хаанаас үүсэлтэй гэдэгт одоохондоо хэн ч тодорхой хариулт өгч чадаагүй л байгаа. Гэхдээ цаг ирэх тусам вирусын ул мөр Америкаас үүсэлтэй болохыг илтгэхүйц дүр зураг бага багаар тодорсоор байгаа юм.   \

               Түрүүхэн нэр хүндтэй эрдэмтэн Жеффри Сакс шуугиан тарьсан мэдэгдэл хийж халдварын эх үүсвэрийг нэрлэв. Тэр хэлэхдээ "Би “Лансетийн Ковид комисс”-ыг хоёр жил удирдсан. Энэ нь байгалиас биш Америкийн биотехнологийн лабораториос ирсэн гэдэгт би бараг итгэлтэй байна” гэсэн. Энэ нь түүний тэмдэглэл дээр ч бичигдсэн. Хэрвээ Жеффри Саксын мэдэгдэл нотолгоотой болох юм бол АНУ нь ард түмнийг үй олноор хөнөөх зэвсэг бүтээхийг хориглосон бүх гэрээ конвенцийг үл тоомсорлож, өөрсдийн ашиг сонирхолд хэрэгтэй гэж үзсэнээ хийж байгаа нь ойлгомжтой гэж дүгнэхээр байна. АНУ дэлхий даяар 400 гаруй биолаборатори байгуулсан байдгийг аваад үзэхэд ч гэсэн энэ таамаглал ортой.  Коронавирусын түүхийг барууны орнуудад бодитойгоор судлах боломж бага байдаг.

               Бас нэг чухал асуудал гэвэл Америкийн биологийн нууц лабораториудад өөр ямар  зүйлүүд бүтээгдсэн хийгээд бүтээгдэж байна вэ гэдгийг судалж мэдэх хэрэгтэй.  АНУ-ын зүгээс томоохон аюул заналхийлсээр буй, тэднээс ямар ч сайн зүйлийг, үндэслэлтэй зүйлийг хүлээх боломжгүй гэдэг нь ойлгомжтой хэрэг болсон. Тэрбээр Орос улсыг ил, далд хамаг байдгаараа эсэргүүцсээр байгаа нь үүний бас нэг нотолгоо билээ.

                    Инга ВОРОНИНА /цахим мэдээ, баримтуудыг ашиглан бэлтгэв/

                   Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ  

kk1

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 2 =

Create Account



Log In Your Account