СОНГУУЛЬ 2020: “ТА БИДНИЙ ЭВСЭЛ” (МАХН-ИЗНН-МУНН)-ийн УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР

By: Admin
2024-12-22
0
2019

“Монголын гурван баялаг”

Зорилго:

“ТА БИДНИЙ ЭВСЭЛ” (МАХН-ИЗНН-МУНН) Монголын ард түмний ашиг, сонирхлыг удирдлага болгож, Монгол Улсын язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, ард түмнийхээ аз жаргалтай амьдрах хүсэл тэмүүллийг хөхиүлэн дэмжих нь туйлын чухал зорилго мөн хэмээн үзэж, түүнд хүрэхийн тулд:

  • Монгол хүн бүрийг өрийн сүлжээний гав дөнгөнөөс чөлөөлөх,
  • Залуучууддаа төр засгийн зардлаар дээд боловсрол олгож, нарийн мэргэжил эзэмшүүлэх,
  • Эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцаж иргэд эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ бүрэн эдлэх,
  • Иргэдээ ажлын байраар хангах, орлогын найдвартай эх үүсвэртэй болгох,
  • Иргэдийн авах цалин амьдралд нь хүрэлцэхүйц байх, хөдөлмөрийн хөлсөөрөө сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх,
  • Ядууралд нэрвэгдсэн иргэдээ “Баталгаатай орлого”-той болгох, ядуурлыг бүрмөсөн арилгах,
  • Өрх бүрт орон сууц хөтөлбөр боловсруулах,
  • Төр засгийн бүх шатны байгууллагуудыг авилгаас цэвэрлэх,
  • Нийгэмд шударга ёсыг сэргээн бат бэх тогтоох,
  • Төр засгийн байгууллага, албан тушаалтнууд хариуцлага хүлээдэггүй өнөөгийн гаж тогтолцоог халж Монгол хүнийг хамгаалдаг иргэндээ ээлтэй төр засгийн шинэ тогтолцоонд шилжих

зорилт бүхий “МОНГОЛЫН ГУРВАН БАЯЛАГ” Мөрийн хөтөлбөрийг иргэдийнхээ санал хүсэлд тулгуурлан боловсруулснаа өргөн дэвшүүлж байна.

“Та бидний Эвсэл”-ийн Мөрийн хөтөлбөрийг боловсруулахад Монгол Улсын өнцөг булан бүрээс, Монголын нийгмийн бүхий л давхаргын төлөөллүүд санал хүсэлтээ ирүүлснийг талархан хүлээн авч, бүрнээ дэмжин тусгасан болно. Тухайлбал:

  • Монголын Үйлдвэрчний Эвлэл-ээс: “сонгуулийн үр дүнгээс хамааран ажлын байрны цомхтгол хийх байдлаар иргэдийг ажлаас халдаггүй байх, цалин хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжиж зээлийн хүүг бууруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн байгууллагуудад хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг амьжиргааны түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх, компанийн ажилтнууд байгууллагын хувьцааны тодорхой хэсгийг эзэмшдэг байх, иргэдээ хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах” зэрэг чухал саналууд ирүүлсэн,
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооноос: “Эмэгтэйчүүдийн үнэлгээгүй хөдөлмөрийг үнэлж үндэсний бүтээмжид тооцох, эмэгтэйчүүдийн эрхэлж байгаа гарааны бизнесийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах бодлогоо сайжруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” зэрэг чухал саналууд ирүүлсэн,
  • Хүний эрх, жендэрийн тэгш байдлын төлөө ажилладаг 22 ТББ-ыннэгдсэн МОНФЕМНЕТ сүлжээ байгууллагаас: “Эрүүл мэндийн санхүүжилтийн 40-өөд хувийг хувь хүн халааснаасаа гаргаж байгаа нь орлогоос хамааралтай тэгш бус байдлыг үүсгэж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрөөс улбаалан ядууралд өртөх өндөр эрсдэлийг бий болгож байгаа тухай, эрүүл мэндийн даатгалын сан нь даатгуулагчдад эрүүл мэндийн улмаас учирсан санхүүгийн эрсдэлийг хааж чадахгүй байна” гэх  мэт чухал саналуудыг багцаар ирүүлсэн,
  • Баялаг Бүтээгчдийн Холбооноос: “төрийн худалдан авах ажиллагаанд үндэсний үйлдвэрлэлийг түлхүү дэмжих тухай, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, интернетэд суурилсан ЖДҮ, Баялаг бүтээгчдийг дэмжих хуультай болох” зэрэг амин чухал асуудлаар багц санал ирүүлсэн,
  • Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл-ээс: “Хөдөө орон нутагт ажиллаж байгаа боловсролын байгууллагын ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх байдлаар тогтвортой ажиллуулах, боловсролын салбарт зарлагдаж байгаа тендер, сурах бичгийн агуулга зэрэгт хөндлөнгийн хяналт тавих, хүүхдийн өсөлт хөгжил, боловсролд эн тэнцүү хандсан бодлого баримтлах, багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг ажлын байранд нь дадлагажуулах байдлаар бэлтгэх” зэрэг саналуудыг ирүүлсэн,
  • Хүүхдийн оролцооны гишүүн байгууллагуудаас: “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” захидлын аян зохион байгуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх санал шийдлээ ирүүлсэн “Хүүхэд бид хамгаалуулах эрхтэй”, “Хүүхдүүд бид суралцах эрхтэй” зэрэг 237 эссе бичлэг, ерөнхий боловсролын 3500 сурагчдын дунд явуулсан судалгаанд хийсэн дүн шинжилгээ зэргийг үндэслэж мөрийн хөтөлбөрт оруулах санал ирүүлсэн,
  • Орхон аймгийн иргэд, хөдөлмөрчдөөс.“Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүдэн бий болдог цагаан тоос нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учир Эрдэнэт хотод сүүлийн 5 жил тогтвортой амьдарсан иргэдэд жилд нэг удаа нөхөн олговор олгуулах” хүсэлт ирүүлсэн,
  • Монголын Либерал намаас: “Эдийн засгийн байдал, төсөв мөнгөний бодлогыг цэгцэлж, төсвийн үрэлгэн байдлыг таслан зогсоож, үндэслэл тооцоо бүхий эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх” чиглэлээр чухал саналууд ирүүлсэн,
  • Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо, Сэргээгдэх Эрчим хүч Үйлдвэрлэгчдийн Холбоо, Монголын Эрчим Хүчний Барилгачид, Засварчдын Холбоо, Монголын Турбинчдын Холбоо, Эрчим хүч, хөгжил клубын зүгээс: “Эрчим хүчний реформыг хийж хэрэгжүүлэх, Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг дэмжих” зэрэг олон чухал асуудлаар санал ирүүлсэн,
  • Монголын Авто Замчдын Холбооноос: “Авто болон төмөр замыг барьж байгуулах ажлыг үндэсний компаниудаар гүйцэтгүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдийг чадавхижуулах” гэсэн байр сууриа илэрхийлж санал ирүүлсэн,
  • Монголын Скаутын Холбооноос: “Монгол хүүхдийн өв тэгш хөгжлийг хангах талаар” ирүүлсэн “Хүүхдийн зуслангууд, Хүүхдийн ордон, хүүхдийн амьдрах ухааны сургалтын хөтөлбөр зэргийг дэлхийн стандарт бүхий хүүхэд залуучуудын байгууллагын жишгээр хөгжүүлэх” зэрэг багц саналууд гардуулсан,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудаас:“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй” төр засгийн бодлого авч хэрэгжүүлэх багц санал ирүүлсэн,
  • “Хавдрыг бүрэн эмчлэх боломжтой” хэмээн цоо шинэ оношилгоо эмчилгээний арга туршлага нэвтрүүлэхээр ирүүлсэн Мандах эмч нарын чухал санал,
  • Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлөөс ирүүлсэн: “Хилийн чанадад байгаа монгол хүүхэд эх хэл, соёл уламжлалаа сурах боломж бүрдүүлэх, гадаадад байгаа иргэд сонгуульд саналаа өгдөг байх” зэрэг ирүүлсэн чухал санал,
  • Малчин гэр бүлүүдээс: “6-8 насны хүүхдийг сургах нь малчин гэр бүлд хүндрэл учруулж байгааг харж үзэх”-ийг хүссэн хүсэлт,

Түүнчлэн МАХН, ИЗНН, МУНН-ын төлөөлөх төв байгууллага, гишүүд, дэмжигчдийн ирүүлсэн санал, МАХН-ын санаачлан боловсруулсан Дээд хуулийн төслийг дэмжиж саналаа өгсөн, “Өргүй Монгол” Үндэсний хөтөлбөр, “Өрх бүрт орон сууц” Үндэсний хөтөлбөрт бүртгүүлж саналаа өгсөн иргэдийн саналыг энэхүү Мөрийн хөтөлбөрт нэгтгэн тусгасан болно.

Эрхэм хүндэт Сонгогч Та нийт иргэд, нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөгчдийн санал, хүсэл, мөрөөдлийг шингээсэн энэхүү “Монголын гурван баялаг” Мөрийн хөтөлбөрийг өргөн барьж байгааг хүлээн авна уу.

“МОНГОЛЫН ГУРВАН БАЯЛАГ” хөтөлбөр:

Эх орныхоо эзэн, эрүүл саруул, өргүй, өндөр боловсролтой МОНГОЛ ХҮН  Монголын суурь баялаг;

Ажилтай, орлоготой, орон сууцтай МОНГОЛ ӨРХ – Монголын тулгуур баялаг;

Хүнээ хамгаалдаг, авилгаас ангид МОНГОЛ ТӨР ЗАСАГ – Монголын түшиг баялаг мөн.

Энэхүү гурван баялгийн амин холбоог сэргээн Монгол Улсыг өнөөгийн гүнзгий хямралаас гаргах хөгжил цэцэглэлтийн бодлогыг тодорхойлж байна.

 Нэг. МОНГОЛ ХҮН  Монголын суурь баялаг

 Монгол хүн Монголын суурь баялаг мөн. Монгол хүн төр засгийн хамгаалалтад байж, эх орондоо ажил хөдөлмөр эрхлэх, амьдралд нь хүрэлцэхүйц цалин орлоготой байх бүрэн эрхтэй. Амьдралын нугачаанд ядарч зүдэрсэн ард иргэдээ хүний дайтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь төр засгийн үндсэн үүрэг мөн.

1.1  Цалин, орлого:

  • Хүний цалин, орлогыг үе шаттайгаар тууштай нэмэгдүүлэх бодлого баримтлан хэрэгжүүлэхдээ өнөөдөр, маргаашдаа санаа зовохгүй байх, амьдралд хүрэлцэхүйц байх шалгуурыг баримтална. Тухайлбал:
  • Дундаж цалинг хүний дайтай амьдрахад хүрэлцэхүйц хэмжээнд хүргэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
  • Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшний үзүүлэлтийг инфляцын түвшин, хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн өсөлт зэрэгтэй уялдуулан өнөөдөртөө санаа зоволгүй амьдрах хэмжээнд үе шаттайгаар хүргэх “баталгаатай орлого” олгох замаар ядуурлын түвшинг мэдэгдэхүйц бууруулна.

Энэхүү зорилтуудад богино хугацаанд хүрэхийн тулд Монгол Улсад аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг эхлүүлэх, байгаль орчинд ээлтэй, мэдлэгт тулгуурласан, экспортын чиг баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, өндөр техник технологийг нэвтрүүлэх бодлогыг тууштай баримтлан хэрэгжүүлнэ.

1.2  Тэтгэвэр, тэтгэмж:

  • Ахмадуудынхаа тэтгэврийн доод хэмжээг тогтоохдоо маргаашдаа санаа сэтгэл зоволгүй амьдрах хэмжээнд үе шаттайгаар хүргэнэ.

1.3  Боловсрол, соёл, шинжлэх ухаан:

  • Ерөнхий боловсролыг олгохдоо шинжлэх ухааны мэдлэг олгохын зэрэгцээ монгол соёл уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, ёс суртахуунтай иргэнийг бэлтгэж, амьдралдаа эзэн болж явах чадвар суулгахад түлхүү анхаарна.
  • Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын хүртээмж, сургалтын чанарыг нэмэгдүүлнэ. Хүүхдийн сурах чадварт тохирсон орчин нөхцөлийг бүрдүүлж хоёр ээлжийг халах талаар бодлого боловсруулах зөвлөх үйлчилгээ хийлгэнэ .
  • Гадаад хэлийг хүүхэд бүр эзэмших тэгш боломжийг хангах боломжийг судалж, хууль эрх зүйн орчныг боловсруулна
  • Төрийн өмчийн их, дээд сургуульд сурах зардлыг төрөөс бүрэн хариуцдаг тогтолцоо руу үе шаттайгаар шилжих боломжтой эсэх талаар, хөгжингүй улсуудын туршлагыг нэвтрүүлэх судалгааг хийж дуусгана.
  • Аймаг дүүрэг бүрт үйл явуулж буй зарим Ерөнхий боловсролын сургуулийг шинжлэх ухаан, технологийн чиглэлээр төрөлжиж гүнзгийрсэн сургалттай болгон өөрчлөн зохион байгуулж, амьдралын түвшнөөс үл хамаарч хүүхдүүдийг суралцах боломжоор тэгш хангана.
  • Ахлах ангийн сурагчдад дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудын тэтгэлэгт тэнцэх, хамрагдах хөтөлбөр боловсруулна.
  • Сурагч бүрийг нийгэмд тустай сайн дурын ажил хийдэг соёлыг нэвтрүүлж, энэ тухай харьяа боловсролын байгууллагаас албан ёсны тодорхойлолт гаргаж өгдөг зохицуулалт хийнэ.
  • Ерөнхий боловсролын сургууль, МСҮТ, коллеж, их, дээд сургуулиудын үндсэн хөтөлбөрүүдийг онлайн хувилбартай болгож, их, дээд сургуулиудад диплом олгох онлайн сургалт явуулах эрхийг албан ёсоор зөвшөөрөх хууль эрх зүйн орчныг бий болгоно.
  • Шинжлэх ухаан, инновацийн хөгжилд улсын төсвийн 3 хувиас доошгүй бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувьд хүргэх бодлого боловсруулна.  Их, дээд сургуулийн дэргэд Шинжлэх ухаан, техник, үйлдвэрлэлийн нэгдэл байгуулах эрх зүйн  үндсийг боловсруулж, шинжлэх ухааны шилдэг бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг дэмжин санхүүжилт олгох нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Монгол туургатны ахуй, соёл, өв уламжлал, ёс заншил, тэмүүллийг дэлхий нийтэд бүхий л хэлбэрээр сурталчилна.

1.4  Эрүүл мэнд:

  • Жил бүр 40-өөс дээш насны иргэдийн хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүйгээр заавал хамрагддаг эрх зүйн орчныг бий болгоно.
  • Эрүүл мэндийн бодлогыг цогцоор нь өөрчилж, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаар үзүүлж байгаа эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг төр засаг бүрэн хариуцдаг хөгжингүй улс орнуудын жишиг тогтолцоог  Монгол Улсад нэвтрүүлэх судалгааг хийж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийг дэмжих зорилгоор нийтийн биеийн тамирыг хүн бүрийн амьдралын эрүүл дадал болгохыг дэмжинэ.
  • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бүх нийтээр эрүүл, цэвэр, аюулгүй орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн эрүүл мэндийн боловсролын тогтолцоог бий болгоно.
  • Монголд эмчлүүлэх боломжгүй өвчнийг гадаад улсад эмчлүүлсэн тохиолдолд төлбөрийг төр засгаас дэмжлэг үзүүлэх талаар судалгаа хийнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сувилал, сэргээн засах төвүүдийг дүүрэг бүрт байгуулах судалгааг хийнэ.
  • Дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлж, эрт үед зөв онош тогтоосноор зөв эмчилгээ, үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулна.
  • Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, хүүхэд, өсвөр, залуу үеийг эдгэшгүй өвчлөлөөс сэргийлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүний эрдэс давс, чихэрлэгийн агууламжийн стандартыг шинэчлэн тогтоож, хийжүүлсэн болон чихэрлэгийн өндөр агууламжтай ундаанд онцгой албан татвар ногдуулж, тодорхой хэсгийг нь эрүүл мэндийн санд шууд шилжүүлдэг болно.

1.5  Бизнес эрхлэгчид:

  • Шинээр бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд гарааны бизнесийн хүүгүй зээл, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох санхүү, зээлийн тогтолцоог бий болгох бодлогын судалгаа хийж дуусгана.
  • Төрөөс шинэ бизнес эрхлэгчид хөрөнгө оруулах, оруулсан хөрөнгөндөө хувьцаа эзэмших, ногдол ашиг авах зарчмаар бизнес эрхлэх таатай орчинг бий болгох, төсвийн орлогыг бодитой нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • Жижиг, дунд бизнесийн тодорхойлолтыг оновчтой томьёолж олон улсын жишгийг мөрдлөг болгож хуульчилна. Ингэснээр жинхэнэ жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зориулсан төсөл, хөтөлбөрийг эзэнд нь хүргэдэг, ажлын байр нэмэгдүүлэх тутам татварын хөнгөлөлтийн бодлогоор дэмждэг болгож хуульчилна.
  • Төв аймгийн Зуунмод суманд том хэмжээний Дата төв байгуулж технологийн старт-ап компаниудад зориулсан татварын хөнгөлөлттэй бүс байгуулна.
  • Дорнод, Ховд аймагт Европ, Азийг холбох логистикийн чөлөөт бүсүүдийг байгуулна. Чойбалсан-Сүмбэр боомт, Чойбалсан-Хавирга боомт чиглэлийн авто замын сүлжээг эхлүүлнэ.

1.6  Эмэгтэйчүүд:

  • Эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнесийг дэмжих зорилготой “Эмэгтэйчүүдийн хөгжил” банк байгуулах эрх зүйн орчныг судална.
  • 0-2 насны хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдэд өөрсдийнх нь хүсэлтээр аль нэг нь гэртээ хүүхдээ асрах тохиолдолд өнөөдөртөө санаа зоволгүй амьдрах хэмжээнд хүрэхүйц “баталгаатай орлого”-ыг олгодог тогтолцоонд үе шаттайгаар шилжинэ.
  • Жирэмсэн эмэгтэйчүүд 3-5 насны хүүхэдтэй ажилчин, ажилтныг авч байгаа цалинг нь бууруулалгүйгээр богиносгосон цагаар ажиллуулдаг тогтолцоог бүрдүүлнэ.

1.7  Залуучууд, спорт:

  • Гарааны бизнесийг дэмжих “Старт ап” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бизнес эрхлэгч залуучуудад зориулсан “Дундын оффис” байгуулан ажиллуулах буюу тодорхой хугацаанд түрээс төлөлгүйгээр өөрийн төсөл, хөтөлбөр, шинэ санааг боловсруулах ажил хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Залуучуудын бизнес санаачлагыг дэмжих “Старт ап” банк байгуулж ажиллуулна. Жил бүр наад зах нь 1000 гарааны бизнесийг дэмжих бодлого боловсруулна.

1.8  Ахмадууд:

  • Бага тэтгэврийг нэмэгдүүлэх замаар ижил төрлийн хөдөлмөр эрхэлж байсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах бодлогын судалгааг хийж дуусгана.
  • Тэтгэврийг хадгаламж болгох бодлого хэрэгжүүлж, тэтгэврийн хадгаламжийг үр хүүхэд, гэр бүлд нь өвлүүлдэг өндөр хөгжилтэй улс орны тэргүүн туршлагыг нэвтрүүлэх бодлогын судалгааг хийж дуусгана. Тэтгэврийн шинэтгэлийн хууль, эрх зүйн орчныг бий болгоно.
  • Төр засгийн байгууллага бүр ахмадуудыг орон тооны бус сайн дурын зөвлөхөөр авч ажиллуулдаг болно. Ахмад мэргэжилтнүүдийг зохих урамшуулалтайгаар ажиллуулсан ААН-үүдийг урамшуулах тогтолцоо бий болгоно.

 

1.9  Хүүхдүүд:

  • Эрүүл мэндийн олон улсын стандартад нийцсэн эх, нялхсын “Эх нялхас” үндэсний төв байгуулах асуудлыг судална.
  • Хөдөөгийн малчин өрхийн 0-6 насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагааг нүүдлийн аж байдалд нь тохируулан зохион байгуулна.
  • Хүүхэд хөгжүүлэх төв, хүүхдийн ордон, хүүхдийн урлан бүтээх төвийг засгийн газар, хувийн хэвшлийн түншлэлийн дагуу байгуулах ажлыг дэмжинэ.

1.10               Оюутан, сурагчид:

  • Дэлхийн шилдэг 50 их, дээд сургуульд магистр, докторын сургалтад хамрагдах эрх авсан оюутнуудын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг гадаад улсуудын дэмжлэг, хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар өргөжүүлэн хөгжүүлэх      бодлого боловсруулна.
  • “5+5” хөтөлбөр буюу 5 сар суралцах, 5 сар цалинтай ажил хийх хөтөлбөрийг аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хэрэгжүүлэх      ажлыг эхлүүлнэ.
  • “Гурван улс – нэг мэргэжил” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Бакалаврын боловсролын эхний 2 жилийн сургалтад эх орныхоо, сүүлийн 2 жилийн сургалтад гадаадын их, дээд сургуулиудад хамрагдан суралцаж, хос дипломтой төгсөх системийг нэвтрүүлнэ.
  • Мэргэжилтэй ажилтан бэлтгэх МСҮТ-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, төгсөгчдөд заавал хос мэргэжил эзэмшүүлдэг болно.
  • Төр засгийн захиалгаар их, дээд сургуулиудад тодорхой мэргэжлээр бэлтгэгдсэн    боловсон хүчнийг ажлын байраар шууд хангадаг тогтолцоог бий болгоно.
  • Улсын чанартай хотуудад төрийн өмчийн их, дээд сургуулиудыг хичээлийн байрны шинэ цогцолбор болон оюутны хотхоны хамт барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.

1.11          Хөгжлийн бэрхшээлтэй иргэд:

  • Хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх чиглэлээр улс төр, нийгэм, эдийн засгийн цогц бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх сувилал, эмнэлэг шинээр байгуулах ажлыг эхлүүлнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлийг зүй зохистой амьдрах, нийгмийн харилцаанд оролцоход төр засгаас онцгойлон дэмжлэг үзүүлэх бодлогын судалгаанд тусган, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлно.
  • Жижиг, дунд бизнес эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон өрх гэрийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэр бүлийн аж ахуйн нэгж оролцсон тендер, сонгон шалгаруулалтыг дүгнэхдээ тэдэнд давуу эрх олгох хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асран хамгаалагчид өнөөдөртөө санаа зоволгүй амьдрах хэмжээнд хүрэх “баталгаатай орлого”-ыг буюу тэтгэмжийг олгох талаар бодлогын судалгааг хийж дуусгана.
  • Хот, суурин газруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчныг бүрдүүлэх шаардлагыг хуульчилна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрх, мөн улс төр, нийгэм, эдийн засгийн аль ч салбарт бусдын адил ажиллах боломж, эрхийг хууль эрх зүйн хүрээнд сайжруулан баталгаажуулна.
  • Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлж буй хөнгөлөлт, тусламж, үйлчилгээг оновчтой зөв зохион байгуулна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдэд зориулсан тохируулгатай ажлын байр бий болгох, хөдөлмөрийн хуулийн  хөгжлийн  бэрхшээлтэй иргэн ажиллуулах квотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхчүүдийг хамруулан оруулна.

Хоёр. Ажилтай, орлоготой, орон сууцтай өрх гэр

Монгол Улсын тулгуур баялаг нь монгол өрх мөн тул төр засгаас гэр бүлийг дэмжих бодлогыг боловсруулан, өрх бүрийг орон сууцаар хангах зорилт тавьж ажиллана.

2.1  Орон сууцжуулах:

  • Орон сууц шаардлагатай өрх бүрийг урт хугацаанд бага багаар эргэн төлөгдөх нөхцөлөөр орон сууцжуулах “Өрх бүрт орон сууц” Үндэсний хөтөлбөрийг боловсруулан, хөгжингүй орны тэргүүн туршлагад тулгуурлан хэрэгжүүлэх боломж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын механизмыг бүрдүүлэх талаар бодлогын судалгааг хийж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусгана.
  • Орон сууцаа томсгох, нөхөцлөө сайжруулах хүсэлтэй гэр бүлийг “Өрх бүрт орон сууц” Үндэсний хөтөлбөрт ижил нөхцөлөөр хамруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

2.2   Малчин өрхүүд:

  • Малчин өрхөд зориулсан “Байшинтай малчин өрх” хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага байгаа эсэх талаар бодлогын судалгаа явуулж, дулаан, тохилог байшин барихад нь дэмжлэг үзүүлэх,малчдыг үл хөдлөх хөрөнгөтэй болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • “Малчин өрх-үйлдвэрлэгч” хөтөлбөр хэрэгжүүлж, малчин өрхүүд хамтарч сум, багийн төв дээр сүү цагаан идээ, арьс шир, ноос ноолуур боловсруулах, мах, махан бүтээгдэхүүн, малын тэжээл үйлдвэрлэх зэргээр жижиг, дунд бизнес эрхлэхэд нь төр засгаас дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй зээл олгоно.
  • Малчин өрхийн бага насны хүүхдэд бага ангийн боловсрол олгохдоо “Багш ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Бага боловсролын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрийн дагуу эцэг, эх нь хүүхдэдээ 6 наснаас 8 нас хүртэл нь гэрээр боловсрол олгох зохицуулалтыг нэвтрүүлнэ.
  • Бэлчээрийн талбайг сэргээх, нэмэгдүүлэх, өвс ургамлын гарцыг сайжруулах зорилгоор усжуулах, худаг ус гаргах, булаг шанд хамгаалах, сэргээх, хөв цөөрөм байгуулах санаачилгыг дэмжиж төр засгаас дэмжинэ.
  • “Мал эрүүлжүүлэх” хөтөлбөр хэрэгжүүлэх замаар мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
  • Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тухайлсан  байгууллагыг өргөжүүлж, чадавхыг нь нэмэгдүүлнэ.
  • Малаа хулгайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгоор Эрсдэлийн сан байгуулна.
  • Сумдад орчин үеийн шаардлагад нийцсэн мах боловсруулах үйлдвэр байгуулахыг санхүү зээлийн бодлогоор дэмжинэ.
  • Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж гадаад зах зээлд нийлүүлдэг эдийн засгийн бүтцийг бий болгоно.
  • Улсын чанартай хотуудыг түшиглэж эрчимжсэн фермерийн мал аж ахуй, монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд тохиромжтой, өндөр ашиг шимтэй уламжлалт мал аж ахуйг хослуулан хөгжүүлэхийг дэмжинэ.
  • Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, нарийн ногооны тариаланг хөгжүүлнэ.
  • Газар тариаланг хөгжүүлэх хөрөнгө оруулалт, шинэ технологи нэвтрүүлэх зорилгоор хүүгүй, хөнгөлөлттэй зээл олгох “Газар тариалангийн банк” байгуулна.
  • Монгол иргэн, аж ахуйн нэгжийн тарьсан тариа, ногоог худалдан авах Биржийн тогтолцоог нэвтрүүлнэ.
  • Дотоодын газар тариалан, хүнсний ногооны салбарыг хамгаалах гааль, тарифын бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
  • Газар тариалангийн салбарыг эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоог нэвтрүүлнэ.

2.3.Өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих:

Өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих санхүү, зээлийн цоо шинэ тогтолцоог бүрдүүлж Хөгжлийн банкийг өөрчлөн байгуулах замаар:

  • “Эмэгтэйчүүдийн хөгжил банк”
  • “Гарааны бизнесийг дэмжих банк”
  • “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих банк”
  • “Шинжлэх ухаан, инновацийн банк”
  • “Гадаад худалдаа /экспорт/-г дэмжих банк”
  • “Газар тариалангийн банк”
  • “Газар тариалангийн бирж”
  • “Газар тариалангийн даатгал”

зэрэг зорилтот банк, санхүүгийн байгууллага байгуулж, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосноор айл өрх, аж ахуйн нэгжийн орлого, бизнесийн боломжийг нэмэгдүүлж, ажлын байрыг шинээр бий болгоно.

Гурав. Монгол төр засаг – Монголын түшиг баялаг

Та бид хамтдаа АРД ТҮМНИЙ ТӨР ЗАСГИЙГ эмхлэн байгуулна. Төр засгийн бүрэн эрхийг Хууль тогтоох, Хууль хэрэгжүүлэх, Шүүх, Хянах харилцан тэнцвэртэй хараат бус засаглалын эрх мэдэлд хуваарилахыг болон дараах асуудлуудыг ард түмнээсээ асууж зөвхөн дэмжсэн тохиолдолд дараах асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэнэ.

3.1.       Хоёр танхимтай парламент:

  • Парламент хоёр танхимтай байна. Улс төрийн намуудын төлөөлөл бүхий доод танхим, Ард түмний төлөөллөөс бүрдсэн дээд танхимтай болно.
  • Тухайн тойргийн сонгогчдын олонх дээд танхимын гишүүнийг эгүүлэн татаж хариуцлага тооцдог болно.
  • Парламентын гишүүний халдашгүй дархан эрхийг халж, жирийн иргэдийн нэгэн адил хууль, шүүхийн өмнө ижил тэгш байх зарчимд захирагддаг болгоно.

3.2. Шүүх эрх мэдэл:

  • Бүх шатны шүүгчийг ард түмэн өөрсдөө шууд сонгох тогтолцоонд шилжиж, улс төр, эдийн засгийн бүлэглэлийн хараат байдлаас гаргана.
  • Шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэхгүй, ажилтнууд нь томилгооны хэт хараат байгаа буруу тогтолцоог өөрчилнө.
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг шүүхийн өөрийнх нь харьяанд байлгах тогтолцоог бий болгоно.
  • Шүүхийн сонгуулийн зардлыг төр засгаас хариуцна.

3.3  Засгийн газар:

  • Ард түмнээс Ерөнхийлөгчийг сонгож, Ерөнхийлөгч Засгийн газрыг тэргүүлдэг болно.
  • Ерөнхийлөгч нь Ард түмний өмнө хуулийн биелэлт, эдийн засгийн асуудлыг биечлэн хариуцдаг болно.

3.4.  Хүний эрхийн байгууллага:

  • “Хүний эрхийн үндэсний хороо”-г ард түмэн өөрөө шууд сонгож байгуулна.
  • “Хүний эрхийн үндэсний хороо” нь Парламент, Шүүх, Засгийн газар болон хүний эрхийг зөрчсөн бусад байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох эрх, үүрэгтэй байна.

3.5.  Хянах эрх мэдлийн байгууллага: 

  • Төсвийн зарцуулалт, төрийн өмчийн захиран зарцуулалтыг хянах “Үндэсний хяналтын хороо”-г ард түмнээс шууд сонгож байгуулна.
  • “Үндэсний хяналтын хороо” нь ард түмний дундын өмч болох байгалийн баялгийн зарцуулалт, төсөв, төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт тавьж, хариуцлага тооцдог эрх, үүрэгтэй байна.

3.6. Байгалийн баялаг:

  • Байгалийн нөөц, баялаг нь “Монголын ард түмний дундын өмч мөн” бөгөөд улс орны эрчимтэй хөгжлийн суурь болох ёстой.
  • Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, лицензийн төлбөрийг дэлхийн болон Монгол Улсын түүхэн жишигтэй уялдуулан нэмэгдүүлэн тогтоох эрх зүйн үндсийг судалж боловсруулна.
  • Ашигт малтмал, байгалийн баялгийг түшиглэсэн боловсруулах үйлдвэр, нэмүү өртөг шингэсэн үйлдвэр байгуулахыг дэмжинэ.
  • Оюу толгойн гэрээг Монголын талд ашигтай байлгах нөхцөлөөр өөрчилж засна.
  • Таван толгойн ордыг Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу ард түмнийхээ мэдэлд байлгана.
  • Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсантай адил төрийн өмчийг хууль бусаар өмчилж эзэмшиж байгаа тохиолдлуудыг нарийвчлан шалган тогтоож төр засагт буцаан авах шийдвэрийг цаг алдалгүй гаргаж, шуурхай хэрэгжүүлнэ.

3.7.  Төрийн алба:

  • Мэдлэг боловсрол, мэргэшил, туршлага, ур чадвар, оюуны чадавхтай иргэдийг нам үл харгалзан үндэсний хэмжээний “Хүний нөөцийн алтан сан”-д бүртгэж төрийн албанд тогтвортой ажиллуулна.
  • Мэргэжил, боловсролоороо төрийн албанд тэнцэн тогтвор суурьшилтай ажилласан, мэргэшсэн албан хаагчдыг сонгуулийн үр дүнгээс шалтгаалан хууль бусаар олноор нь халдаг бусармаг явдлыг таслан зогсооно.

3.8. Сонгуулийн тогтолцоо:

  • “60 тэрбумын хэрэг” гэх мэт бусармаг аргаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авдаг, гадаад, дотоодын улс төр-бизнесийн бүлэглэлээс хууль бусаар авсан хандивын бохир мөнгө, хууль бусаар олж авсан мөнгө хөрөнгөөр сонгуульд оролцдог явдлыг бүрмөсөн таслан зогсооно.
  • “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Нийгмийн даатгалын сан” гэх мэт төрийн тусгай зориулалтын санг тонон дээрэмдсэн улс төрчидтэй хатуу хариуцлага тооцно.
  • Сонгуулийг шударга болгох зорилгоор аливаа сонгуулийн сурталчилгааг тойргийн сонгуулийн хороо зохион байгуулна. Аливаа сонгуулийн зардлыг төр засгаас бүрэн хариуцна. Нэр дэвшигч нь өөрийн мөнгөөр, эсхүл олигархуудын мөнгөөр сурталчилгааны материал хэвлэн тараахыг хориглох хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Сонгуулийн санал тоолоход хар машин дангаар нь ашиглахыг хориглож, сонгогчийн саналын хуудсыг гараар тоолдог зохицуулалтыг хийнэ.
  • Сонгогч бүр саналаа заавал өгдөг, төр засаг сонгогч болгоны ухамсартай оролцоо, сонголтоор бүрддэг байх, эргээд ард түмний өмнө хариуцлага хүлээдэг байх ардчилсан, шударга сонгуулийн тогтолцоонд шилжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

3.9.  Авлигаас ангид Монгол төр засаг:

  • Тусгай зөвшөөрлийн тогтолцоонд шинэчлэл хийж, төр засгийн байгууллагын олон шат дамжлагыг цөөлнө.
  • Авлигаас олсон хууль бус орлого, эд хөрөнгө, оффшор дансны мөнгийг төр засагт хурааж, хуулийн хатуу хариуцлага тооцох ялын бодлоготой болно.
  • Авлига, авлигачдыг Монголын улс төрийн хөрснөөс үүрд зайлуулан цэвэрлэнэ.
  • Төрийн албан тушаалтны орлого ба хэрэглээг хянах, тансаг хэрэглээг хязгаарлах, өөрөө болон ойр дотны хүмүүсээр дамжуулан гадаад, дотоодод үл хөдлөх хөрөнгө эзэмшихэд хяналт тавих хууль эрх зүйн орчныг бий болгоно.

3.10. Эдийн засаг, мөнгөний шинэ бодлого:

  • “Өргүй Монгол” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар өнөөгийн банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард, хувь зээл гэх олон арга хэлбэрээр мөнгө хүүлэх мөлжлөгийн тогтолцоог хална.
  • Ипотекийн зээлийн хүүг иргэддээ ээлтэй болгох эдийн засгийн арга хэрэгсэл хөрөнгийн бүтэц зохион байгуулалт, хууль эрх зүйн орчин, эрсдэлийн шинжилгээ зэргийг тооцох бодлогын судалгааг хийж дуусгана. Санхүүгийн зах зээлд банкны бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, арилжааны банк, хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлийн эзлэх хувийг зохистой түвшинд хүргэнэ.
  • Арилжааны банкны хөрөнгийн эх үүсвэр дэх харилцах дансны хүүгийн төлбөрийг хуулиар хориглох талаар бодлогын судалгаа хийж, санхүүгийн зах зээл дэх зохисгүй хүүгийн зардлыг бууруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Төгрөгийн валюттай харьцах харилцааг тогтворжуулах бодлого баримтална.
  • Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, дэмжих, өндөр цалин бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх мөнгө, гааль, татварын бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Импортоос хамааралтай хэрэглэгч орноос экспортын үйлдвэрлэл хөгжсөн улс болох зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлнэ.
  • Хувь хүний НӨАТ-ын татварын буцаан олголтыг улирал бүр 100 хувь болгоно.
  • Тэтгэврийн даатгалыг “тэтгэврийн хадгаламж”-ийн тогтолцоонд шилжүүлнэ.

3.11. Аж үйлдвэр:

  • Нефть боловсруулах, шил, ган, төмөрлөг, өнгөт металл, алт цэвэршүүлэх, нүүрс боловсруулах гэх мэт үйлдвэрийг төр засаг, хувийн хэвшлийн оролцоотойгоор нэн тэргүүнд барьж байгуулах ажлыг бодитойгоор эхлүүлнэ.
  • Эрчим хүчний цахилгаан станцууд барьж эрчим хүчний экспортлогч орон болох бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг зорино.
  • Ус хуримтлуулах, усан цахилгаан станцыг барьж байгуулах, эсхүл түүнтэй хүчин чадлаар дүйцэхүйц ус хуримтлуурын цахилгаан станцыг барьж байгуулна.

3.12. Хөнгөн ба хүнсний үйлдвэр:

  • Дотоодын нөөц бололцоонд тулгуурлан хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Нэн тэргүүнд хими технологийн, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг боловсруулах, аж үйлдвэрийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зэрэг үйлдвэрийг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.
  • Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэл бүхий жижиг, дунд бизнес эрхлэхэд төр засгаас онцгойлон анхаарч хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах ижил тэгш боломж бүхий нөхцөлийг бүрдүүлнэ.

3.13. Жижиг, дунд үйлдвэрлэл:

Манай улсын мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго нь химийн бордоогүй органик, хүний биед нэн тустай, зах зээлд өндөр үнэ хүрэх бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэхэд оршино.

  • Уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, органик мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар экспортын чадамжтай болгож хөгжүүлнэ.
  • Мал аж ахуй, хөдөө аж ахуйн гол гол бүтээгдэхүүнийг төр засгаас худалдан авах замаар малчид, тариаланчдыг мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний зах зээлийн үнийн огцом хэлбэлзлийн цохилтоос хамгаална.
  • Аж үйлдвэрийн 4дэх хувьсгалын хүрээнд био технологи, нано технологийг хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт нэвтрүүлэх бодлого боловсруулж, хууль эрх зүйн орчныг бий болгоно.
  • Малыг эрүүлжүүлэх зорилгоор бүх сумдад улсын мал эмнэлгийн салбарыг өргөжүүлэн байгуулна. Арьс шир боловсруулах, борлуулах төр засгийн нэгдсэн сүлжээг бий болгож мал эмнэлэгтэй уялдуулан ажиллуулна.
  • Өндөр үр ашигтай газар тариалан (малын тэжээл, үр тариа, хүнсний ногоо), хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэний аж ахуй хөгжүүлэх замаар хүнсний ногооны дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж, органик жимс, хүнсний ногоо, үр тариа зэрэг бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлнэ.
  • Хөдөө аж ахуйн салбарын дархлааг бий болгохын тулд малын шилмэл омгийн үр болон үр тариа, хүнсний ногооны шилмэл сортын үрийн санг бий болгож хадгалж, шинэчилдэг чадамжтай болно.
  • Монголын хөдөө аж ахуйн гаралтай органик бүтээгдэхүүний олон улсад танигдах брэндийг бий болгоно.
  • Төрөөс хими, биологийн салбарыг дэмжиж, биотехнологийг хөгжүүлж, дотоодын эм, эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шинэ шатанд гарган хөгжүүлнэ.
  • Монголын уламжлалт анагаах ухааны салбарт суурилсан эмийн бус эмчилгээг дэмжиж, Монголд ирж эмчлүүлэх хүсэл сонирхолтой гадаадын иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

3.14. “Өндөр технологи” дэд хөтөлбөр:

  • “Өндөр технологи” хөдөлгөөн өрнүүлж, бүтээгч сэтгэлгээ, соёл, эдийн засаг, технологийн хөгжлийг дэмжинэ.
  • Цахим шилжилт хийх зорилгоор цахим засаглалыг бүрэн нэвтрүүлж, цахим санхүүгийн хөрөнгийн хууль, дэвшилтэт буюу тоон технологийн инноваци, түүнд суурилсан үйлчилгээний хуулийг батална.
  • Мэдээллийн технологи, блокчейн, нано технологи, хиймэл оюун ухаан, генийн инженерчлэл, био инженерчлэл зэрэг өндөр технологийн салбарыг дэмжих эрх зүйн болон татварын таатай орчныг бүрдүүлнэ.

3.15. Экологийн тэнцвэртэй байдал:

  • Монгол орныхоо байгалийг унаган төрхөөр нь хадгалан хамгаалж, түүний баялгийг хойч үедээ өвлүүлж ирсэн үндэсний уламжлалаа шинэ цагийн “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”-тай уялдуулан баримтална.
  • Байгалийн тогтолцооны нэгдмэл байдлыг алдагдуулахгүй байх, биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах бодлогыг баримталж, ан амьтантай онцгой хэрцгий аргаар харьцахыг хуулиар хориглоно.
  • Нэн ховор, ховордсон амьтан, ургамлын үржил өсөлтийг хангахын тулд тэднийг зориудаар үржүүлэх, генийн санг нь хамгаалахад орчин үеийн шинжлэх ухааны ололтыг ашиглана.
  • Олон улс, бүс нутгийн хэмжээний байгаль орчныг хамгаалах бодлого, үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ Монгол Улсын газар нутгийн 27 хүртэлх хувийг улсын тусгай хамгаалалтад авах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  • Хүрээлэн буй орчинд хор хөнөөлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахыг хязгаарлах, хориглох бодлого баримтлан хэрэгжүүлнэ. Хог боловсруулах үйлдвэрүүдийг улсын чанартай хотуудад шинээр б?

Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 2 =

Create Account



Log In Your Account