Б. Хүрэлбаатарын бүтээл "Алтан намар-2018" хөгжмийн наадмын тэргүүн байранд шалгарчээ

By: Admin
2024-12-22
0
1721

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо хамтран 10 дугаар сарын 20-ны өдөр хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шалгаруулах “Алтан намар-2018” хөгжмийн наадмыг Монгол Улсын филармон концертын танхимд зохион байгуулжээ. Тус наадамд 17 хөгжмийн зохиолчийн 19 бүтээл тоглогдсон байна.
Уг наадмын шилдгийн шилдэг бүтээлүүдийн нэгдсэн концерт, улсын санд худалдан авсан бүтээлийн хөгжмийн зохиолчдод шагнал гардуулах ёслолын ажиллагаа 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болов.
Наадмын тэргүүн дээд шагналыг хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарын хөөмий, симфони найрал хөгжимд зориулан бүтээсэн "Сар анх мандсан нутаг" чуулбар бүтээл хүртэв. Уран бүтээлийг аймгийн ХДТ-ын хөөмийч Х.Ганзориг болон нутгийн уран бүтээлчид хамтран үзэгчдэд толилуулжээ. Хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатар, ХДТ-ын хөөмийч Х.Ганзориг нарыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ХДТ-ын удирдлага, холбогдох хүмүүс "Ховд Нисэх буудал" дээр тосон авч, хүндэтгэл үзүүллээ.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 4 =

Create Account



Log In Your Account