Эрэгтэйчүүдийг тойрсон нийгмийн тулгамдсан асуудлуудыг хөндөж эхлэв

By: Admin
2024-12-22
0
1574

Ховд аймгийн Цэргийн штаб болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Өнөө үед эрэгтэйчүүдийн нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, гэр бүл болон үр хүүхэд, бусдад үлгэр болох чадамж сайн биш болж, тэднийг тойрсон нийтлэг, олон асуудлууд хуримтлагдсан байгаа талаарх  судалгааны дүгнэлтийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Бямбасүрэн танилцуулсан юм.

    Хэлэлцүүлэгт оролцогсод өнөөгийн нөхцөлд манай улс дахь эрэгтэйчүүдийн нийгмийн  хөгжилд оролцож буй  идэвх оролцоо, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн чиглэл дэх тулгамдсан асуудлуудыг тодорхойлон, эрэмблэх замаар эн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатайг нь гаргаж ирж, холбогдох дээд байгууллагуудад хүргүүлэхээр томьёолж бэлтгэхийн зэрэгцээ, 3 дугаар сарын дундуур Улаанбаатар хотод зохион байгуулагдах үндэсний чуулганд оролцох төлөөлөгчдийг сонголоо.

Хэлэлцүүлэгт тус аймгийн төр, иргэний нийгэм, боловсрол, хувийн хэвшил тэрчлэн ахмад, дунд, залуу үеийн төлөөллөөс бүрдсэн 30 орчим оролцогч оролцсон. dfshhgdddffxxcf 

Ийнхүү эрэгтэйчүүдийн тойрсон нийгмийн олон талт  тулгамдсан асуудлуудын талаар хөндөж, гарц шийдэл эрэлхийлэхэд чиглэгдсэн алхам хийж байгаа нь сайшаалтай. 3 дугаар сарын дундуур Улаанбаатар хотод болох үндэсний чуулганаас тодорхой шийдэл гарч, төр засаг болон холбогдох байгууллага газрууд, олон нийт хамтран тухайн шийдлийн дагуу ажиллаж эхлэх чиглэлтэй байгаа ажээ.  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 4 =

Create Account



Log In Your Account