Өнөөдөр Ховд аймгийн төв рүү орох, төвөөс гарах хөдөлгөөнийг чөлөөлсөн байна

By: Admin
2024-12-22
0
1651

Ховд аймгийн Онцгой комиссын өнөөдрийн /2020 оны 7 сарын 05/ хуралдаанаар Зооноз өвчин судлалын төв болон Мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсож, шийдвэр гаргалаа. Тэрээр тус аймагт гарсан тарваган тахал өвчнийг цаашид газар авахуулахгүйгээр хязгаарлаж чадсан, өвчилсөн хоёр өвчтөнтэй харилцаанд орсон хүмүүст хийсэн шинжилгээгээр өвчллөх шинж тэмдэг илрээгүй нь баталгаажсан тул хорио цээрийн дэглэмийг бууруулж, Ховд аймгийн төв рүү орох, төвөөс гарах хөдөлгөөнийг чөлөөлсөн байна. Гэвч тахлаар өвчилсөн хүмүүс бүрэн илааршаагүй, өвчин нэг мөр дарагдаагүй тул, өвчтөн хэвтэн эмчлүүлж буй аймгийн БОЭТ-ийн хөл хорионы дэглэмийг хэвээр үлдээж, мэргэжлийн байгууллагуудыг сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг даалгажээ.  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 7 =

Create Account



Log In Your Account