Ховд аймгийн төвөөс бусад сумдын иргэдийг гаргах дэглэм, хуваарь

By: Admin
2024-12-23
0
1850

ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Орон нутаг руу явах иргэд хуваарийн дагуу тогтоосон цагаас 30 минутаас 1 цагийн өмнө тухайн постод очно. Шинжилгээ сөрөг гарвал шууд нэвтрүүлж ажиллана. Харин нэг машинд зорчиж буй иргэдийн хэн нэгний х нь шинжилгээний хариу эeрэг гарвал тухайн машинд суусан бүх зорчигчдыг заавал тусгаарлан, дахин PCR шинжилгээ авна.

Сум бүрийг эрх бүхий албан тушаалтанд хариуцуулсан ба тухайн сумдын Онцгой комисстой харилцан тохиролцож, тодорхой нэг обьeктод орчин бүрдүүлж шинжилгээнд хамруулна. Бусад сум руу зорчихоор шинжилгээнд хамрагдаж буй иргэн бүр халдвар хамгааллын дэглэм баримтлах ба "БАТАЛГААНЫ ХУУДАС" бөглөж, гарын үсэг зурна.

Зарим сумдын иргэдээс нэвтрэх постон дээр нь шинжилгээ авах ба ингэхдээ тухайн зорчигчдыг автомашинаас нь буулгахгүйгээр шинжилгээ авна. Иргэдийн зорчих автобус бусад унааны жолооч нар сумын Онцгой комисс болон сум хариуцсан аймгийн Онцгой комиссын гишүүн, албан тушаалтантай холбогдож, шатахуунаа хаанаас авах талаар мэдээлэл авна.

Жаргалант сумаас бусад сумад руу зорчих иргэдийг тээвэрлэх автомашинуудыг Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын хөтөч машинаар чиглүүлж шатахууныг нь олгон, шинжилгээнд хамрагдсан иргэдийг суулгаж, дагалдах бичгийн хамт тухайн сумдын чиглэлийн хяналтын цэгээр нэвтрүүлнэ.

                                                                                                                                       АОК, ШУУРХАЙ ШТАБ


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 3 =

Create Account



Log In Your Account