Ховд аймагт нас барсан иргэнд тарваган тахлын сэжиг илэрчээ

By: Admin
2024-12-22
0
1677

Энэ сарын 10-ны өдөр Ховд аймаг дахь БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байсан тус аймгийн Буянт сумын иргэн Б-д тарваган тахал өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн ба улмаар уг өвчний улмаас 11-ны өдөр нас баржээ. Өвчтөн БОЭТ-ийн мэс заслийн тасагт хэвтэн эмчлүүлэхээсээ өмнө тус аймаг дахь “Ач заяа” хувийн эмнэлэгт үзүүлж, үйлчилүүлсэн, дараа нь уг тасагт эмчлүүлж байгаад таалал болсон тул аймгийн онцгой комиссын шийдвэрээр юуны өмнө “Ач заяа” эмнэлэг болон БОЭТ-ийн мэс заслийн тасгийг онцгой хяналтанд авч, хорио, хязгаарлалт тогтоон, тэдгээрийн ажиллагсад болон үйлчлүүлэгчдээс нэгдүгээр зэрэглэлийн харилцагч буюу хавьтагчдийг тогтоох ажиллагааг явуулж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцээд хоёрдугаар зэргийн харилцагчдыг тогтоох ажиллагаа мөн хийгдэнэ.

8 сарын 11-ны өдөр Ховд аймгийн ЗООНОЗ өвчинтэй тэмцэх төвд дуудлага очсон ба тус төвийн мэргэжилтнүүдийн хийсэн урьдчилсан шатны тестийн шинжилгээгээр эерэг буюу тарваган тахлын шинж тэмдэгтэй гэсэн хариу гарсан, тестийн хариуг PCR шинжилгээгээр баталгаажуулах ёстой бөгөөд хараахан баталгаажаагүй, өнөөдөр 13-ны орой баталгаажилтын хариу гарах ёстой гэж байна.

Аймгийн онцгой комиссоос аймгийн төв болон Буянт сумын орж гарах замын шалган нэвтрүүлэх төвүүдийн хяналтыг чангатгаж, хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа ба одоогийн байдлаар хөл хорио буюу хөдөлгөөн хязгаарлах арга хэмжээ авагдаагүй, мөн улсын төв лаборатораас шинжилгээний хариу гараагүй байна.   


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 4 =

Create Account



Log In Your Account