Сауныг цэцэрлэг болгох төөрөгдүүлэлтийн мөрөөр

By: Admin
2025-04-26
0
114

Баримт анализ

Өмнөх нийтлэлийн мөрөөр Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Лхамсүрэн санаачилга гаргасны дагуу Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах иргэн Д.Алтанцэцэгийн өмчид бүртгэлтэй, Харганы ус ХХК-ийн захирал Г. Баянмөнхийн гэрээлсэн гэр бүлийн сауны зориулалттай барилгыг 75 хүүхдийн цэцэрлэг болгон худалдан авах асуудлаар нийтийн сонсгол хийхээр болсон. Сонсгол энэ сарын 23-ны өдөр зохион байгуулагдах Geree 1

geree 2

2024 онд 780 сая төгрөг шилжүүлэхээр гэрээлжээ 

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нэрийдлээр сауныг худалдан авах шийдвэр гаргаж, Ховд аймгийн Засаг даргын орлогч (асан) Э.Уртнасан, “Харганы ус констракшн” ХХК-ийн захирал Г.Баянмөнх нар 2024 оны 12 сарын 23-ны өдөр Цэцэрлэгийн барилга худалдан авах гэрээнд гарын үсэг зуржээ.

Гэрээнд зааснаар “Харганы ус констракшн” ХХК  захиалагчаас баталсан ажлын даалгаврын дагуу Жаргалант сумын Цамбагарав багт байршилтай саунаа цэцэрлэгийн барилга болгож,  2024 оны 12 сарын 23-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор нийлүүлж, хүлээлгэн өгөхөөр тусгасан байна.

Гэрээний төслийг Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн /цаашид ХБТХОХ/ Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Л.Батгэрэл, Хууль эрхзүйн хэлтсийн дарга Н.Ганзориг нар боловсруулж, захиалагчийг төлөөлж ХБТХОХ-ийн дарга Б.Гомбосүрэн, ахлах мэргэжилтэн, ерөнхий архитектор Б.Түмэндэмбэрэл, ГХБХБГ-ын дарга Б.Төгөлдөр, гүйцэтгэгчийг төлөөлж “Харганы ус констракшн” ХХК-ийн менежер Г.Бат-Эрдэнэ нар үзэглэн гэрээ байгуулжээ.

Цэцэрлэгийн барилга барих зориулалтаар батлагдсан төсөв болох 1 тэрбум 560 сая төгрөгийн 50 хувь болох 780 сая төгрөгийг “Харганы ус констракшн” ХХК-д өгөх, үүнээс 2024 онд худалдан авах үнэ гэх  780 сая төгрөгийг компаний дансанд шилжүүлэхээр уг гэрээнд заасан ч Төрийн сангаас шилжүүлэг хийгдээгүй гэсэн тайлбар өгсөн юм.

Энэхүү нийтлэлийн өмнөх хэсэгт (дугаар 04/374-т нийтлэгдсэн) Ховд аймгийн Ерөнхий архитектор Б.Түмэндэмбэрэл “Гэрээнд гарын үсэг зураагүй, цэцэрлэг болгохын эсрэг байр суурьтай байна” гэсэн мэдээллийг дурьдсан. Гэвч нягтлаж үзвэл Б.Түмэндэмбэрэл гарын үсгээ зурсан нь батлагдав. Үүнээс үзвэл иргэд олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой байсан гэж үзэхээр ташаа мэдээллийг бидэнд өгөхөд төрийн албан хаагчид оролцсон нь харамсалтай. Мөн сауныг худалдан авах гэрээг байгуулахдаа мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй танилцсан эсэх, дүрэм журам, стандартуудыг судалсан эсэх нь тодорхойгүй байна.  Барилга эхлэх зөвшөөрөл олгогдоогүй, улсын комисс ажиллаагүй байхад обьектыг худалдан авах гэрээ хийсэн гэхээр 1 тэрбум 560 сая төгрөгөөр 600 м2 газрыг худалдан авсан гэсэн үг...  

Гэрээ байгуулахаас өмнө шуурхайлан хэд хэдэн дүгнэлтийг үйлдүүлсэн байна. Тухайлбал, Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч Д.Эрдэнэцэцэг хүсэлт өгснөөс даруй 2 хоногийн дотор буюу 2024 оны 11 сарын 01-ний өдөр,  харин Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн  хяналтын улсын байцаагч, ахлах дэслэгч О.Отгон-Эрдэн 2024 оны 12 сарын 10-ны өдөр №096/25 тоот дүгнэлтийг, тэрчлэн барилгын бүтээцийн бах бөхийн оношилгоог ШУТИС БАС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Я. Дүйнхэржав 2024 оны 11 сарын 31-нээс 12 сарын 01-ний өдрүүдэд тус тус үйлджээ. 

   geree 3geree 4

                                                       Барилгын бүтээцийн бат бэхийн оношилгооны

тайланг хүчитгэх тооцоолол гэж төөрөгдүүлжээ

“Харганы ус” ХХК-ийн захирал Г.Баянмөнхийн ярьснаар “ШУТИС БАС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Я. Дүйнхэржав барилгыг хүчитгэх тооцоолол хийсэн” гэх боловч сауны Барилгын бүтээцэд бат бэхийн оношилгоо хийсэн “Бүүвэй цагаан барс” ХХК, ШУТИС БАС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Я. Дүйнхэржавын бичсэн тайланд ямар нэгэн хүчитгэх тооцоолол байхгүй байна. Ажлын зорилго нь сауны барилгын даацын бүтээцийн ерөнхий төлөв байдлын судалгаа хийх байсан байна. Я.Дүйнхэржав профессортой утсаар холбогдоход “Барилгын бүтээцийн бат бөхийн оношилгоо хийсэн. Дулааны алдагдлыг бууруулах, өргөтгөхөөр бол мэргэжлийн байгууллагаар зураг төсөл хийлгэхийг зөвлөсөн. Ямар нэгэн хүчитгэх тооцоолол хийгээгүй” гэсэн юм. Одоо барилгын оношилгооны тайланг уншигчдадаа хүргэе.  

Сауны барилга угсралтын ажил 2018 оны 05 сард эхэлж, мөн ондоо ашиглалтад орсон. Оношилгооны тайлангаас үзвэл “Д.Батсайхан захиралтай “Алтайн сүрлэг цамхаг” ХХК сауны зориулалттай барилгын зураг төслийг хийсэн байна. Гэвч үүнийг 75 ортой хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгын зураг төсөл гэх зориулалтаар боловсруулсан хэмээн төөрөгдүүлжээ. Угтаа бол анх сауны зориулалтаар баригдаж ашиглалтад орсон уг барилгын ононшилгооны дүгнэлтийг сауны барилгаар нь л хиймээр...

Барилгын өргөн 18 метр, урт 12 метр, өндөр 6,4 метр, нэг давхрын өндөр 280 см, хоёрдугаар давхрын өндөр 2,86 см байна. Барилгын бүтээцийн үзлэгийг 2024 оны 11 сарын 31-нээс 12 сарын 01-ний өдрүүдэд хийсэн байна. Үндсэн бүтээцийн хувьд ан цав байхгүй, хана, дээврээр дулаан алдагдалтай учир мөөгөнцөр үүссэн хэмээн дүгнэжээ. Барилгын бүтээцийн бат бэхийн оношилгооны дүгнэлтэд сауны үндсэн хийцлэлийг өөрчлөх, цонхнууд гаргах, багана, тулгуур босгох байдлаар өргөтгөх гэх мэтээр хүчитгэхтэй холбоотой үг үсэг ч байхгүй байгаа нь санаатай төөрөгдүүлэлт явуулсны гэрч болж байна.  

Мөн “Прайм проект” ХХК-ийн захирал н.Энхзаяатай утсаар холбогдоход “Я.Дүйнхэржав багшийн хүчитгэх тооцооллын дагуу шинэ зураг төслөө боловсруулсан. Цэцэрлэг болгон өргөтгөх, өөрчлөх боломжтой, нэг хүүхдэд ногдох гадна болон дотоод талбайн стандартад нийцнэ. Биечлэн яриа өгөх боломжгүй. Мөн компани хоорондын гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн учир нэмэлт тайлбар өгөх боломжгүй байна” гэсэн.

BO1BO2BO3Bo4

bo5

                                                                     Эргэлзээтэй дүгнэлтүүд  

“Харганы ус” ХХК-аас “Прайм проект” ХХК-аар хийлгүүлсэн зураг төсөлдөө эрүүл ахуйн хяналт хийлгүүлэх тухай 2024 оны 10 сарын 29-ний өдрийн №228 тоот хүсэлтийг Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлжээ. Хүсэлтийг “Харганы ус” ХХК, захиалгыг нь иргэн Д.Алтанцэцэг өгч, үүний дагуу Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэцэцэг Жаргалант сумын Магсаржав багийн /Цамбагарав багт байрладаг/ нутаг дэвсгэрт байрлах сауныг “75 ортой цэцэрлэгийн барилга”-аар шинэчлэн засварлахаар “Прайм проект” ХХК-ийн зурсан шифр: ПП-28/зураг төсөлд 2024 оны 10 сарын 31-ний өдөр эрүүл ахуйн урьдчилсан үзлэг дүгнэлт хийсэн байна.

Дүгнэлтэд “Барилга байгууламж газрын зөвшөөрлийн хувьд Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 000816289 дугаар бүхий иргэн Д.Алтанцэцэгийн өмч 600м.кв газрын гэрчилгээтэй гэж дурьдсан. Тэрчлэн дүгнэлтүүдийг харьцуулж харвал Я.Дүйнхэржав профессорын оношилгооны тайланд уг барилгыг “18*12м хэмжээтэй” гэсэн ч Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч Б.Эрдэнэцэцэгийн дүгнэлтэд “Гадна тэнхлэгээрээ 15*12м хэмжээтэй, харин Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч О.Отгон-Эрдэний дүгнэлтэд 21*12м хэмжээтэй хэмээн хэмжээний хувьд зөрүүтэй тусгасан байна.

Эрүүл ахуй, халдвар хамгааллын дүгнэлт гаргахдаа тухайн компаниас ирүүлсэн зураг төсөл, мэдээлэлд үндэслэн ерөнхий мэдээлэл өгч, дүгнэлтээ нэг өгүүлбэрт багтааж, “2024 онд Жаргалант сумын нутаг дэвсгэрт шинэчлэхээр төлөвлөсөн 75 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга нь олон нийт, иргэний барилга БНбД 31-03-03 дүрмийн 2.2-д заасан шаардлагыг хангаж, талбайн хэмжээг нэмж төлөвлөсөн байна” гэжээ.

Харин Гал түймрийн улсын хяналтын байцаагч О.Отгон-Эрдэнэ “... гал унтраах /усаар хангах/ гадна дотор гидрант байхаар тооцож, гидрантыг усаар хангах эх үүсвэрийг тогтоосон байх ёстой, барилгад хэрэглэх дулаалгын хөөсөнцөр полистрол хавтанг шинжилгээнд оруулж, материалыг нормын дагуу шатдаггүй материалаар төлөвлөх, барилга байгууламжид галын утаа, дулаан мэдрэх автомат дохиоллын системийг суурилуулахдаа “Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл” БНбД 21-04-05-ийн 12.12-12.35-д заасны дагуу төлөвлөх, барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг Монгол улсын барилгын норм ба дүрмийн БНбД 21-01-02 баримтлан ажиллах, барилгын зураг төслийн төлөвлөхдөө Хот суурин төлөвлөлт барилгажилтын БНбД 30-01-04 норм ба дүрмийг баримтлах зэргийг биелүүлснээр ажлын зураг нь галын аюулгүй байдлын шаардлагыг хангах болно” гэжээ.   

Дүгнэвэл гэр бүлийн сауны өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн төрийн ямар нэгэн байгууллага, улсын байцаагч байхгүй байна. Хангагч байгууллагуудаас зөвшөөрөл аваагүй, барилга барих эхлэх зөвшөөрөл аваагүй, улсын комисс хүлээж аваагүй барилгыг худалдан авах нь хэний ашиг сонирхолд нийцэх вэ?

Г. Энхжаргал  

OBd1OBD2

ETs 1Ets2

Ets3Ets5

Ets6


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 4 =

Create Account



Log In Your Account