Ховд аймгийн баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд 15-17 насны 32 бөх барилдсанаас Манхан сумын ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагч Б. Адьяасүрэн түрүүлж, Буянт сумын харьяат Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б. Баттулга үзүүрлэв.
Их шөвгийн барилдаанд Жаргалант сумын Цаст Алтай цогцолбор сургуулийн сурагч Б. Цогжавхлан, “Аварга лицей” сургуулийн сурагч, Үенч сумын харьяат Б. Ариунболд нар шалгарч барилдсан юм.