"Алтай бидний нийтийн гэр" олон улсын зөвлөлийн XV уулзалт Ховд аймагт

By: Admin
2024-11-14
0
1842

Монгол улс, ОХУ, БНХАУ, Казакстан улсуудын Алтай дамжсан бүс нутгийн  муж, аймаг, бүгд найрамдах улсуудын хамтрасан санаачлагаар бий болсон “Алтай-бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн XV хуралдаан 2018 ны 6 сарын 7-ны өдөр Монгол улсын Ховд аймагт болов.

Энэхүү уулзалт хуралдаан нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг ба өдгөө Монгол улсын Ховд аймагт хоёр дахь удаагаа явагдаж байгаа юм.

ОХУ-ын Алтайн хязгаар, Алтайн  бүгд найрамдах улс, БНХАУ-ын Алтайн хязгаар, Шинжаан Уйгарын муж,  Дорнод Казахстан, Монгол улсын  Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нийт 50 гаруй төлөөлөгчид үүний дотор ОХУ-ын Алтайн хязгаарын хууль тогтоох чуулганы орлогч дарга C.Н.Серов, Алтайн хязгаарын захирагч Б.В.Ларин, ОХУ-ын Зохиолчдын холбооны дэд дарга, ОХУ-ын ардын зохиолч Бедюров Бронтой Янгович, Монгол улсын Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог,  ИТХ-ын дарга Пүрэвганди, БНХАУ-ынШУӨЗО-ны Ардын хурлын байнгын хорооны дарга Ван Юнмин, ОХУ-ын АБНУ-ын тэргүүн  захирагч  А.В.Бердников нарын албаны хийгээд нэр хүндтэй хүмүүс  энэ удаагийн уулзалтанд оролцсон.

Уулзалт, хуралдаанаар “Алтай-Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 2017-2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн тухай, энэхүү бүс нутгийн зөвлөлийн 2025 он хүртэлх үйл ажиллагааг чиг баримтлалын тухай хэлэлцэж,  бүс нутгийн хүрээн дэх цаашдын хамтын ажиллагаа, худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, боловсрол, хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, нийгэм-соёлын харилцааны талаар санал солилцсон.

Дээрх чиг баримтлалыг бий болгохдоо бүс нутгийн нэгдсэн интеграцчиллын орон зайг бий болгохын төлөө хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг чухалчилан авч үзсэн юм.

Түүнчлэн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор оролцогч талуудын эдийн засгийн байгууллагуудын дарга нараас бүрдсэн “Их Алтайн Эдийн засгийн зөвлөл” –ийг байгуулан ажиллахаар тогтов.

Алтай бидний нийтийн гэр ОУЗЗ-ээс  “Хил дамнасан Алтай - /Алтай трансграничный/” цахим сайтыг хөтлөн ажиллуулж ирсэн ба түүнийг орчин цагийн шаардлагад нийцүүлэн шинэчлэж, мэдээллийн хүртээмж түгээлтийг улам эрчмжүүлэх талаар ч талууд санал нэгдэв.

Мөн “Алтай-Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 2018-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж,төлөвлөгөөний дагуу 2013 оноос санаачилан явуулах болсон “Их Алтай-Great Altai-2019” олон улсын аялал жуулчлал-спортын их наадмыг ОХУ-ын Алтайн хязгаарын муж улсад зохион байгуулахаар болж, “Алтай-Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийг 2019-2020 онд даргалагч бүс нутгаар ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсыг сонгож, дараагийн ээлжит хуралдааныг 2020 онд тус улсад хийхээр тогтсон юм.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 2 =

Create Account



Log In Your Account