Дэлхийн энх тайвны дээд хэмжээний чуулга уулзалтын 10 жилийн ой

By: Admin
2024-12-22
0
163

HWPL байгууллагын зүгээс уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг 9.18 Дэлхийн энх тайвны дээд хэмжээний чуулга уулзалтын 10 жилийн ойн баярыг БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 9 сарын 18-нд зохион байгуулах бөгөөд дэлхийн 40 гаруй улс орон зэрэг зохион байгуулна. “Бүс хоорондын хамтын ажиллагаагаар дэлхийн энх тайвны хамтын нийгэмлэгийг байгуулах нь” уриан дор болж буй энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийн удирдагчид болон иргэдийн энх тайвны төлөө оруулсан хувь нэмрийг тэмдэглэж, дэлхийн эв найрамдлын ирээдүйн стратегид анхаарлаа хандуулах юм.

Олон улсын энх тайван найрамдлын байгууллага Тэнгэрийн соёл, дэлхийн энх тайван, гэрлийн сэргээлт (HWPL) байгууллага нь дэлхийн 140 орны улс төр, шашин, хэвлэл мэдээлэл, эмэгтэйчүүд болон залуучуудын төлөөлөл болсон 1000 гаруй удирдагчдыг оролцуулан БНСУ-ын Сөүл хотноо Дэлхийн энх тайвны дээд хэмжээний чуулга уулзалтыг 2014 онд зохион байгуулж байсан билээ. Уг чуулганаар мөргөлдөөнийг шийдвэрлэх, шашны эв найрамдал, тогтвортой энх тайвныг хадгалах эрх зүйн механизмыг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндсөн.

Ikh chuulgan

Энэхүү ойн баярын зорилго бол 2014 оноос хойших энх тайвны төслүүдийн үр дүнг дүгнэж, цаашдын төлөвлөгөөг хэлэлцэх зорилготой хэмээн HWPL мэдэгдэв. Энэхүү арга хэмжээ нь бүс нутгийн онцлогт тохирсон энх тайвны стратегид шаардлагатай сүлжээг бий болгох зорилготой юм. Үүгээр дамжуулан бид бүс нутгийн энх тайванд заналхийлж буй аюул заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах бүс нутгийн сүлжээг бэхжүүлэх, үүнд хүрэхийн тулд улс орон бүрд янз бүрийн ангиудад анхаарлаа төвлөрүүлэх уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

'Дэлхийн иргэн бүр энх тайвны элч болцгооё' уриан дор HWPL байгууллага нь нийгмийн бүх давхаргын хүмүүсийн дунд энх тайвныг дэмжих хувь хүний үүрэг хариуцлагыг онцолж байна. Энэхүү арга хэмжээний үеэр HWPL байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрээс энх тайвны тухай мессежүүдийг цуглуулж, дэлхийн бүх ард иргэдийн амар амгалан, эв нэгдлийн төлөөх сэтгэлийг олны хүртээл болгохоор төлөвлөж байна.

2014 онд байгуулсан гэрээ хэлэлцээрээс эхлэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд HWPL байгууллага нь дэлхийн түншүүдтэй хамт бүс нутгийн хамтын ажиллагаагаар дамжуулан цэргийн хурцадмал байдал, эдийн засгийн зөрчил, уур амьсгалын өөрчлөлт, кибер аюулгүй байдлын эсрэг заналхийлэл зэрэг дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Нэмж дурдахад HWPL байгууллага нь олон улсын байгууллага, засгийн газар, иргэний нийгмийг холбосон энх тайвны засаглалын бат бөх суурийг бий болгохоор ажиллаж байна.

2023 онд зохион байгуулагдсан 9 жилийн ойн баяр дээр HWPL байгууллагын И Ман Хы тэргүүн хэлэхдээ “Дайны улмаас золиослогдож буй залуучуудын золиосны үнэ цэн юу вэ, хэний төлөө хийсэн зүйл бэ? Улс төр гэж юу вэ, хэнд хэрэгтэй вэ? Дайн эхлэхэд залуучууд золиослогддог. Зөвхөн яриад амар амгаланг олж чадахгүй. Хэрэв энэ дэлхийд энх тайван ялсан бол харамсахуйц үхэл байхгүй байх байсан. Бидний үр хойч амьдрах амар тайван нийгмийг бид өв болгон үлдээх ёстой" гэж тэрээр онцлов.

10-r 3


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 1 =

Create Account



Log In Your Account