УИХ-ын гишүүн О.Баасанхүү оны өмнө намын Их хурлаа Төрийн ордонд зохион байгуулж, намын даргаар сонгогдсон. Улмаар тэрбээр МАХН-ын даргаар сонгогдсоноо бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаад байсан юм. Намын удирдлагатай холбоотой энэ асуудлыг шийдэх хурал нэгдүгээр сарын таванд товлогдсон ч МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хойшлуулах санал гаргаснаар хурал болоогүй.
Долоо хоногоор хойшилсон шүүх хурал нэгдүгээр сарын 19-ний өдөр болсон бөгөөд О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзах шийдвэр гаргалаа.
Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвээр үлдэж байна.