Ховд аймгийн төвд оршин суугч, тус аймгийн Цэцэг сумын иргэн сонгуулийн үеэр Цэцэг суманд очих үеэрээ тарвага агнаж идсэн ба аймгийн төвд ирснийхээ дараа халуурч, эмнэлэгт хэвтсэн. Улмаар тарваган тахлын шинж тэмдэг илрээд байгаа юм.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/340 дугаар захирамжаар Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар дугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарласан. Улмаар Ховд аймгийн хэмжээнд 13 постонд, 24 цагаар Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Авто тээврийн төв зэрэг мэргэжлийн анги байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм байна.