Ховд аймаг дахь "Хөгжил" политехник коллежийн захирал Д.Баярмаа ийнхүү ярив: Б"арилга, Уул уурхай, Хөдөө аж ахуй, үйлдвэр урлал, техникийн боловсролын чигллээр элсэлтээ авна. Цар тахалтай холбоотойгоор элсэлтийн бүртгэлээ онлайнаар хийж байна. Мэргэжлийн боловсролыг эзэмшсэнээр өөрийн сурсан бүхнээрээ өөрөө ажлын байр бий болгоод, ажилдаа сэтгэлээ зориулж ажиллавал амжилтанд хүрэх, цаашид шатлан суралцаж, дадлагатай, ур чадвартай, туршлагатай, дээр нь онолын сайн мэдлэгтэй сайн мэргэжилтэн болох бүх талын боломж бий. Жишээлбэл манай коллежийн сантехникийн ангийг төгсөөд цаашид инженерээр суралцах боломж бий"