Аймгийн ИТХ-ын III хуралдаан хуралдлаа

By: Admin
2024-12-22
0
1952

Аймгийн ИТХ-ын III хуралдаан 6 сарын 2-нд Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд боллоо. Хуралдаанд нийт 41 төлөөлөгч оролцох ёстойгоос 40 төлөөлөгч хүрэлцэн ирж хуралдаан 97,5 хувийн ирцтэй хуралдав. Ээлжит III хуралдаанаар аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч Д.Галсандондогийн "Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай" илтгэл, "Аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" илтгэлийг тус тус хэлэлцэн баталлаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэг, хэлэлцэх асуудал, дотоод журам хэлэлцүүлэн батлахтай холбогдуулан зарим төлөөлөгчид үг хэлж санаж байлаа. Мөн Аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс хэлэлцэх асуудлын дараалалд Аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэх асуудлыг нэмж оруулах санал гаргасан юм.Санал хураалтад нийт 41 төлөөлөгч оролцсоноос 1 саналын хуудас хүчингүй, 23 төлөөлөгч огцруулахгүй, 17 төлөөлөгч огцруулах санал өгч, нийт төлөөлөгчдийн 56,1 хувь нь аймгийн Засаг дарга Д.Галсандондогт дахин итгэл үзүүллээ.  Тэрээр дахин итгэл үзүүлж дэмжсэн төлөөлөгчиддөө баярлалаа гээд, Ховд аймгийнхаа ард иргэдийн нийтлэг эрх ашгийн нийт төлөө, орон нутгийхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахаа онцолжбайлаа.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 9 =

Create Account



Log In Your Account