- Шри Ланкийн зохиолч Инди Самараджива энэ асуудлаар Монголыг сайшаан бичиглэсэн бичвэрийг “Sentral Asia” цахим сайт Орос хэл дээр орчуулан талбисныг Монгол хэлнээ товчлон хөрвүүлж нийтлэв -
“Монголд өнөөдрийг хүртэл коронавирусаас болж нас барсан хүн байхгүй, орон нутагт халдвар дамжаагүй, халдвар авсан нь бүгд зөөвөрлөгдсөн тохиолдлууд байна. Энэ улсад өвөл нэг сараас эхлэн, коронвирусын эсрэг арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлж эхэлсэн ба одоо хүртэл онцгой дэглэмээ сулруулахгүй байна. Байдлыг ингэж барих нь тийм ч амар биш, гэхдээ үүнийхээ төлөө багаахан сайшаал сонсож буй нь дуулдаж байгаа. Бид бүгдээрээ л одоо Герман, Швед зэрэг улсад байдал ямар хүнд байгааг ярьцгааж байна. Өмнө би эдгээр улсуудад орон нутагт тохиолдол бүртгэгдээгүйг онцолж байсан бол одоо тийм биш болж, харин гагцхүү Монгол улс л энэ байдлыг тэсвэртэй хадгалж чадаж байна” хэмээн Шри Ланк Энэтхэгийн блогчин Самараджива гэгч хүн нийгмийн сүлжээнд түгээжээ.
Тэр хэлэхдээ Монголчууд энэ асуудалд бүүр эртнээс мэдрэг хандаж, хариу арга хэмжээ авсан, Монголчууд маш шаргуу арга хэмжээ авсан гэж миний бодож байгааг та магадгүй гайхах биз, гэсэн ч тэдний 30 мянган хонь бэлэглэсэн тухай аваад үзье л дээ. Энэ нь цаг хугацааны асуудал гэж та хэлэх байх, Харин нэг зүйл гэвэл Монголд 2 хүн тутамд 1 кв/км газар нутаг оногддог, тусгаарлалт хийх шаардлага бараг үгүй ч байж мэдэх. Хүн амын сууршил нь ихээхэн сийрэг, хоорондоо хангалттай хол зайнаас харилцах боломж нь илүү, нийслэл Улаанбаатарт гэхэд 1.5 сая хүн л оршин суудаг. Энэ тэдний хувьд халдвар тархахгүй байх нэг давуу тал гэж болно.
Баримт дурдвал: Улаанбаатар хотод нэг кв/км газарт 307 хүн оногдоно. Тэгвэл Италийн Бергамод ийм зайнд 400 хүн оногдоно. Энэ хоёр хотын хүн амын нягтаршил ойролцоо түвшинд байх атал Италид коронагийн халдвар гамшигт тулчихаад байдаг. Тэхээр Монголын хувьд энэ нь хүн амын таруу сууршидгаас ч бас биш бололтой. Тэд Хятадын Ухань хоттой бараг өдөр бүр холбогдож байдаг, Хятад болон ОХУ-тай агаарын болон төмөр зам, авто замаар холбоотой. Хэрвээ тэд тахлын нэг дэх давалгаа эхлэх үед, Хятад улстай хилэлдэг хэсгээр, хоёр дахь давалгаа эхлэхээс өмнө Орос улстай хиллэдэг хэсгээр хил хязгаараа хааж тусгаарлаагүй бол аюул ойрхон байсан. Бидний тааварлаж буйгаар тус улс зүгээр л нэг хөгжиж буй орон. Бид тэгээд цаг агаар, хүн амын нягтаршил, байгалийн хүчин зүйл нөлөөлж байна гэж ярьцгааж байгаа л даа. Гэхдээ ямар ч асан Монголчуудын энэ байдал барууны зөвлөхүүдийн хувьд танин мэдэхүйн өөр, сэрэл, сэдлийг өдөөж байх шиг.
Хөгжилтэй баян орнуудаас Монгол шиг ийм орнуудад тодорхой хэмжээгээр тусламж үзүүлэх нь хэвшсэн зүйл. Харин энэ нөхцөлд Монголд бусад улсаас ийм, тийм тусламж дэмжлэг үзүүлээгүй ч, тэд маш хатуу, чанд ажиллаж, тахлын нянгаас хамгаалж чадаж байна. Өдгөө тахал хүчээ авчихаад байхад л өндөр хөгжилтэй улс орнуудын сая нэг сэхээ авч хэрэгжүүлж буй бүх арга хэмжээг Монголчууд дөнгөж эхлэх үед нь мэдэрч, арга хэмжээ авч чадсан гэж би хэлэх байна. Тухайлбал нэгдүгээр сарын 22-нд Монголын эрүүл мэндийн яамнаас айсуу тахлын талаар хэвлэлийн хурал хийж, коронавирусын аюулыг сайтар тайлбарлан мэдээлэх ажлыг явуулсан.
Энэ үе нь ялангуяа хүүхдүүд ханиад томуунд нэрвэгдэмтгий үе учир Монголын ЭМЯ шуурхай ажиллаж, хүүхдүүдийг хамгаалах арга хэмжээ авсан ба сарын 27-оос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ өдрөөс эхлэн Уханаас өөрийн улсын оюутнуудыг авч ирэх талаар яригдаж, улмаар удалгүй тэднийг агаарын тээврээр авч ирж, чанд дэглэмийн дагуу 14 хоног тусгаарлах арга хэмжээн авсан, сэжиг илэрсэн даруйд хотын болон хот хоорондын замыг, мөн худалдаа, үйлчилгээний газруудыг хаах зэргээр, цаг алдалгүй шат дараатай арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлсэн.
3 сарын 10-нд Москвагаар дамжиж Монголд очсон Франц иргэнээс коронагийн анхны тохиолдол илэрэхэд Монголчууд аль хэдийн бэлтгэлтэй байснаа харуулж чадав. Өдгөө зөөвөрлөгдсөн тохиолдлоос өөрөөр орон нутагт ганц ч халдвар, нас баралт бүртгэгдээгүй байгаа Монголын энэ байдлыг би дээр дурьдсан хүн амын нягтаршил, байгаль цаг агаарын онцлог зэргээс болсон гэж үзэхгүй байна. Өнөөдөр дэлхий нийт Монгол улсаас зөвлөгөө авах түвшинд байна гэдгийг илэрхийлэх нь зүй гэж үзэв.
Бэтгэсэн: Инди САМАРАДЖИВА /Шри Ланк, Коломбийн зохиолч/
Орос хэлнээс товчлон орчуулсан Г.ТӨРМӨНХ