Г.Пүрэвганди: 2019 онд сахилга, хариуцлагыг дээшлүүлж ажиллана

By: Admin
2024-12-23
0
1882

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ: Шинэ жил шинэ он гэдэг бол цоо шинэхэн дэвтэр гэсэн үг. Түүн дээр юу бичих нь та бүгдийн гарт байна. 2019 онд бүх шатандаа төрийн албаны сахилга, хариуцлага, ил тод байдлыг дээшлүүлэхээр “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг ИТХ-аараа баталлаа.
2018 онд Аймгийн ИТХ гурван удаа, Тэргүүлэгчид 14 удаа хуралдаж, 131 асуудлыг хэлэлцэн 140 гаруй тогтоол, шийдвэрийг гаргасан байна. 2016 оны 07 сараас хойш 21 төлөвлөгөө, 17 журам баталсан байна. Тухайлбал, Ногоон хөгжлийн хөтөлбөр, Гурван сэнхэр төвтэй Таван од аялал жуулчлалын хөтөлбөр, Спортын Аваргууд, Олон ястны өв соёл, Ахмадаа ачлая гэх мэт маш олон хөтөлбөрүүдийг баталсан байгаа. Бид бүхэнд цаасан дээр буулгасан баримт бичгүүд маш их болжээ. Одоо харин бид бүхэн энэ бодлогын баримт бичгүүдээ амьдрал дээр ажил хэрэг болгох цаг болсон байна. Шат шатны ИТХ, ЗДТГ-аас гаргасан баримт бичгүүдээ та бүхэн анхаарч, ажиллаж байна уу гэдэг асуудал сум, байгууллагын ажил дүгнэх явцад ажиглагдлаа. Ажил хэрэгч санал та бүхнээс ирэхгүй байна. Баталсан журам, хөтөлбөрийг бид ингэж хэрэгжүүлж байна, энэ заалтыг хэрэгжүүлж болохуйц, эсвэл үүнийг өөрчилмөөр байна гэдэг санал, санаачилга сумдаас ирэхгүй байна. Иймээс энэ тал дээр анхаарч ажилла.
Мөнгө шаардахгүй сэтгэл шаардаж хийж болдог олон ажил бийг өмнө нь хэлж байсан. Одоо сум, байгууллагын дарга та бүхэн өөрсдөөсөө асуугаарай. Олон ажил нэрлэж чадаж байгаа бол та сайн. Би юу хийлээ гээд эргэлзэж байгаа бол өөртөө дүгнэлт хийгээрэй. Ажлыг аргацаах гэдэг байдал их болсон. 2019 онд энэ бүхэнд цэг тавих ёстой. Сахилга, хариуцлага, үр дүн бол бидний ажиллах зарчим юм шүү.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 9 =

Create Account



Log In Your Account