Ховд аймагт төрийн албаны 90 сул орон тоо байна

By: Admin
2024-12-22
0
2103

Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл 12 сарын 10-нд хуралдаж, тус аймаг дахь төрийн байгууллагуудаас ирүүлсэн албан тушаалын сул орон тооны захиалгуудыг хэлэлцжээ. Аймгийн хэмжээнд:

- Төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийн 3,

- Төрийн захиргааны удирдах албан тушаалын 5,

- Төрийн захиргааны 7 байгууллагын дэс түшмэлийн 34,

- Төрийн захиргааны 21 байгууллагын туслах түшмэлийн 48, нийтдээ 90 ажлын байрны сул орон тоо байгаа юм байна. Төрийн албаны салбар зөвлөл эдгээр ажлын байрны сул орон тоонуудын сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлуулахаар Төрийн албаны зөвлөлд уламжлахаар шийдвэрлэсэн байна. Ховд аймаг дахь ТАСЗ-ийн уламжилсан дээрхи ажлын байрны сул орон тоог Төрийн албаны зөвлөл хянаж, тусгай шалгалтын зар мэдээллийг csc.gov.mn сайтад байршуулах ажээ.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 8 =

Create Account



Log In Your Account