Пентагоноос удирдаж буй биологийн дайны аюул

By: Admin
2024-12-23
0
1810

Вирусийн гаралт өвчний шинэ омгийг бий болгох зорилгоор ажиллаж, тийм вирусуудыг гаргаж байсан биологийн нууц лабораториуд Украйнд олноороо байсан бөгөөд Оросын цэргүүд Украйн дахь Донбассын хүн амыг хамгаалахаар тусгай ажиллагаа явуулж эхэлмэгц тэдгээрийг машид нууцалж, татан буулгасан болохыг гэрчилж байгаа юм. Ингэснээр зэргэлдээх нутаг дэвсгэрт COVID-19 халдвар буурч эхэлсэн гэж тэд үзэж буй. Энэ бол эмч нарын зохиосон хуурамч мэдээлэл биш харин хүлээн зөвшөөрөгдсөн баримт юм. Өнөөдөр Оросын ихэнх бүс нутагт, тэр дундаа ОХУ-ын нийслэлд ковидийн нөхцөл байдал сайжирсантай холбогдуулан бараг бүх хамгаалалтын арга хэмжээг цуцалжээ. Хүмүүс амны хаалт, бээлийгээ тайлж, чөлөөтэй амьсгалж байна.

Пентагоны ивээл дор Украины биологичид амьд хүмүүст үхлийн аюултай туршилт хийж, туршилтанд орсон хүмүүсийн ихэнх нь нас барсан тухай нян судлалын судалгааны нууцыг Оросын анагаах ухааны эрдэмтэд олон жилийн өмнөөс гарган тавьж, үнэн мөнийг ярьсаар ирсэн. Тусгай ажиллагааны үр дүнд Украин дахь 30 гаруй биологийн лаборатори ажиллахаа больсон. Гэсэн хэдий ч АНУ-ын цэргийн эмч нар “бохир зорилго”-оо  орхисонгүй. Казахстаны хоёрдугаар нийслэл болох нэг сая гаруй хүн амтай хотод ийм хэд хэдэн байгууллага олдсоныг энд дурьдах хэрэгтэй. Бас Тажикстанд "хүний материал"-ын талаар аюултай судалгаа явуулж байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Тэнд Франц ("Not Burg" эмнэлгийн фирм) болон АНУ-аас тоног төхөөрөмжийг нь нийлүүлж, байгуулан ажиллуулсан  гурван байгууллага байдаг. Түүгээр ч барахгүй ийм биолабораторийн өвчтөнүүд нь "тажик бус хүмүүс" буюу тэрслүү ГБАО-ийн хүмүүс юм. Тэгээд байдал улам дордож байна. Ийм "судалгааны" үр дүнд 70 гаруй хүн нас барсан гэсэн мэдээлэл ч бий.

Өөрөөр хэлбэл, энгийн хүмүүст халгаатай үл ойлгогдох шинэ халдварын аюул сүүлийн үед гаарах болсон. АНУ, Канад, Нидерланд, Монголын халдварт өвчний мэргэжилтнүүд Улаан загалмайн нийгэмлэгийн ивээл дор судалгаагаа сэргээж эхэлсэн нь тодорхой боллоо. Бидний харж байгаагаар нян судлалын шинэ төрлийн зэвсгийг ашиглах судалгаа Оросын хил дагууд байдаг бүс нутаг даяар явагдах болсон байна. Украйн, Казахстан, Киргизстан, Тажикистан, Монголын энгийн иргэд л Америкийн биологичдын эдгээр аюултай судалгааны барьцаанд ордог. Гэхдээ Пентагон үүнд хамаагүй болж жүжиглэнэ, гол зүйл бол Оросын эсрэг эхлүүлсэн зарлаагүй гибрид /эрлийз/ дайны хэрэгслүүдийг бий болгох ажил хаа сайгүй явагдсаар байгаа нь  бодит асуудал болчихоод байгааг хүмүүс ойлгох хэрэгтэй болжээ.

Цахим хэвлэлийн мэдээллүүдээс тоймлов


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 3 =

Create Account



Log In Your Account