Тарваган тахал өвчин залгиур хоолойн хэлбэрийнх болох нь тогтоогджээ

By: Admin
2024-11-14
0
2619

Ховд аймгийн Жаргалант сумын төвд тарваган тахал өвчин гарч нэг иргэн өвчлөөд байгаа. Тухайн иргэний биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд Зооноз өвчин судлалын үндэсний төвийн 8 сарын 29-ны өдрийн 17,30 минутын албан ёсны шинжилгээний дүнгээр уг өвчин нь залгиур хоолойн хэлбэр  гэдэг нь батлагджээ. Эмчлэгч эмчийн урьдчилсан дүгнэлтээр уушигны хэлбэрийнх гэж оношилж байсан нь тухайн өвчтөн өөрөө өмнө нь уушигны хэлбэрийн өвчнөөр өвчилж байсан учраас ийм онош тавигдаж болдог гэдгийг Ховд аймгийн БОЭТ-ийн дарга Б.Амаржаргал хэлсэн үгэндээ онцоллоо. Тэгэхээр уг өвчин нь залгиур хоолойн хэлбэрийн өвчин болох нь батлагдсан байна. Халдвар тархах зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 8 сарын 30-ны 23 цаг хүртэл хөл хорио тогтоосон байна.

Энэхүү өвчний эх үүсвэр болсон тарвагыг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас 7 сарын 20-26-ны хооронд агнасан болох нь тогтоогджээ. Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сум нь тарваган тахлын байгалийн голомтот халдвартай газар юм. Тухайлбал, 1982 онд анх уг газраас тарваган тахлын өвчлөл гарч байсан бөгөөд 1998, 2011, 2013, 2014, 2015, 2016 онуудад давтагдаж байжээ. Тиймээс залуучуудыг тарваган тахлын голомттой газруудад ан агнахгүй байхыг анхааруулж сэрэмжлүүлэг өгөхийг Ховд аймгийн Зооноз өвчинс судлалын үндэсний төвийн дарга онцолж байлаа. 

Ж.САР


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 10 =

Create Account



Log In Your Account