Үл хөдлөх хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтын зар

By: Admin
2025-06-06
0
84

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх сонгон шалгаруулалт зарлах тухай

  1. Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга:

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн барилгын В1 давхарт фитнесийн зориулалттай 300 метр/кв талбайг түрээслүүлнэ.

  1. Бүрдүүлэх материал:
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт)
  • Өөрийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын танилцуулга, судалгаа, зураг төсөв;
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын тодорхойлолт.
  1. Тавигдах шаардлага:

Үйл ажиллагаа эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримтаар нотлоно.

  • Аж ахуйн нэгжийн 2023, 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;
  • Татварын өр төлбөргүйг гэрчлэх тодорхойлолт
  • Дээрх материалуудыг битүүмжлэн, үнийн санал болон өөрийн нэр, хаяг холбогдох утасны дугаараа тодорхой бичиж ирүүлнэ.
  1. Сонгон шалгаруулалтын материал ирүүлэх:
  • Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж битүүмжлэн ирүүлнэ. Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна.
  • Ирүүлж буй материалаа өөрийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь авч ирж өгөх ёстой бөгөөд түрээслүүлэгч байгууллагын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.
  • Оролцогч нь сонгон шалгаруулалт нээхээс өмнө нэрээ татах, материалаа буцаах тухай саналаа ирүүлж болно.
  • Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг шалгаруулалтыг зохион байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор тухайн байгууллагад гаргана.
  1. Материалыг хүлээн авах, нээх

- Түрээслүүлэгч байгууллагын бичиг хэргийн ажилтан нь сонгон шалгаруулалтын зар мэдээлэлд заасан хугацаанд ирүүлсэн материалыг бүртгэн хүлээж авч, бүртгэлийн хамт ажлын хэсгийн нарийн бичигт, тэмдэглэл үйлдэн хүлээлгэж өгнө. Битүүмжлээгүй, хугацаа хоцроосон материалыг хүлээж авахгүй.

-   Сонгон шалгаруулалтын материалыг нээхэд оролцогчийн материалын бүрдэл дутуу байвал оролцогчийг үл маргах журмаар шалгаруулалтаас хасна.

  1. Сонгон шалгаруулалтыг  дараах нөхцөлд хүчингүй болгоно
  • Түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг холбогдох маягтын дагуу зарлаагүй;
  • Ажлын хэсэг материал нээснээс хойш ажлын 10 өдрийн дотор үнэлгээ хийгээгүй;
  • Сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох эсэх асуудлыг тухайн түрээслүүлэгч байгууллага шийдвэрлэнэ.
  1. Сонгон шалгаруулалт явуулах тов хугацаа: 2025 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 10.00 цагаас  

 

Холбоо барих утасны дугаар: 77437171, 99878811

Хаяг: Ховд аймаг Жаргалант сум, Бугат баг 1-1 тоот

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 10 =

Create Account



Log In Your Account