Гал түймрийн улмаас орон гэргүй болсон иргэнд "ГЭР" олгов

By: Admin
2024-11-15
0
1654

2018 он гарсаар Ховд аймгийн хэмжээнд 18 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ.  Хамгийн сүүлд буюу 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ховд сумын Баянбулаг багт гал түймрийн улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэн золгүй явдал тохиолдлоо. Тухайн гал түймрийн улмаас орон гэргүй болсон иргэн Б.Ж-д аймгийн Засаг дарга болон Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас 5 ханатай бариа гэр, 1 сая төгрөгийн тусламж үзүүлсэнийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт нар гардуулан өгөв.
Гал түймэр нь иргэд цогтой үнс нурмаа ил задгай асгах, өвлийн улиралд автомашинаа бамбардаж халаах, пийшин зуухны аюулгүй байдал алдагдсан, бага насны хүүхдүүдийг хараа ханалтгүй орхисон зэргээс шалтгаалан гарч байна.
Иймд иргэд та бүхэн:
– Галтай зүйл хог, хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх
– Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
– Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
– Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
– Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
– Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
– Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
– Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 3 =

Create Account



Log In Your Account