Усны машин нийлүүлэх тендерт БОХИРЫН МАШИН нийлүүлжээ

By: Admin
2024-12-22
0
1688

Авлигатай тэмцэх газрын Ховд аймагт ажиллаж байгаа Ажлын хэсэг иргэний гомдлын дагуу тус аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангаас 29.8 сая төгрөгийг Хот тохижуулах газарт усны машин худалдан авах тендерийн гүйцэтгэлийн асуудлыг хянан шалгав.

Уг тендерт шалгарсан нэр бүхий компанийн нийлүүлсэн автомашиныг шалгахад 1999 онд үйлдвэрлэсэн тусгай зориулалтын буюу бохирын автомашин байсан ба тендерт зарлагдсан усны автомашинаас өөр зориулалтын авто машин худалдан авч хууль зөрчсөн асуудлыг Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 9 =

Create Account



Log In Your Account