Сүүлийн арав гаруй жил Ховд голын ус тэлж, хальснаас хадлангийн талбайн 60-70 хувь нь усанд автаж намагшихаас гадна ургац алдах, хадлан бэлтгэх ажилд хүндрэл учирсаар иржээ. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хадлангийн гол бүс нутаг болох Буянт сумын Нарийн гол баг, Мянгад сумын Цагаанбулан багийн Лодойн тохой, Хайр буурь, Багалзуур зэрэг газарт 250 метр далан, усны хаалттай болсноор тухайн бүс нутгийн 50 орчим хувийг хамгаалан хадлангийн хэмжээ нэмэгдэх юм.
Ажлыг орон нутгийн компани гүйцэтгэж байгаа бөгөөд хөдөөгийн 30-аад залуусыг ажлын байраар хангажээ.